Moderator: mgl_300

nadad tuslaarai

Views 1447 Votes 0 2009.06.11 06:00:36
huuhniidee bi end ired 1 jil bolj bn getel anh irehdee 60kg bsan yumaa tegtel odoo 75 boltoloo taraglaad hamag bey maani yazaraad hereg alga
yag yunaas bolod bga yamar arga hemjee avahaa medehgui buur setgel sanaagar unaad deereese ni nohor maani ch nadtai dotno baihaa boliod bga uneheer heregtei arga hemjee baival zovlooch ajilaa hayaad ch hamaagui emneleg en tereer yavmaar bn nas zaluu bolhoor uneheer im targan baih hetsuu yumaa tuslaarai

profile

TS:ELGEMSUU

2009.06.11 09:36:01
*.200.74.91

www.diet.co.kr www.inbidiet.com www.slendertone.co.kr hamgiin gol ni hodolgoonoor jin hasnaa  holsoo garganaa bie mahbodiin dotood shaltgaanaa ol zugeer baij baigaad uchir zuggui jin osood baidaggui yum.
profile

TS:ELGEMSUU

2009.06.11 09:49:35
*.200.74.91

Ooroo setgel sanaagaar unaad l ulam dooshlood l baival hairtai hunii tani handlaga oorchlogdohgui harin ulam tsaashilj medne tiim bolohoor sergelen tsovoo avhaaljtai ooroo l zutgej hicheej problemoo shiidehgui bol baidal oorchlogdohgui hodol alh dees tsagarig erguul hongon hoollo jims nogoo id saun or hooliig hezee ch buu tsadtalaa idej bai bolloo gesen setgelzui uusenguut l bolchihoj sur otgon hatdag eseh bie mahbodiin yamar negen oorchlolt buruu hevshil yadargaa stress  buruu hoollolt geh zereg ih olon shaltgaanaas noloolno em taria hereglehgui yamar ch noloogui www.cmcseoul.or.kr uzuul l gej zovloh baina zurhnii uil ajillagaa  bieiin eronhii baidal eruul baigaa esehee handaj zovlogoo avnaa busgui hun ooriigoo l archilahgui tordohgui bol hetsuuhen l bolno
profile

Ээнээ^^

2009.06.11 10:22:06
*.152.178.81

bi bas anh ireed jin nemeh handlagatai bsan  ireed sariin dotor 8 kg nemsen bas ih sanaagaar unaad tegeed oroi bolgon hooloo idseniihee daraa alhaj ehelsen ur dungee ugsun shuu  yr oroi hoolnii dara alhah sain ym bilee shuu ynz buriin em tan hereggui ee.
ajilaasaa ydarch irsen ch zalhuuralgui alhgaj ireed buleen usand huluu ugaad sxan shurshuurt orood untahad biy chn sxan amarna bas iluudel jingee ch hasaj bolno amjilt nzaaemoticon

coolgirl

2009.06.11 14:14:06
*.178.12.173

sanaagaar unaad hereggui e bi bas  tursuni daraa mash ih taraglasan  5sariin 12 - 22 hurtel  10  honog 5 kg tursan yaj tursan gewel  gertei ugluu udur oroi  hoolo   baga zereg ideed hoolo shingeetel  hulsuu gartala guisen 1 guihede  1 tsag guisen tsag zaw garahaara bainga guij bga   chi sain gui  us sain uugaarai bi 61  kg bsan odoo 56 bson   hulsuu sain gargaj guigeere huls  ih garah tusmaa turna gesen ug shuu   mah idseni heregui shuu  turgen turaarai amjilt husie
profile

Маралгоо

2009.06.11 16:01:35
*.254.52.72

Хоол идэхийн өмнө анхаарлаа төвлөрүүл Идэх хүнсээ сайн ажигла. Хоол идэх нь бие махбодийн хэрэгцээ төдийгүй урлаг.  Яаралгүй ид. Хоолоо дор хаяж 15 минут идэх ёстой. Уг нь дүрэм ёсоор бол хоол идэх явц 30 минут үргэлжилдэг .
Та ширээний ард тайван сууж бүх хүнснээс ээлжлэн амс. Хоол бүрээс амсан, амт мэдрэх чадвараа шалга. Хэрэв түргэн хоолны газар хооллохоор бол гамбургерээ задалж хүнсний янз бүрийн зүйлийг нэг бүрчлэн тус тусад нь амсаж үз. Ингэж яаралгүйгээр ходоодоо дүүргэх нь тааралдсан бүхнээ хамаа намаагүй залгидаг зуршлаас салахад тань тусална. Мөн жижиг халбага хэрэглэж байгаарай. Гудамжинд явахдаа сэндвич, хуушуур зэргийг авч идэх гэж шимтсэний хэрэггүй. Төлөвлөсөн хоолноос бусдыг битгий ид.

