1989 оны 6-р сарын 4-нд Польшид анхны чөлөөт сонгууль боллоо. Коммунист оронд болсон анхны чөлөөт сонгууль. Ерөөсөө коммунист ертөнцийн бүхий л түүхэнд шүү дээ. Бас чөлөөтэй гэж хэлэхэд ч хэцүү. Учир нь парламентийн дээд танхимын тал суудлыг коммунистууд эхнээс нь өөрсөддөө авчихаад өрсөлдөөнийг өөрийн намын дотор л явуулахаар тохиролцсон байв. Өөрөөр хэлбэл нэг тал явганаар, нөгөө тал машинтайгаар уралдахаар болжээ. Өнөөгийн нүдээр харахад дэндүү шудрага бус мэт боловч тухайн үедээ коммунизмын дарангуйлалд байсан ертөнцөд энэ нь аугаа том дэвшил байлаа.

Ялагдчихлаа. Хэн гээч, машинтай уралдсан хэд явган гүйсэндээ сүнсгүй туулгах нь тэр. Хүчирхийлэл дээр тогтож байсан нийгэм ард түмний хүсэл зоригийг асуусан хамгийн анхны сонгуульд л нам тавиулах нь тэр. Ийнхүү энэ өдрийг коммунизм мөхсөний баяр болгон тэмдэглэх болжээ. Польшид энэ баярыг дуулиантай тэмдэглэлээ. Валенса, Хавэл нар гол баатрууд нь. Жагсагчид болон дэмжигчид Валенсагийн алдартай сахлыг дуурайн хиймэл живэр уруулдаа наацгаажээ. Баярт Европын бараг бүх удирдагч ирж.

Польшууд анхдагч нь байсан. Тэд энэ амжилтанд хүрэхийн тулд 10 жил зогсолтгүй тэмцэлдсэн. Солидарность үйлдвэрчний эвлэлд нийт 14 сая ажиллагсадын 10 сая нь хамрагдаж коммунизмд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Түүнээс надна польш ажилчин, оюутан, сэхээтнүүд нийгмийн энэ бурангуй дарангуйллыг эсэргүүцэж 1956, 1968, 1970 онуудад удаа дараа бослого гарган тэмцэж байсан. Нэг бус нь цусаар будагдсан. Иймээс 1989 оны тэр өдрийг дэлхий даяар амьсгал даран харж байлаа. Ялангуяа нийгмийн ижил нөхцөлд дарлагдаж байсан сая сая хүний хувьд энэ сонгуулийн дүн цаашдын хувь заяаг нь тодорхойлох ач холбогдолтой байсан юм.

Коммунизм нь дийлдэшгүй мангас биш юм байна, ард түмэн санаа зоригоо нэгтгэн тэмцвэл амархан ялагдах цаасан бар юм гэдгийг энэхүү түүхэн сонгууль дэлхий даяар харууллаа. Ердөө хэдхэн сарын дараа Унгарт коммунист засаглалыг эцэс болгов. 10-р сард Прагад бослого гаран 17 хүний амиар дэглэмийг түлхэн унаглаа. Гайхалтай нь дэглэмийнхээ 40 жилийн ойг тэмдэглэх гэсэн оролдлого нь Зүүн Германыг байхгүй болгосноор үл барам коммунизмыг ертөнцөөс тусгаарлаж байсан Берлиний хана нуран уналаа. Ингэж гэж ямар ч өөдрөг үзэлтэн арай зүүдлээгүй байх. Ийм хурдан уу? Дараа нь Румынд аймаар юм болсон доо. Харгис дэглэм өөрийгөө аврах гэж цусан далай үйсэн.

