СЛИЗЕРИНИЙ YЕ ЗАЛГАМЖЛАГЧ
Тэрбээр бvдэг гэрэлтэй том єрєєний босгон дээр зогсож байв. Дээш цоройсон баганууд чулуун могойгоор ороогдсон байх агаад бvрэнхийд vл vзэгдэх адарт тулж бvдэг ногоовтор гэрэл бvхий орчинд урт хар сvvдрээ унагана.
162
Тvvний зvрх догдлон булгилах ажээ. Харри нам гvмд чимээ чагнан зогслоо. Василиск баганын арын харанхуй буланд нуугдсан юм биш байгаа? Жинни хаана байна?
Тэрбээр шидэт саваагаа гаргаж аваад багануудын хоорондуур урагш явлаа. Алхах чимээ болгох сvvдэртсэн хананд цуурайтан ойно. Харри яльгvй хєдєлгєєн л ажвал нvдээ анихаар бэлтгэж онийсон аж. Чулуун могойнууд тvvнийг хар нvдээрээ ажиглан байх шиг санагдана. Нэг бус удаа ємнє нь ямар нэг юм хєдлєх шиг санагджээ.
Арын ханын дэргэдэх сvvлчийн хос баганын ард таазанд тулсан єндєр баримал харагдана.
Харри єлийн харлаа. Шингэн урт сахалтай, сахал нь бараг чулуун жанчны хормойд хvрсэн эртний євгєний баримал аж. Жанч дороос нь гєлгєр шаланд бєх бат гишгэсэн хоёр том саарал тавхай vзэгдэнэ. Тавхайн хооронд гал шаргал vстэй жижигхэн хар дvрс огт хєдєлгєєнгvй хэвтэж байлаа.
- Жинни, Жинни минь! Битгий vхээрэй! Yхэж л болохгvй шvv! гэж Харри шивнээд тvvний зvг ухасхийн очиж дэргэд нь євдєг сєхрєн суув.
Тэгээд шидэт саваагаа хажуу тийш чулуудаад Жиннийн мєрнєєс шvvрэн авч эргvvллээ. Тvvний царай яг л гантиг шиг хvйтэн, цонхигор болсон агаад нvдээ анисныг нь харвал бvр хєшчихєєгvй бололтой. Хэрэв тийм бол...
- Жинни минь сэргээрэй гэж Харри цєхрєнгєє баран шивнэж тvvнийг сэгсэрч байлаа. Охины толгой амьгvй юм шиг хоёр тийшээ санжигнана.
- Тэр сэргэхгvй ээ гэх аяархан дуу гарав.
Харри євдєг дээрээ єндийснєє огцом эргэж харлаа.
Хар vстэй єндєр залуу ойролцоох баганыг налан тэднийг харж зогсоно.
Тvvний биеийг харахад бvдэгхэн шилний цаанаас vзэгдэх мэт бvvдгэр балархай авч андуурах аргагvйбайлаа.
Том уу? Том Реддл уу?
Реддл Харрийг ширтсэн хэвээр толгой дохив.
- Тvvнийг сэргэхгvй гэдэг чинь юу гэсэн vг вэ? Тэр чинь... Тэр чинь... гэж хэлэхдээ Харри хэмжээлшгvй уй гашууд автаж буйгаа мэдэрчээ.
- Одоохондоо амьд байгаа. Одоохондоо шvv гэж Реддл хэлэв.
Харри тvvнийг эгцлэн ширтэнэ. Том Реддл Хогвартст тавин жилийн тэртээ суралцаж байсан боловч одоо энэхvv нууцлаг тайлбарлаж болшгvй ертєнцєд арван зургаан наснаас ах харагдахгvй ажээ.
- Чи хий vзэгдэл юм уу? гэж Харри эргэлзэн асуулаа.
- Би бол дурдатгал. Хагас зуун жил єдрийн тэмдэглэлд байлаа гэж Реддл тайван хариулав.
Тэрбээр тавхайны эрхий хурууг заалаа. Хурууны хажууд уйланхай Миртлийн єрєєнєєс тэдний олсон нєгєє жижигхэн хар тэмдэглэлийн дэвтэр шалан дээр хэвтэж байв. Харри тvvнийг хараад агшин зуур гайхсан ч дараагийн ажилдаа шамдахгvй бол болохгvй байлаа.