Хоолны дэглэм баримтлах шаардлагагүй
Хоолны дэглэм хэрэглэж турсны дараа заавал жин нэмдэг.
Учир нь цаг үргэлж хоолны дэглэм баримтална гэж байхгүй шүү дээ. Шоколад, хиам, бялуу, шарсан төмсийг хоолны цэснээсээ хасна гэдэг тийм ч амар зүйл биш. Иймээс та тайван тухлаг орчинд хүссэнээ ид, гэхдээ маш багаар.

Амттай хооллож болно

Хэрэв та зөв хооллодог бол илчлэг ихтэй хоол үе үе идэж болно. Ингэхдээ заавал ногооны хачир дагуулаарай. Дараа нь алим эсвэл жимсний шүүс уу. Харин хачиртай талх идэхэд ямар ч таашаал авахгүй хэрнээ бодож байснаас илүү ихийг идчихдэгийг мартаж болохгүй.  

Хүлээж сур
Та хоолныхоо хагасыг идээд таван минут хүлээ. Учир нь таван минутын хугацаанд тархинд цадсан тухай дохио очдог. Энэ нь таныг хэтрүүлж идэн жин нэмэхээс сэргийлнэ. Ингээд та үлдсэн хоолоо хойш тавьж болно.

Цагийн хуваарь баримтал

Цагаар хооллох нь тун ашигтай. Мөн дэндүү орой хоол идэхгүй байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл оройн хоолоо хүлээх зуурт хачиртай талх, бяслаг, жигнэмэг зэрэг илчлэг ихтэй хүнсийг хэмжээгүй ихээр идэж амждаг. Ер нь Хойт Европынхон 19 цагаас хойш хоол иддэггүйг санахад илүүдэх юун.

Таашаал авч сур

Хоолны дэглэм баримталж байгаа хүмүүс үе үе түүнээ зөрчих нь элбэг. Гэхдээ сайн чанарын амттай хоолоор ходоодоо баярлуулахаас бүү татгалз.

Нойроо сайн ав
Бие организмын эрчим хүч солилцооны хэмнэл хоногийн хугацаанаас хамаарч өөрчлөгддөг.
14 цагаас өмнө идсэн хоол таргалуулахгүй. Яагаад гэвэл илчлэг нь үүнээс хойших хугацаанд организмд шингэж амждаг. Харин үдэш идсэн хоолыг шингээхийн тулд биеийн дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хоол боловсруулалт хийгээд нойронд сөргөөр нөлөөлдөг. Гоолиг биетэй байхыг хүсэгч хэн бүхэн нойроо сайн авах хэрэгтэй. Нойр муутай явснаас болж дутагдсан энергээ идэж нөхдөг аюул бий.
profile

Маралгоо

2009.06.11 16:02:26
*.254.52.72

1. Илчлэг багатай хоол хүнс хэрэглэх.  Жишээ нь: Цагаан будаа, цагаан гурил, цагаан гурилан бүтээгдэхүүнүүд, амтлаг зүйлс, төмс, чипс, школад, газтай ундаа, гамбургер, өндөг болоод бүх чихэртэй зүйлсийг хоолноосоо хасч. оронд нь Хар гурил (талх бол бор гурилынх), тараг гэх мэт илчлэг багатайгаар солих. Хэрвээ одоо өөрийгөө их хэмжээтэй иддэг гэж боддог бол нэг удаа хоолны хэмжээг ч бас багасгаж болно. Хоолоо багасгаж диет хийж байх үед витаминуудыг бэлдмэл хэлбэрээр авч зааврынх нь дагуу хоолтойгоо хамт тогтмол хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Анхаар: Огт хоол идэхгүй байж огт болохгүй. Яг цагаар зөв хоолыг өдөртөө заавал 3 удаа идэх хэрэгтэй. Завсраар нь элдэв юм идэхгүй байж тэвчиж сурах хэрэгтэй. Харин өглөө өдөр оройн аль нэгэнд нь огт юм идэхгүй байх нь эргээд хүнийг таргалуулах нөхцөл болдог. Зарим хүмүүс турах гэж ингэж хоолоо сойдог нь ямар ч үр дүнгүй болдог.

