帖子数 2,391
Ардчилсан хувьсгал ялснаар манай улсын иргэд эрх чөлөөгөө илүүдүүлж эдэлдэг болсон гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу. Хэдийгээр би нэг их хуучинсаг үзэлтэй хүн биш боловч зарим үед эрх чөлөө хэмээх үгэнд дулдуйдан хэрээс хэтэрсэн үйлдэл газар авч буйтай эвлэрч нэг л чадахгүй яваа билээ. Борооны дараа мөөг хэмээх ургамал асар ихээр ургадагтай адил биеэ үнэлэн амар хялбар аргаар мөнгө олохыг чухалчлагчдын эгнээ улам бүр залуужин өргөжин тэлсээр буйг та бид мэднэ. Гэтэл тэдэн дээр нэмэгдэж бэлгийн гаж чиг хандлагатай залуусын эгнээ арвин ихээр тэлэх болжээ. Эр хүн атлаа эмэгтэй хүн шиг хувцаслан нүүрээ будаж, басхүү нийгмийн сүүдэрт нуугдаж яваа тэднийг өрөвдөн, сэтгэл зүйн хувьд ямархан хүнд ачааг үүрч яваа бол хэмээн эмзэглэдэгсэн. Сүүлийн үеийн статистик судалгааг аживал тэднийг тэгтэл нь өрөвдөж эвийлэн толгойг нь илээд байх шаардлагагүй мэт санагдах боллоо. Бодоод үз дээ. Манай улсад ДОХ-той 54 тохиолдол илэрсний 82 хувь нь ижил хүйстэн залуус байдаг гэнэ лээ. Харилцах хүрээ харьцангуй хумигдмал болохооор сексийн хамтрагчдаа үнэнч байх талаар төсөөлдөг ч үгүй. Ийнхүү эл аюулт өвчин тэдний дунд газар авсан хэрэг. За тэгээд хүрээ нь хумигдаж агаар нь хуваагдаад байсан гей эрчүүд нэгэнт эмэгтэй хүн шиг л байхыг хүсдэг болохоор амар хялбар аргаар мөнгө олохыг санаархан биеэ үнэлэгчдийн араас орж биеэ үнэлэхээр гадаа зогсож, клиентээ хүлээдэг болсон нь нууц биш. Хамгийн их олноо танигдсан гей биеэ үнэлэгч бол өөрийгөө Анужин хэмээн нэрийдэгч залуу. Миний л мэдэхээр мань эр сүүлийн хоёр жил 50 дугаар дэлгүүрийн үүдэнд торойж харагдах болсон. Нэгэнт бэлгийн чиг хандлагын улмаас төрсөн биеэ гаргуунд нь гаргасан түүнийг ар гэрийнхэн нь ад үзээд гэр орондоо багтаахаа больсон юм гэсэн. Ид залуухан гучтай залуугийн хувьд тэрбээр траншейнд хоноглохдоо тулаагүй нь мэдээж. Тэр ч утгаараа зочид буудалд амьдрах болж. Энгийн нэг ч биш нэлээд дээгүүр зэрэглэлийн буудалд амьдарч буй тэрбээр буудлын хөлсөө төлөхийн тулд анх биеэ үнэлж эхэлсэн гэдэг. Хуучнаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн үүдэнд зогсож биеэ үнэлдэг байсан тэрбээр өдгөө байршлаа солин хуучнаар Хүнсний 20 дугаар дэлгүүр буюу одоогийн Мөнгөн завъяагийн өмнө зогсох болжээ. Хоёр гурван жил худалч хүнд өдөр алгасахгүй зогсоод байгаагаас нь үзвэл клиент олддог хэрэг биз. Гэтэл сүүлийн үед өнөөхтэй чинь зэрэгцэн эмэгтэй биеэ үнэлэгчид зогсох болж. Учир нь Улаанбаатар Бөхийн өргөөний үүдээр эргүүлийн цагдаа эргэлдээд байгаа болохоор хулжсан ёр нь тэр. Саяхны нэг өдөр мань эртэй уулзахаар гей миссүүд болох Энхриймаа, Амрита нар Мөнгөн завъяагийн үүдэнд иржээ. Анужин ирээгүй байсан учраас нэлээд хүлээж. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд гей залуус төрхөө хувирган эмэгтэй болж гарахдаа эгээ л баян айлын танхил охин мэт гоё ганганаараа бусдын нүдийг өөрийн эрхгүй татдагыг хэлэх нь зүйтэй болов уу. Навсайж халтайсан эмэгтэй биеэ үнэлэгчдийн замд садаа болон зогсож буй гей миссүүд биеэ үнэлэгчдийн босс болох сормуус Заяа гэгчид огт таалагдсангүй. Магад тэднийг эр хүн гэдгийг нь мэдээгүй ч байж болох. Ямартаа ч тэрбээр ихэд ууртайгаар гей залуус болох Энхриймаа, Амрита нар дээр ирж хэрүүл өдөн бидний зогсдог газраас зайл хэмээн зандачсан юм байх. Гэгээн цагаан өдөр нэг хүүхний “наймаачин”-д зандчуулсан тэр хоёр яаж зүгээр байхав, өөдөөс нь хэдэрлэснээр бичил дайн дэгдэх үест өнөөх Анужин нь ирж хүч нэмжээ. Ингээд эр, эм биеэ үнэлэгчид хотын төвд үсдэлцэн зодолдож, ойр орчмоор нь яваа хүмүүсийн нүдийг бүлтийлгэх шиг болж. Хичнээн эмэгтэй хүний хувцас өмсөж, зүсээ буруулсан ч эмэгтэй хүндээ л эр бяр байх нь тодорхой. Тэдний зодоон улам ширүүсч тэр гэхийн тэмдэггүй болох үест Сүхбаатар дүүргийн цагдаад хэн нэг нь дуудлага өгч, төрийн цагдаа ирснээр зодоонд оролцсон биеэ үнэлэгч, гей залуусыг ачиж явсан юм байна. Эр эм хүмүүсийн хэрүүл маргаан дүүрэг дээр очоод ч намжаагүй бөгөөд аргаа барсан цагдаа, янхнууд өөрсдөө учраа ол хэмээн хөөж гаргасан гэсэн. Түүнээс хойш хоёр цагийн дараа гей залуус Мөнгөн завъяагийн урдуур гарч явтал биеэ үнэлэгч бүсгүйчүүд босс болох сормуус Заяагийнхаа хамт бөөн бөбөөчдийг цуглуулчихсан эр эмээ үзье хэмээн өдсөн ч гей залуус машин барин давхин одсноор эл бичил дайн өндөрлөсөн ажгуу. Эцэст нь тэмдэглэхэд биеэ үнэлэгч гейчүүд нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар шав тавьсан хэсэг талбайд оройн 23 цагаас хойш зогсдог юм билээ. Хэдийгээр ардчилсан нийгэмд хувь хүн эрх чөлөөгөө эдлэх нь зүйн хэрэг ч энэ мэтийн замбараагүйтэл газар авах аваас тун удахгүй бидний монголчуудын олонх ДОХ хэмээх аймшигт өвчний нянг тээн шаналсаар хорвоогоос буцах гашуун хувь тавилантай учрах нь гарцаагүй. Энэ мэтийн эр эм биеэ үнэлэгчдийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гээд ч болох нь ээ, хорьж цагдаж увайгүй үйлдлээ дахин давтахаас нь сэргийлэхгүй бол хэцүүдэх нь ээ. Нөгөө талаар цадигаа алдсан эмс хүүхнүүдийн араас учраа олохгүй охид буруу зам руу халтирдаг байсан цаг улиран одож, фирмийн пүүз өмсөхийн тулд гейчүүдийн эгнээнд элсэж замаа заалгадаг хөвгүүдийн арми тэлэхгүй