- Том минь надад туслаач. Охиныг эндээс авч явъя. Василиск энд хаа нэгтээ байгаа. Чухам хаана байгааг мэдэхгvй ч дуртай vедээ гараад ирж болно шvv дээ. Надад туслаач дээ... гэж Харри хэлээд Жиннийн толгойг дахин єргєлєє.
Реддл хєдєлсєнгvй. Харри мэрийн байж Жиннийг арайхийн єргєєд шидэт саваагаа авахаар сарвайв. Гэвч саваа байсангvй.
- Чи миний савааг хараагvй биз?
Тэрбээр дээш харахад Реддл урьдын адил тvvнийг ажиглан зогсох агаад тvvний цайвар хуруунд шидэт саваа нь эргэлдэн байна.
163
- Баярлалаа гэж Харри хэлээд саваагаа авахаар сарвайжээ.
Томас Реддл мушийн инээмсэглэнэ. Тэрбээр савааг залхуутайяа эргэлдvvлэн Харрийг харсан хэвээр.
- Чи аан гэж бай. Эндээс хурдхан явах хэрэгтэй байна. Хэрэв Василиск хvрээд ирвэл... гэж Жиннийг єргєсєєр гар нь чилсэн Харри хэллээ.
- Хэрэв дуудахгvй бол тэр ирэхгvй ээ гэж Реддл хайнга маягаар ярина.
Харри Жиннийг єргєж даахаа болиод шалан дээр тавилаа.
- Юу болоод байгааг хэлээч! Бас савааг минь буцааж єг л дєє. Тэр чинь надад мєдхєн хэрэг болно.
Реддлийн нvvр царайд басамжилсан инээд тодров.
- Энэ саваа чамд дахин хэрэг болохгvй ээ.
- Яагаад хэрэг болохгvй гэж?
Реддлийн хамар яльгvй сартайжээ.
- Би энэ агшныг удаан хvлээсэн юм даа, Харри Поттер минь. Чамтай уулзах боломжийг хvлээж байлаа. Чамтай ярилцъя гэж бодож байсан юм.
- Том, бидэнд тийм боломж алга. Бид нууц єрєєнд байна. Єєр газарт л ярилцъя гэж Харри тэсвэр алдан хэллээ.
- Бид чухам энд ярилцах болно гэж Реддл нєгєє л инээдгээрээ инээмсэглэн хэлээд шидэт савааг нь халаасандаа шургуулав.
Харри тvvнийг аргаа баран харна. Нэг л онцгvй юм болоод байлаа.
- Жиннид юу тохиолдсон юм бэ? гэж тэр алгуурхан асуув.
- Сонирхолтой л асуулт байна. Гэхдээ энэ чинь урт тvvх. Одоо иймэрхvv байдалд орсон явдал бол єєрийнхєє зvрх сэтгэл, єчvvхэн нууцыг хэнд ч vл vзэгдэх танихгvй хvнд нээсэнтэй холбоотой юм гэж Реддл ууртайяа хариулав.
- Юу ч ойлгосонгvй! Юун тухай яриад байнаа?
- Єдрийн тэмдэглэл. Миний єдрийн тэмдэглэл. Бяцхан Жинни надад єєрийн єчvvхэн гомдол уйтгар гунигаа итгэн єдрийн тэмдэглэлд олон сар бичиж байсан юм. Ах нар нь тvvнийг шоолдог хуучин жанч ємсєж хуучин ном vзэх хэрэг гардаг байж л дээ гэж Реддл тайлбарласнаа нvд нь гэнэтхэн гялалзаад:
- Алдарт агуу их Харри Поттерт тоогдох итгэл найдвар тун ч бага байж... гэлээ.
Ярих зуураа Реддл Харригаас нvд огт салгахгvй ширтэх агаад нvдэнд нь хачирхалтай сувдаг шинж тодорно.
- Арван нэгэн настай охины гэнэхэн vгийг сонсоно гэдэг аймаар уйтгартай. Гэхдээ би тэсвэртэй байсаан. Би хариу бичиж харууслаа илэрхийлэн эелдэг зєєлєн байсан юм. Жинни ч надад хайртай байлаа. <<Хэн ч, хэзээ ч намайг чам шиг ойлгож байгаа юм, Том оо... надад энэ єдрийн тэмдэглэл байгаа, би тvvнд итгэж чадаж байгаадаа их баяртай байна...>> гэж бичдэг байсан юм.