2. Буцалсан ус сайн ууж байх. Зарим хүмүүс хүн уснаас бүтдэг тул ус бага уувал турна гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол маш буруу. Эсрэгээрээ харин хоолноос бусад цагаар гэдэс өлсвөл, ямар нэг юм идмээр санагдвал буцалсан ус ууж байх хэрэгтэй. (Аа тийм мэдээж байхуу цай, кофе уудаг хүмүүс огт чихэр хийхгүй ууж байх хэрэгтэй) Ус нь гэдсийг дүүргэж хоолны дуршилыг бууруулна, шээс болж гадагшилснаар нийт биеийн бодисын солилцоог идэвхижүүлнэ. Бодисын солилцооны процессуудын үед энерги зарцуулагдана -> өөх хайлна. Гэхдээ утга учиргүй уугаад бай гэсэн үг биш шүү!

3. Тамхи татахгүй байх. Тамхи нь хүний биед огт хайлдаггүй буюу хайлахдаа удаан хлостерины зүйлийн өөх, өөхөн бүтцүүдийг үүсгэхэд оролцдог. Тамхи татдаг хүмүүс бол нэг таргалчихвал турах нь татдаггүй хүмүүсээс хэд дахин хүнд. Ер нь тархины зарим хэсгий үйл ажиллагааг дарангуйлан сэтгэлийн таатай байдал үүсгэдэг тамхи нь нийт бодисын солилцоог удаашруулж, нөхөгдөх процессыг дарангуйлснаар холестрин үүсэлтийг илүү их болгодог. Гаднаа туранхай харагддаг ч дотроо эд эсүүд нь таргалж байдаг.

4. Сэтгэлээр өөдрөг байх. Турна гэдэгтээ итгэлтэй байх, хүмүүсээс зугтахгүй, сэтгэл санаагаа таатай байлгаж бодисын солилцоогоо идэвхитэй байлгах хэрэгтэй. Ганц бие хүмүүс бол сайн зугаалах, шоудах, дискодох хэрэгтэй :D ;) хохо

5. Хэзээ ч тураах эм, цай г.м зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь түр зуурын үйлчилгээтэй байдаг бөгөөд бодисын солилцооны ердийн хэмнэлийг алдагдуулж эрүүл мэндэд хортой байдаг. Тэр рекламнуудад нь итгэж болохгүй. Ингэснээр хэрэглэхээ больмогц жирийнхээс илүү хурдацтайгаар таргалж эхлэнэ. Ер нь хэрэглэхгүй л бол болохоо болих магадлалтай учир эхнээсээ хэрэглэхгүй байх, хэрэглэдэг хүмүүс бол бас болиход хэцүү дээ... :( Гэдхээ хэрвээ ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг  бол аль болох эрт хэрэглэхээ больж хичээж байгаад бодисын солилцоогоо хэвийн болгож авах хэрэгтэй!

6. За тэгээд мэдээж хамгийн гол зүйл бол хөдөлгөөн. Энд заавал хүчтэй гүйж, хөлсөө гаргах энэ тэр заавал шаардлагагүй. Гэхдээ одоо агаар цэвэр зуны цагт өглөөдөө гүйчихээд байвал мэдээж их үр дүнтэй. Тэгээд хөлсөө гаргахгүй яаж турах юм бэ гэж үү? Аль болох алхах, мэдээж ядрана, ялангуяа тарган хүмүүс бол бүүрч их ядрах нь ойлгомжтой. Ямар ч топ модель зүгээр инээж гүйж байгаад, дуртайгаа идэж байгаад тэгж харагдаж, тэгж шоунд оролцдоггүй. Мэдээж сайхан харагдахад ч бас хичээл зүтгэл хэрэгтэй.
Алх, алх бас дахин алх В.И.Хүү :D такси, машин, тансаг байдал бол тарган хүмүүсийн хамгийн том дайсан. Мэдээж хөлдөө ахадсан ачааг үүрч явахад их ядрах нь ойлгомжтой. Тэгээд л замын хажууд зогсоод гараа өргөнө :(
Ядарч байна гэдэг бол дээр хэлсэнчлэн 95ккал идээд 100ккал зарцуулж байна гэсэн үг... За тэгээд туранхайчууддаа гэж хэлэхд таргалж болохгүй шүү. Нэг таргалчихвал турах гэж зовно. Эхнээсээ би хэзээ ч таргалж мэднэ гэдгийг анхаарч байнга 95ккал идэж 95ккал хөдөлж байх нь чухал шүү! 95 идээд 94 хөдөлөөд байвал 365 хоногийн дараа...
profile

Маралгоо

2009.06.11 16:03:59
*.254.52.72


Турахдаа гаргадаг 6н алдааАлдаа 1 - Би хоолны дэглэмээ зөрччихлөө. Одоо бүх зүйл өнгөрсөн.
Хүн амьдралдаа цаг үргэлж өөрийгөө робот шиг хянаж чаддаггүй. Ингэж чаддаг хүмүүс нь төмөр хатагтай, супер хүүхнүүд л байдаг байх. Харин та, бид бол жирийн хүмүүс. Аливааг хэтэрхий эмзэг хүлээж авдаг хүн хоолны дэглэмээ бага зэрэг зөрчихөөрөө сүйд болдог. Та хоолны дэглэмээ ягштал баримталж, мөрдөхийг хичээж байсан ч зарим үед илүү хооллож, архи дарс ч хүртэж болзошгүй. Ийм жижиг зүйлээс болж цөхрөлд бүү авт.

