Бичлэгийн тоо 2,391
ЯЛАГЧЫГ ШҮҮДЭГГҮЙ
1939 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс ялагчын тугаа мандуулсан нь түүхэн үнэн.
Ялагдсан болон ялж үзээгүй улс орон ганц өдрийн болон ганц хүнд тохиолдсон тохиолдолыг магтан бишэрч хэд хэдэн анги кино хийж, үзэгслэн гаргаж сурталчлан таниулах юм. Гэтэл бид ялаагүй юм аа оросууд л гээд сууж байх хүн ч бий болж ээ.
800 жилийн өмнөх элэнц хуланцын түүхээ мартаагүй байж 70 хан жилийн өмнөх өвөөгийнхөө ялалтыг сайхан тэмдэглэх хэрэгтэй юм болов уу.
Ялагдсан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ялагдсан орнуудын сурталчилгаанд хэт автагсад түүхээ өнөөдрийн байгаа байдалтайгаа хольж хутгаад байх шиг.
Номунханы тулгаралт гээд нэрэлчихсэн монгол хүн байж л байх юм. Тэр Япон цэргийн ач зээ юу гэж нэрлэх нь түүний эрх, тэгвэл ялсан баатар мянга мянган Дандар баатруудын үр сад бидэнд бас эрх гэж баймаар юм даа.
Ялж үзээгүй улс манайд ялагдсан улс хоёр жижигхэн арал дээрээс болоод хэвлэл мэдээллээрээ хэрхэн байлдаж, үүх түүхээ хэрхэн сөхөхийг хараа биз дээ, Монголчууд аа!
Монгол Наадам - Халхын гол 70 арга хэмжээ зохиовол сүүлийн үед нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэгдэх болсон гадаадуудаас арай онцгой дүр төрхтэй нь Солонгостоо л монголчууд болох биш үү.
Монгол улсыг сурталчилах 30 000 хүн байна. Өөрийн танидаг Солонгос хүн болгонд Ялалтын 70 жил, кавунтуны армийг ялсан Монгол Ардын Арми гэдэг дурсгалийн тэмдэг ч юм уу марк өгөхөд л маш том ажил шүү.
Эрхэм хүндэт элчин сайд н.Гэрэл та үүнийг болгоон тунгааж түүхэн энэ өдрөөр монгол улсаа сурталчилна гэдэгт итгэж байна.
30 000 үйлдвэрийн эзэн, багш гээд солонгос хүн Японыг монголчууд нэг биш хоёр ч удаа ялсанг мэдэх болно.(1939,1945)