Реддл арван зургаан настай хvvхдэд баймааргvй хvйтнээр инээв. Тvvнийг инээхэд Харрийн толгойтой vс арзайжээ.
- Хэрэв би шийдсэн л бол хэрэгтэй хvнээ татаж чаддаг юм даа, Харри минь. Жинни надад сэтгэл гаргасан бєгєєд чухамхvv тvvний сэтгэл надад хэрэгтэй байлаа. Би тvvний айдас хvйдэс, хамгийн чухал нууцыг нь шингээн авч амьдруулагч хvчээр биеэ дvvргэн хvчтэй чийрэг болсон юм. Ингээд л жаахан хатагтай Уизлийг дагуулахааргvй хvч чадалтай болсон билээ. Би маш их эрч хvчтэй болсон болохоороо тvvнийгээ буцаан
164
гаргаж бяцхан найз охиноо єєрийнхєє нууцаар тэжээдэг байлаа. Энэ бол миний сэтгэл зvрхний нууц...
- Солиотой юм! гэж хэлээд Харрийн хоолой аргаж байв.
- Чи юу ч ойлгосонгvй юу, Харри Поттер оо? Жинни Уизли л єрєєг нээсэн юм шvv. Охин сургуулийн тахиаг хєнєєж, ханан дээр заналхийлсэн vг бичдэг байсан юм. Тэрбээр Слизериний могойд дєрвєн эрлийз, нєгєє сангасваагийн муурыг илгээсэн юм даа гэж Реддл сэмээрхэн хэлэв.
- Худлаа гэж Харри шивнэлээ.
- Yнээн. Эхлээд юу хийж байгаагаа мэддэггvй байсан л даа. Ямар сонирхолтой байсан гээч! Тэмдэглэлийнхээ дэвтэрт сvvлчийн удаа бод гэж бичсэнийг нь сонс л доо гэж Реддл цєхрєлгvй хэлээд Харрийн айж муруйсан царайг ажиглан харсаар уншиж гарлаа. Тэнд: <<Хvндэт Том минь. Би ухаан алдаж байгаа юм шиг санагдах боллоо. Жанч маань тахианы єд болж гvйцжээ. Яагаад тэгснийг бvv мэд. Хvндэт Том минь, Хэллоуины баярын шєнє юу хийснээ би санаж чадахгvй юм. Тэр vед хэн нэг хvн муурыг довтлож, би єєрєє гэрэлтэгч будгаар будагдсан байлаа. Хvндэт Том минь, намайг цонхигор хачирхалтай болж байна гэж Перси байнга vглэх юм. намайг сэжиглээд байх шиг санагддаг боллоо... Єнєєдєр дахиад л дайралт болсон ч би хаана байснаа бас л санасангvй. Том оо, би одоо яах вэ? би солиорч байх шиг санагдах юм... Би л бvх хvмvvсийг довтолсон юм шиг санагдаад байна!>> гэж бичжээ.
Харри хумсаа алгандаа шигдэн ортол гараа чанга атгасан байв.
- Тэнэгхэн Жинни аажимдаа єєрийн анд нєхєр болсон тэмдэглэлийнхээ дэвтэрт эргэлзэж эхэлсэн юм. Гэхдээ ямар нэг юм сэжиглэж, дэвтрээсээ салахаар мэрийж байлаа. Энэ vед Харри чи тавцан дээр гарч ирсэн юм даа. Чи миний єдрийн тэмдэглэлийг олсон. Энэ чинь хувь заяаны бэлэг байлаа. Дэлхийн бvх хvмvvсийн дотроос чухамхvv миний уулзах гэж тэсэн ядан хvлээж байсан тэр хvн олоод авдаг байна шvv.
- Чи яагаад надтай уулзахыг тийм их хvссэн юм бэ? хэмээн Харри уурлан асуув. Тайван ярьж тэвчихгvй болжээ.
- Жинни чиний тухай олон юм надад мэдvvлсэн юм даа. Чиний vvх тvvхийг гэж хэлээд Реддлийн харц Харрийн духан дээрх цахилгаан шиг сорви дээр туссанаа улам увайгvй байдалтай болжээ.
- Би чиний тухай улам илvv мэдэж, чамтай танилцах гэсэн юм... Чиний итгэлийг олж авахын тулд Хагридыг илчилсэн <<домогт>> ялалтаа чамд vзvvлье гэж шийдсэн юм...