Зөвлөмж
1.Өөрийгөө уучилж, хуучин дэглэмдээ эргэн ор. Хааяа дэглэм зөрчигддөг боловч таны өмнөх хөдөлмөрийг арилгаж чадахгүй. Хоолны дэглэм зөрчсөндөө өөрийгөө шийтгэж, хар өглөө босч хэдэн километр гүйх, эсвэл хоолгүй явж ходоодоо өлсгөх хэрэггүй.
2.Та өдрийг дөрвөн хэсэгт хуваагаад үз. Өглөө, үдээс өмнө, үдээс хойш, үдэш гэж. Өглөө би бараг юм идээгүй. Үдээс хойш арай л илүү шоколад идчихсэн гэх мэтээр. Хэрвээ та дэглэмээ зөрчсөн бол алдаагаа дахин давтахгүй байхыг хичээ.

Алдаа 2 - Надад аятайхан хоол хүнс бэлтгэх зав байдаггүй. Ажил дээрээ юмуу, зоогийн газар хооллодог
Энэ бол ихэнх бүсгүйчүүдийн амнаас гардаг өөрийгөө зөвтгөсөн хамгийн түгээмэл алдаа. Хэрэв та үнэхээр турахыг хичээж, гуалиг биетэй болохыг хүсч байвал хүнсний зах руу явж, хоол хийх цаг гаргахаас өөр аргагүй.

Зөвлөмж
1. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа ухаалаг хандаж сур. Хугацаа нь хэтэрсэн, хэтэрхий их илчлэгтэй бүтээгдэхүүн авахгүй байх нь тийм ч хэцүү биш.
2. Гэрээсээ өөр газар хооллож байхдаа өөрийгөө хянаж бай. Хэтэрхий их өөхтэй хоолноос татгалзаж сур. Архи дарснаас зайлсхий. Согтууруулах төрлийн ундаанд таргалуулах илчлэг нэлээд их байдгийг эрдэмтэд тогтоогоод байна.

Алдаа 3 - Би хэдэн сар шахам эрүүл хоол идэж байна. Тэгсэн атал турахгүй юм
Та турна гэж шийдээд хоолоо сойж, спортоор хичээллэн, усанд сэлж эхэлснээс хойш эхэн үедээ нэлээд хурдан турсан байх. Гэхдээ энэ баярт мөч удааширч, зогсч ч магадгүй. Учир нь хүний бие турахдаа зөвхөн өөхнөөс төдийгүй уснаасаа ангижирч байдаг. Өөхнөөс ангижирна гэдэг урт удаан хугацаа юм.

Зөвлөмж
1. Юу идэж, ууж байгаагаа байнга хянаж бай. Ганц ширхэг зөөлөн чихэрнээс аваад ганц зүсэм зөөлөн цагаан талхаа ч тэмдэглэж байх нь чухал. Тэгвэл та долоо хоногт юу идсэнээ тэмдэглэчихвэл дараа нь юуг хэтрүүлсэнээ амархан мэдэж болно.
2. Спортоор хичээллэх нь жингээ хасах хамгийн чухал аргын нэг. Би турахаа больчихсон гэж бодохын оронд нэмж таргалахгүй байгаадаа баярлаж сур. Ер нь жингээ хэвийн хэмжээнд барьж чадна гэдэг томоохон амжилт юм шүү. Хүн 30 наснаас хойш дунджаар 0.5-1 кг-аар биеийнх нь жин жил бүр нэмэгдэж байдаг. Үүний эсрэг спортын дасгал л тус болно. Тэгээд ч биелж болохоор тодорхой зорилго өөртөө тавьж сур. Хэтэрхий богино хугацаанд яаран турах нь эрүүл мэндэд сайнгүй гэж мэргэжилтнүүд үздэг.