Зүүн Европт болсон их хувьсгал Монголд шууд л нөлөөлсөн. 1989 оны 12-р сарын 10-нд Улаанбаатарт анхны эсэргүүцлийн цуглаан боллоо. Өнөөдөр цөөхөн хүн санадаг болохоос үүнээс хэд хоногийн өмнө Ховдод, бас Эрдэнэтэд цуглаан жагсаал болж тэр байтугай Улс төрийн товчоог огцрохыг шаардаж байжээ. Юутай ч манай нийгмийн байгууламж, зарчмыг тэр чигээр нь өөрчлөх аугаа хувьсгал ингэж гараагаа авсан юм. Энэ онд монголчууд ч эрх чөлөөгөө олсны 20 жилийн ойг тэмдэглэнэ. Хийвэл хийсэн шиг хийчихгүй зориг зүрх алдан эргэж буцаж хойш урагшаагаа холхисоор байтал хүний бүтэн үе өнгөрчээ. 20 жил гэдэг аугаа том хугацаа шүү.

1989 оны 6-р сарын 4-нд буюу Польшид коммунист ертөнцийн анхны чөлөөт сонгууль болж байхад ертөнцийн нөгөө өнцөгт аймшигт цусан намаг буй болж байлаа. Хятадын чөлөөлөх армийн танкууд Тянь Аньминий талбай руу “довтлон” эрх чөлөө хүссэн гар хоосон оюутнуудыг бяцалж эхлэв. Бээжингийн албан ёсны тоогоор 300 хүрэхгүй хүн алагдсан гэдэг авч өрнөдийн эх сурвалж хамгийн багаар бодоход гурван мянган хүн үрэгдсэн гэж үздэг юм билээ.

Зүүн Герман байгуулагдсаны 40 жилийн ойд ирсэн Горбачёвыг берлинчүүд “Горби, бидэнд туслаач” гэсэн уриатайгаар угтаж улмаар Берлиний ханыг нураасан. Түүний перестройка, гласность нь коммунизмын дарлалд байгаа сая сая хүнд шинэ итгэл найдвар, эрх чөлөөний мэдрэмж өгсөн юм. Хятад оюутнууд ч Горбачёвт ихээхэн найдлага тавьж, түүний Бээжинд хийх айлчлалыг угтан төв талбай дээрээ суулт зохион байгуулжээ. Тэд мөн л 1956 оны унгарууд шиг, 1968 оны чехууд шиг коммунизмыг засаж сайжруулан “хүний нүүртэй” болгож болно гэж бодож байсан хэрэг. Үр дүн нь яг л дээрх тохиолдлуудтай нэгэн адил цус нулимсаар өндөрлөсөн юм.

Энэ нийгэм зөвхөн хүчирхийлэл дээр тогтоно, ард түмний санал хүслээр бол тогтох бололцоогүй гэдгийг польшууд 1989 оны тэр зун сүүлчийн удаа баталсан. Нийгмийн ийм загвар анх буй болохдоо л уг нь үүнийг баталсан юм. 1917 онд Октябрийн эргэлтийн дөнгөж дараа Петрградад болсон сонгууль үүнийг хөдөлбөргүй нотолсон.