- Хагрид бол миний анд нєхєр. Тэгэхээр чи тvvнийг гvтгэсэн байж таарах нь ээ? Би чамайг зvгээр л андуурсан гэж бодсон юм... гэж хэлэхдээ Харрийн хоолой чичирч байлаа.
Реддл ахиад л тачигнатал хєхрєв.
- Зєвхєн чиний vг л Хагридын эсрэг байсан юм. Гэхдээ євгєн Армандо Диппетийн хувьд энэ чухам ямар байсныг бодоод vз дээ. Нэг талаас Том Реддл. Ядуухан авч авъяаслаг єнчин хvv, сургуулийн зоригтой ахлагч, гоц сурагч. Нєгєє талаас бvх юманд оролцож байдаг (долоо хоног бvр шуугиан тарина) бас вурдалахын зулзагыг орон доороо тэжээж, савдагтай тулалдахаар хориотой ой руу явдаг аварга биет Хагрид... Гэхдээ бvх юм ёсоор болсонд би хvртэл гайхаж байснаа хvлээх ёстой. Хагрид бол Слизериний vе залгамжлагч байж болохгvй гэдгийг хэн нэг нь мэдэх л ёстой гэж би бодсонюм. Нууц єрєєний тухай бvгдийг мэдэж нууц хаалгыг олоход би урт удаан таван жилээ vрсэн юм шvv дээ...
165
Хагридад толгой тархи буюу онцгой ид шидэт хvч байгаа юм шиг л! Хагридыг буруугvй гэж ганцхан хувиргалын багш Дамблдор л бодож байсан байх. Зєвхєн тэр хvн Хагридыг сургуульд нь vлдээж ойн сахиул болгоё гэж Диппетийг ятгаж чадсан юм. Тийм ээ, Дамблдор тааварлаж байсан байх. Би бусад багш нарт таалагддаг шигээ тvvнд таалагдаж байгаагvй билээ…
- Дамблдор чамайг нэвт харж байсан гэдэгт эргэлзэхгvй байнаа гэж Харри хэлээд уурласандаа шvдээ тачигнуулан хавирч байлаа.
- Тийм ээ. Хагридыг хєєгдсєний дараа тэрбээр намайг жинхэнэ мєрдєж гарсан даа. Сургуульд байгаа vедээ нууц єрєєг дахин онгойлгох аюултай гэдгийг би ойлгож байлаа. Гэхдээ зvгээр орхичхоё гэж бодоогvй юм. Тvvнийг эрж олоход зориулсан он жилvvдээ салхинд хийсгэхийг хvссэнгvй. Ингээд би намайг арван зургаан настай хэвээр нь хуудсандаа хадгалсаар байх єдрийн тэмдэглэлээ vлдээхээр шийдсэн юм. Тэгээд байдал азтайгаар эргэх vед би хэн нэгнийг єєрийнхєє замаар оруулж Салазар Слизериний их vйлийг дуусгаж чадах байлаа гэж Реддл ярив.
- Гэхдээ чи тvvнийг дуусгаж чадсангvй. Одоохондоо хэн ч, тэр ч байтугай муур хvртэл vхээгvй байна. Одоо хоёр гурван цагийн дараа гэхэд мандрагорын ханд бэлэн болно. Тэгэхэд чиний хорлосон хvн амьтан дахин амьдрах юм гэж Харри дийлсэн байртай хэллээ.
Гэвч Реддл жаахан ч халирсангvй.
- Эрлийзvvдийг хєнєєх нь миний хувьд утгагvй явдал гэдгийг чамд хэлээгvй билvv? Олон сарын туршид миний шинэ бай бол чи л байлаа.
Харри тvvнийг гайхан харлаа.