Алдаа 4 -Манай гэр бүл, найз нөхөд намайг огтхон ч дэмжихгүй юм
Таныг гуалиг сайхан болоход аав, ээж, нөхөр, найз нар чинь заавал туслаад байх албагүй шүү дээ. Гэхдээ гэр бүлийнхэн тань тураах биш таргалуулах гэж байгаа юм шиг л сөрөг үйлдэл хийлгүүлэх гээд байж магадгүй. Ээж тань халуун хайлмагаар дайлж, эмээ чинь хэдэн аяга сүүтэй цайгаар шахаж ч мэднэ. Гэхдээ тэдний буруу биш. Тэд таныг эрүүл, чийрэг байхыг л хүсч буй.

Зөвлөмж
1. Таны хувьд гуалиг сайхан болох нь л амин чухал асуудал гэдгийг тэд ойлгоогүй байгаа. Найз залуу чинь танд байнга л шоколад бэлэглээд байна уу? Танд ямар бэлэг таалагдахыг мэдэхгүйдээ л сонголт хийж чадахгүй байгаа. Тиймээс шоколад бус цэцэг, ном авах хүсэлтэйгээ хэл.
2. Үнэхээр турахыг хүсч байвал ойр дотныхноосоо тусламж авч сур. Найзтайгаа хамт фитнесст явж, нөхрөөрөө усан санд хүргүүлсэн ч болно шүү дээ.

Алдаа 5 - Би шоколад, самар, бялуу идэхгүй бол амьдарч чадахгүй
Ихэнх хүн ямар нэгэн зүйлд хорхойсч явдаг. Тэгээд ч арван эмэгтэй тутмын найм нь шоколад юмуу бусад төрлийн амттанд дуртай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Зөвлөмж
1. Өөрийнхөө дуртай амттанг идэж бололгүй яахав. Гэхдээ хориглох бус бага багаар хязгаарлах хэрэгтэй. Ямар нөхцөл байдалд та дуртай зүйлдээ илүү их татагдаж байгаагаа хянахыг хичээ. Судалгаанаас үзэхэд ихэнх бүсгүй сэтгэл санааны хувьд тогтворгүй, баяртай эсвэл гонсгор байхдаа дуртай зүйлдээ илүү их татагддаг ажээ.
2. Хооллох цагаа битгий хойшлуулж бай. Хүн их өлсөхөөр хоол хүнсэнд улам их шунадаг. Та ойр ойрхон бага багаар хооллож байвал таны цусан дахь сахарын түвшин тогтвортой байж, нүдэндээ өртсөн бүхнийг идээд байх хүсэл төрүүлэхгүй. Өглөөний цайг хэзээ ч алгасч болохгүй. Гоймон, төмс, хар талх, тараг нь цусанд сахарын түвшинг бага багаар нэмэгдүүлж, нэлээд удаан өлсөхгүй байлгаж чаддаг. 0

Алдаа 6 - За, би ч турахгүй дээ. Манай удмынхан бүгдээрээ тарган болохоор
Мэргэжилтнүүд судалгаа хийж ижил насны хоёр хүүхдийг өөр өөр орчинд, өөр өөр хоол хүнсээр хооллож байсан боловч мариалаг эхээс төрсөн хүүхэд голдуу махлаг, тарган байдгийг ажигласан бөгөөд таргалахад хүний генийн удамшил нөлөөтэй байдгийг тогтоосон аж. Гэхдээ бүх зүйлийг ген рүүгээ чихээд байх шаардлагагүй. Та өөрийнхөө биеийн жинг хянаж байж чадах бөгөөд энэ нь таны элэнц хуланцаас нэг ч их хамаараад байхгүй. Магадгүй танай гэрийнхэн бүгд тарган, махлаг байж болох. Монголчууд ихэнхдээ тослог хоол идэж, хөдөлгөөн багатай амьдардаг. Тийм учраас та гэрийнхнээсээ түрүүлээд анхны гуалиг хүн болох гээд үзэхэд юун болохгүй байх билээ.

Зөвлөмж
1. Өөртөө итгэл найдвар төрүүл. Та махлаг, тарган боловч өөрөө хичээл зүтгэл гаргаж чадвал илүүдэл жингээ хасч чадна. Магадгүй танаас ойр дотныхон чинь үлгэр дуурайл авч болох.
2. Бодолтой хандаж бай. Хэрэв үнэхээр аав, ээж, ах, эгч тань махлаг бол та хүссэн хэмжээгээрээ турахад хэцүү л дээ. Ийм тохиолдолд асуудалд бодитойгоор хандаж хий дэмий хөлсөө урсгаж биеэ зовоох хэрэг байна уу. Биеийнхээ жинг хэвээр байлгана гэдэг нь удаан хугацааны үйл явц учраас танд мэдэгдэхүйц үр дүн гарах хүртэл багагүй хугацаа шаардагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.

