Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үр хүүхэдгүй хосод өгөх зөвлөгөө
Фэнг Шүг зөв ойлгож, хэрэгжүүлж чадвал амьдралд аз жаргал авчирдаг байна. Үр хүүхэдтэй болохыг хүсч мөрөөддөг залуу хосод зайлшгүй мэдэх ёстой хэдэн зүйл байдаг аж.
“Нөхөр бид хоёр есөн жилийн турш хүүхэдгүй явсан. Эмнэлэгт үзүүлэхэд, ямар ч шалтгаан алга, хүлээ гэдэг байв. Би орчноо нарийн ажигласны эцэст хаалганаасаа арван алхмын зайд касурина мод байхыг анзаарсан. Энэ мод л хаалга руу чиглэсэн хорт өнцгийг үүсгэж байжээ. Өөрөөр хэлбэл, гэр оронд минь байнга муу энерги орж ирж байсан гэсэн үг. Тиймээс та хүүхэдтэй болж чадахгүй байгаа бол гэрийнхээ хаалга, унтдаг орныхоо орчимд янз бүрийн хурц үзүүртэй сум хэлбэрийн зүйл, эсвэл айлгаж сүрдүүлэх сэтгэгдэл төрүүлэхүйц элдэв юмс байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Бидний хувьд байраа сольж, тэндээс нүүсэн. Шинэ байраа Фэнг Шүгийн онолын дагуу тохижуулж, аз хийморийг идэвхжүүлсний дүнд бид удалгүй хүүхэдтэй болсон билээ. Хэрэв та байрнаасаа нүүх боломжгүй бол элдэв хурц үзүүртэй зүйлсийг нүднээсээ далд байлгаж бай” хэмээн үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа залуу хос ярьсан байна.
Бас хүүхэд олдоггүй хос хөөрхөн хүүхдийн фото, зурмал зургийг орныхоо ойролцоо өлгөдөг байна. Хосууд хурим хийснийхээ орой луу жилтэй эрэгтэй хүнийг орон дээрээ хөрвөөлгөдөг ёс ч байжээ. Тиймээс орны толгойн дэргэд лууны жижигхэн дүрс байх нь маш сайн энерги хуримтлуулдаг гэж үздэг байна.
Хэцүү хүүхдийг яах вэ?
Хэрэв та хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй, таарамжгүй байдаг бол гэр оронд чинь хэр зөв энерги байгааг шалгах хэрэгтэй. Гэрт байгаа янз бүрийн баримал, эд зүйлс хаалга юм уу хүүхдийн ор, ширээ рүү харсан эсэхийг шалга. Хүүхдийн өрөөний хаалга бие засах өрөө, шат руу чанх чиглэж болохгүйг анхаар. Ийм тохиолдолд хүүхдийнхээ өрөөг солих, боломжгүй бол хаалт хийж өгөөрэй. Таны хүүхэд эцэг, эх болон бусад хүнийг хүндэлдэггүй, гэртээ ирэх дургүй, хүйтэн хөндий царайлдаг бол та түүний хаашаа харж унтдагийг шалгах хэрэгтэй. Учир нь хүүхэд өөрийн ивээлтэй зүг рүү харж унтах ёстой. Ялангуяа шилжилтийн насны хүүхдэд энэ их чухал юм. Хүүхдийг газар буюу шалан дээр унтуулах муу. Энэ нь тэдний хувийн аз жаргал, эрүүл мэндийг маш доод төвшинд аваачиж байна гэсэн үг. Хүүхдийн эрүүл мэнд муудаж, аливаад эмх цэгцгүй, замбараагүй болох нь газар унтаж байгаатай холбоотой байж болох юм. Хүүхдийн унтлагын өрөөний зүүн хойд чигт жижиг болор эдлэл байрлуулах юм уу өлгө. Болор нь хүний мэдлэг, боловсролыг идэвхжүүлдэг сайн нөлөөтэй хэмээн үздэг байна.
Хуруугаа зангах нь муу энерги үүсгэдэг
Хүнтэй ярилцаж байх үед өөр лүүгээ хуруугаар зангуулахгүй байх нь их чухал. Энэ нь тэр хүн таны зүг муу энерги чиглүүлж байна гэсэн үг. Ер нь ярилцах үед хүн рүү хуруугаар зангах нь маш бүдүүлэг ёс гэж олон оронд үздэг. Хэрэв та ярилцагч руугаа хуруугаараа зангавал тэр таны эсрэг болно. Зар сурталчилгааны компаниуд иймэрхүү дохио зангааг зураг, дүрс, бусад хэлбэрээр сурталчилгаандаа ашигласнаар хэрэглэгчээ алддаг байна.

solongoschuudad huruugaar zangah uzegdel heviin ingeheer l ih buduuleg uls boloi .haaya zuragtaar USA-iin Obama ah zangaj haragddag yum ter mundag hun yadag ch boloi duriin kk
www.chamc.or.kr end bolon oor ch bii handahad iim muuhai byatshan gunjhen jaaltai bolohiig moroodson hen negenii eson husel bieleh boloi..gif)
.gif)