HOLIIN UULIIN OROIG HARJ AMIDARSNAAS
HUL DOORH CHULUUGAA HARJ AMIDAR
引用 :
http://www.mglclub.com/1798295/7ba/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
996 МЭДЭЭ Munkh-munkh 2009-06-16 1064
995 News Russian [3] Munkh-munkh 2009-06-16 1061
994 БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГААД АРААТАНГУУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ Munkh-munkh 2009-06-16 1054
993 ...Азийн орнууд шиг л битгий хөгжөөрэй гэж хэлмээр байна... [2] Munkh-munkh 2009-06-16 933
992 Anduural [2] FR4Y 2009-06-16 691
991 ЭЛЧИН САЙД ГЭРЭЛ ТАНАА [3] Munkh-munkh 2009-06-16 1606
990 СОЛОНГОСЫН ХОЙГ ДЭЭР ДАЙНЫ БАЙДАЛД БОДИТООР ОРВОЛ МОНГОЛЧУУД ЯАХ ВЭ? [6] Munkh-munkh 2009-06-15 1596
989 САРНАЙ Munkh-munkh 2009-06-15 1965
988 Эрчvvд хайртаа алдахаас vргэлж тvгшдэг mgldevochka 2009-06-15 808
987 УУЛ УУРХАЙГААС ОЛСОН МӨНГӨӨР БИД ЖАРГАЛТАЙ АМьДАРЧ ЧАДАХ УУ? [1] Munkh-munkh 2009-06-14 2174
986 Солонгост гэр бvлээрээ амьдарч эхлэж буй ээж аавуудын анхааралд Sarah3 2009-06-12 1191
985 Munkh-munkh-s asuuy [1] Mensu 2009-06-12 1380
984 Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг [1] finepix 2009-06-12 1008
983 Удахгүй хятадын эрлийзүүдээр Улаанбаатар минь дүүрэх нээ [2] mgldevochka 2009-06-12 1280
982 МИНАМАТА”-ГИЙН СҮҮДЭР ӨМНӨГОВЬД ХҮҮШЛЭВ ҮҮ [1] Мичидмаа 2009-06-12 1265
981 Латин Америк орнуудын нэг Монгол Munkh-munkh 2009-06-12 2498
980 Томуугийн А (H1N1) вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө Munkh-munkh 2009-06-12 1007
979 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [9] Munkh-munkh 2009-06-11 1671
978 Умард Солонгосын асуудалд Монголыг оролцуулахыг санал болгожээ [3] jooyo 2009-06-11 1176
977 Монгол удмыг солонгос залгах уу? [2] jooyo 2009-06-11 1349
976 Хойд Солонгос гомдоогчдодоо цөмийн цохилт өгөхөөр сүрдүүлэв [1] Munkh-munkh 2009-06-11 1439
975 Дор бүрнээ сайтар эргэцүүлнэ үү! [1] Munkh-munkh 2009-06-11 1377
974 TANILTSAARAI [1] Munkh-munkh 2009-06-11 1036
» Чөлөөлөгдсөний баяр /Баабар ингэж өгүүлэв/ hairtaaa 2009-06-10 939
972 ARMI'S CHINA [2] hairtaaa 2009-06-10 1111
971 gei zaluusiin zodoon [1] saakaaa 2009-06-10 2529
970 Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй Munkh-munkh 2009-06-10 2002
969 Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай. Munkh-munkh 2009-06-10 1097
968 ЯЛАГЧЫГ ШҮҮДЭГГҮЙ..01.Монгол Наадам - Халхын гол 70 Munkh-munkh 2009-06-10 1019
967 Пи Ар зєвлєгєє: Mэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднe [1] Маралгоо 2009-06-10 1908
966 “Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр Маралгоо 2009-06-10 1337
965 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан [1] javkhlan_s 2009-06-09 1004
964 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 940
963 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 924
962 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 950
961 turd oirtuulaagui udirdagch [1] hairtaaa 2009-06-09 1705
960 Титмээ өгөөд Н.Энхбаяр минь титэм үгээ бичиж суугаарай Munkh-munkh 2009-06-09 1142
959 IRGEDEES TORSON TERBUMTAN [3] zurgaa 2009-06-08 2280
958 Нээх гоё мөрөөдөх үү хэдүүлээ? Аан? ( Б.Болдсайхан эмч) [1] Munkh-munkh 2009-06-08 2321
957 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [4] Munkh-munkh 2009-06-08 2471
956 Та анхны харцаар дурладаг уу? [1] mgldevuchika 2009-06-08 1311
955 Таны сэтгэлгээ хэдэн настай вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1528
954 Та хүн танихдаа хэр вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1381
953 Сонирхолтой мэдээллүүд [1] mgldevuchika 2009-06-08 3253
952 Та ямар үед дотно харьцаанд орчдог вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1202
배너신청
자생병원

배너신청