profile

Маралгоо

2009.06.11 16:05:42
*.254.52.72


Харвингаа хэрхэн арилгах бэ?Эмэгтэй хүн махлаг байж болно. Гэхдээ пропорци тохирсон, том гэдэсгүй байвал аятайхан харагдана. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс шалихгүй унжих нь бий. Гэвч аажимдаа агшдаг. Ер нь эмэгтэй хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх хуримтлагдах, "сонирхолтой" байдаг. Иймд өв тэгш, сайхан бие галбиртай болохын тулд дасгал хийх аргаар гэдэсний булчинг чангаруулж болно.
Нуруун дээрээ хэвтээд, гараа биеийн дагуу унжуулж, алгаа шаланд хүргэнэ. Хөлөө дээш нь өргөж энэ байрлалд 5-7 секунд байна. Дараа нь аажим доош буулгана. Дасгалыг 8-10 удаа давтаж хийнэ.


Нуруун дээрээ хэвтэнгээ, өвдгөө нугалж, гараа урагш тэнийлгэ. Жаахан өндийгөөд гараа өвдгөндөө хүргэж, анхдагч байрлалд орно. 8-10 удаа давтаж хийнэ. Амьсгаа авах үедээ биеэ өргөж, гаргах үед эхний байршилдаа орно.


Нуруун дээрээ хэвтээд, гараа унжуул. Хөлөө өргөж, өвдгөёр нь нугалаад тавхайгаар ном хавчина. Шилбээ өргөж, буулгана. Дасгалыг 10-12 удаа давт.


Хажуу талаар хэвтэж, нэг гараа дээш тэнийлгэж, нөгөөгөөр бэлхүүс дээр тавина. Амьсгал авах үедээ хөлөө нугалахгүй, шулуун чигээр нь өргөж, амьсгал гаргахдаа эхний байршилд орно. Дасгалыг 8-10 удаа давтан хийнэ. Эсрэг талаар хэвтэж, дасгалыг нөгөө хөлөөр хийнэ. Дасгалуудыг тогтмол хийвэл гэдэс, ташаан дахь өөх, харвин мэдэгдэхүйц багасна. Чавхгар гэдэстэй болохын тулд дасгалаас гадна хоол, хүнсээ тохируулж, хэтрүүлэн идэхгүй байх нь чухал.


Гэдсэнд тогтмол иллэг хийх. Цусны эргэлтийг сайжруулж, өөхөн хуримтлал бий болохоос сэргийлнэ.


Шүршүүрт орохдоо ширүүн үстэй сойз, алчуураар асуудалтай хэсгийг үрэх маягаар иллэг хийнэ. Мөн хоол идсэний дараа гэдэс орчимд иллэг хийвэл сайн.


Тусгай крем, тэжээлийн тосыг гэдсэнд түрхэж иллэг хийнэ.


Хүйтэн шүршүүрээр гэдсээ цохих. Орой үдэш, унтахын өмнө хооллохгүй байх.

profile

Маралгоо

2009.06.11 16:07:56
*.254.52.72

Жингээ хасахад tустай 5н хоолны хэрэгсэл

1. Ширмэн хайруулын таваг

 

Та мах, ногоо, бусад зүйлсийг хуурах болон халаахдаа ёроол нь наалддаггүй ширмэн хайруулын таваг ашиглаж байгаарай. Учир нь ийм хайруулын тавганд  хуурахад бусад төрлийн хайруулын тавагтай харьцуулахад хавьгүй бага тос хэрэглэгддэг бөгөөд түлэгдэхгүй. Ширмэн хайруулын таваг нь үнэтэй биш ч нэлээд удаан хугацаанд хэрэглэх боломжтой байдаг. Тосны хэрэглээгээ багасгах нь жингээ хасахад тустай.


2. Хэмжээстэй халбага

 

Хоолны орцыг баримжаагаар хийх нь таныг ихэвчлэн илүү илчлэг авахад хүргэдэг. Та үнэхээр жингээ хасахыг хүсэж байвал гал тогоондоо хэмжээстэй халбага, аяганы цуглуулгыг байлгаарай. Орцын хяналтыг чанга байлгаснаар цаашид таны дэглэм барих, жингээ хасах үндэс тавигдана.


3. Холигч машин

 

Та гал тогоондоо холигч машин авч тавьсанаар гэртээ шинэхэн жимсний шейк, smoothie, ногооны хөнгөхөн шөл зэргийг хялбар бэлтгэх боломжтой болно. Энэ нь таныг гаднаас сахар ихтэй, бусад хэрэггүй бодисын агууламж бүхий үйлдвэрийн жүүс авч хэрэглэхээс татгалзуулах бөгөөд бэлтгэсэн натурал бүтээгдэхүүн тань таны хоолны шингэц, эрүүл мэндэд тань ач тусаа өгнө.


4. Жижиг таваг

 

Судалгаанаас харахад хүн хоолыг жижиг тавганд идвэл илүү багыг иддэг нь тогтоогдсон байна. Хэрэв та жингээ хасахыг хүсвэл өөрийн хэрэглэдэг том аяга тавгаа даруйхан жижгээр солих хэрэгтэй шүү.


5. Зөөврийн үдийн хоолны сав

 

Та ажил дээрээ идэх үдийн хоолоо өөрөө бэлтгэж зөөврийн саванд хийж авч явж байгаарай. Үүнийхээ ихэнх зайд шинэхэн жимс, ногооны салат хийгээрэй. Ийм зөөврийн хоолны савыг ашиглаж байх нь таныг хоолны газарт орж илчлэг ихтэй, амттай хоол хэтрүүлэн идэхээс хамгаалах болно.

profile

Маралгоо

2009.06.11 16:09:25
*.254.52.72


Жингээ хасахад хориглох 10н зүйл

1. Өглөөний цайгаа уухгүй байх

Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм.
Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт...
Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна.


2. Цагаар хооллохгүй байх

Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор өөрт маш муу зуршилтай болох бөгөөд  дуртай цагтаа хооллох нь маш богино хугацаанд таныг таргалуулж, эрч хүчийг тань алдагдуулж, эрүүл мэндийг чинь муутгах юм. Та өөртөө зориулан цаг гаргаж хоол хийж идэх нь маш энгийн зүйл нь мэдээж. Өглөө 15 хан минут өөртөө зарцуулан өглөөний ундаа бэлдэх нь таны эрүүл мэндэд маш тустай юм.


3. Хоол эргүүлэх

Дэлхийн хувьд авч үзвэл хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал нь тэдний биед ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явсаар ихээхэн муу үр дагаварт хүрч эрүүл мэнд болон биеийн галбирын хувьд зөв зохисгүй үр дүнд хүрэх тохиолдол их бий.
Самар, жигнэмэг, хэдэн халбага самарын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг та нэмж ч болзошгүй юм.


4. Санаандгүй идэх

Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна.
Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно.


5. Түргэн идэх

18-р зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их сонсогдож байгаа боловч үүний ард нэн чухал үнэн байгаа хэрэг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог шүү дээ. Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна.
Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх-  тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд - удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй.


6. Бага зүйл уух

Таны ам цангаж байгаа үед та аль хэдийн усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй 2т буюу хүчил төрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг.
Гэхдээ бидний ихэнх нь юм уух зав гаргалгүйгээр явсаар өдрийг биенд байх шаардлагатай усгүйгээр өнгөрөөдөг.  Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно.


7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах

Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж  эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй.  Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм.


8. Тавгаа цэвэрлэх

Үеийн үед биднийг хоолоо битгий үлдээж идэж бай гэж хэлдэг байсан. Энэ нь бидэнд нөлөөлж зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог. Бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Би бас л ийм зүйл хийдгээ нуулгүй хэлье. Гэхдээ энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог - үүнийг л заншил болгох хэрэгтэй, хэр их хоол тавган дээр чинь байгаагаас шалтгаалахгүй. Үлдэгдэл хоолыг гэдсэндээ хийхийн оронд хөргөгчинд хийж болно шүү дээ.


9. Өлөн явах

Хүн төрөлхтөн биднийг буруу цагт нь зөв зүйл хийлгэх гэж оролдох тохиолдол бий. Хэрэв хоол идсэн цатгалан үедээ хоол ундны юм цуглуулах бодол маш бага орж ирдэг харин өлссөн байгаа үед хоол ундны юм цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг.


10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд

Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүргийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг гэх зүйлүүд маш их сахар өөх тос илчлэгтэй байдаг, энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчингүүд болох чихрийн шижин зүрхний өвчнүүд үүнээс шалтгаалан үүддэг. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй.
Үүний оронд калори өөх тос багатай зүйлсийг сонгосон нь таны хувьд зөв сонголт байх болно. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв сонголт болж чадна.

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211382
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239301
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366744
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524304
4971 MARUJIND [4] Маралгоо Jun 11, 2009 973
4970 ENE HUUD BUGDEEREE TUSLAH YUMSAN........ TS:ELGEMSUU Jun 11, 2009 717
4969 CHIN SETGELEESEE TUSLAACH....... TS:ELGEMSUU Jun 11, 2009 618
4968 CHI SOLONGOSIIN VIZEND.............. [2] TS:ELGEMSUU Jun 11, 2009 1013
4967 hi bvsgvichvvdee zovolgoo ogoochee? [1] Freet Jun 11, 2009 1007
4966 eejuudees asuuyaa... [12] pambak Jun 11, 2009 1126
4965 Сэвхтэй хүмүүст зориулсан маск [1] Маралгоо Jun 11, 2009 797
4964 manai ohin yumnaas aitsan yum shig bhiin??? [7] Zaki8 Jun 11, 2009 2840
4963 huuli bus [7] jiriin l negen Jun 11, 2009 966
4962 Haanaas vzeh be? [3] ~eri~ Jun 11, 2009 912
4961 bas neg yum asuuhad hvmvvsee [1] ekhomina Jun 11, 2009 930
4960 eejvvdee asuuh zvil bna aa...hariulj ogooch [6] ekhomina Jun 11, 2009 932
4959 SOLONGOST BAIDAG BOL BOLGOOMJIL ANHAAR SEREMJIL....... [1] TS:ELGEMSUU Jun 11, 2009 842
4958 ~~~~~~ Хүүхдээ хөхөөр хооллоx ~~~~~~ [4] ***Энxзaяa*** Jun 11, 2009 1020
4957 Утасны дугаар юу илэрхийлдэг вэ? [1] 사랑 ХАЙР Jun 11, 2009 1344
4956 БҮСГҮЙЧҮҮДИЙН ДАВУУ ТАЛ [1] 사랑 ХАЙР Jun 11, 2009 672
4955 Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орох буруу юу? [1] 사랑 ХАЙР Jun 11, 2009 5100
4954 asyyx um bnaa [2] sambuuganaa Jun 11, 2009 685
4953 UUNIIG HUSEJ BAINA UU???? TS:ELGEMSUU Jun 11, 2009 478
4952 hi eejvvdee asuuh yum bn [1] dior_875 Jun 11, 2009 730
4951 hi jaaz123 Jun 11, 2009 602
4950 zuragt uzeh bgtoyuna Jun 11, 2009 2459
4949 hi bgtoyuna Jun 11, 2009 539
4948 Гоёмсог цүнхтэй бүсгүйчүүд цэмцгэр байдаг Маралгоо Jun 11, 2009 565
4947 Төрөх хүүхдийн хүйс [2] Маралгоо Jun 11, 2009 759
4946 basseind yawah gesen yumaa??? [4] NATSIST Jun 11, 2009 800
4945 hi asuuh zuil bnaa.hariulj ogch tuslaach [6] turka0921 Jun 11, 2009 869
4944 oi 2r sartai hvvhed yaaraltai mongol butsaana [2] Freet Jun 11, 2009 773
4943 청주 magic88 Jun 11, 2009 521
4942 hariulaad uguuch [5] baayu Jun 11, 2009 833
4941 Үр хүүхэдгүй хосод өгөх зөвлөгөө [2] Маралгоо Jun 11, 2009 849
» nadad tuslaarai [10] honey(o_o) Jun 11, 2009 1447
4939 EMEGTEICHVVDIIN EMCH VZLEG HIIJ BAINA [3] lkasa Jun 11, 2009 647
4938 MONGOLCHUUD GADAADAD INGEJ L ... TS:ELGEMSUU Jun 10, 2009 481
4937 Daralt hebiin baulgah [1] Diiiiid Jun 10, 2009 668
4936 Elgemsvvd [2] orgl Jun 10, 2009 605
4935 Elgemsvv bolon eejvvdees [2] orgl Jun 10, 2009 735
4934 HELEED OGIE ..MEDEED AV.EMCHDEE ZAGNUULAAD... [2] TS:ELGEMSUU Jun 10, 2009 733
4933 Эмэгтэй хүн сайхан харагдах бяцхан нууц [3] MUZZ Jun 10, 2009 1182
4932 emchdee zagnuullaaㅜㅜ [2] manuka Jun 10, 2009 899
4931 eejuudees asuuh yum bnaa.. [6] Zaki8 Jun 10, 2009 1537
4930 abort bolon ur zulbuulah em [7] jiriin l negen Jun 10, 2009 18497
4929 Pershige yaj hiidiimbe?? zaagaad og?? [3] fnla32 Jun 10, 2009 644
4928 YANAA.HETSUUDLEE ODOO YAH UU? [4] ELGEMSUU Jun 10, 2009 890
4927 busguichuudee zipel,diosiin hurgugch. [2] mendegee Jun 10, 2009 742
배너신청
자생병원

배너신청