- Жиннийг єдрийн тэмдэглэлд дахин бичиж эхлэхэд намайг яаж уурласныг бодоод vз дээ. Тэрбээр єдрийнхєє тэмдэглэлийг чамд байхыг хараад айн чичирч байсныг ойлгож байгаа биз дээ? Хэрэв би тvvний бvх нууцыг чамд илчилбэл юу болох билээ? Тахиаг хэн хєнєєгєєд байсныг чи мэдвэл бvр ч муу болно тийм vv? Тэгээд тэнэгхэн охин танай унтлагын єрєє эзгvй болохыг хvлээж байгаад тэмдэглэлийг хулгайлсан юм. Гэвч би юу хийхээ мэдэж байсан билээ. Слизериний vе залгамжлагчийн нууцыг тайлахад чи тун ойртсон гэдэг нь тодорхой боллоо. Чиний тухай Жиннийн мэдэгдсэн зvйлийн дотроос, чамайг юуны ч ємнє зогсохгvй гэдгийг би ойлгосон юм. Гэхдээ чиний анд дайралтанд єртсєн болохоор чи нууцыг нээж л таарна. Чамайг могойн хэл мэддэг гэдгийг сургуулийнхан чинь сонсоод хичнээн их шуугисныг Жинни тодорхой бичсэн л дээ. Товчхон хэлэхэд би Жиннийг ханан дээр хагацах vгээ бичээд єєрєє наашаа ирэх ёстойг итгvvлж чадсан юм. Тэгээд чамайг хvлээж байлаа. Охин энд ирээд орилж чарлаж харайн цовхчиж намайг аймшигтай залхаалаа. Гэхдээ тvvнд амьдралын чадвар бага vлджээ. Учир нь охин хэтэрхий их хvч чадлаа єдрийн тэмдэглэлд, єєрєєр хэлбэл надад шингээсэн юм. Yvний ачаар л би тvvний хуудсыг орхиж чадлаа… Би тvvнтэй хамт наашаа орж ирсэн эхний агшинаас л чамайг ирэхийг хvлээж байна. Чамайг ирнэ гэж би мэдэж байсан юм аа. Харри Поттер минь, би чамаас олон юм асуумаар байна…
- Юу асуух юм бэ? гэж Харри урьдын адил нударгаа зангидсан хэвээр асуулаа.
- Эхний асуулт. Онцгой ид шид эзэмшиж амжаагvй хvvхэд дэлхийн агуу их шидтэнг яаж дийлж чадав аа? Сорви тєдийхнєєр чи яаж аврагдаж,
166
лорд Волан-де-Морт бvх хvч тамираа барсан юм бэ? гэж асуугаад Реддл инээмсэглэв.
Тvvний шуналтай нvдэнд хачирхалтай улаан гал гэрэлтэнэ.
- Чи vvний юунд нь догдлоод байгаа юм бэ? Волан-де-Морт чамаас нилээд сvvлд… гэж Харри аяархан асуув.
- Волан-де-Морт бол миний єнгєрсєн, одоо, ирээдvй юм гэж Реддл тогтуун хэллээ.
Тэрбээр Харрийн шидэт савааг халааснаасаа гаргаж ирээд агаарт:
Том Нарвало Реддл
гэсэн гялалзсан vсэг бичив.
Тэгээд савааг ахин даллахад тvvний нэрийн vсгvvд єєрчлєгдєн байраа сольж:
Лорд Волан-де-Морт гэдэг vг боллоо.
- Одоо бvгд ойлгомжтой болоо биз дээ? Би Хогвартст байхдаа єєрийгєє тэгж нэрлэдэг байсан юм. Мэдээж дотныхоо андуудын дунд шvv дээ. Би єєрийнхєє магл аавынхаа ядуухан нэрээр vvрд дуудуулахыг хvсээгvй юм. Ээжийн талаар бодоход агуу их Салазар Слизериний цус судсаар минь гvйж байхад шvv! Єєрийнхєє эхнэрийг ид шидтэн гэж мэдмэгцээ намайг тєрєхєєс минь ємнє намайг хvvгээ биш гэж татгалзсан булай маглын нэрээр дуудуулна гэж vv? Мэдээж vгvй! Харри минь, ингээд л би єєртєє шинэ нэр бодож олсон юм. Би дэлхийн хамгийн агуу шидтэн болох учраас бvх шидтэнгvvд энэ нэрийг хэлэхээсээ ч айх єдєр ирнэ гэдэгт би итгэж байлаа!
Дєнгєж тєрмєгцєєл єнчирч дараа нь Харрийн эцэг эхийг хєнєєхийн тулд єсєж єндийсєн Реддлийг Харри гайхан харна. Єєр бас олон хvнийг хорлох байсан байлгvй... Эцсийн эцэст тэрбээр жигшил зэвvvцлээ арайхийн vлдэн хєєгєєд албын хvчээр:
- Тэгээд хамгийн агуу шидтэн болсонгvй шив дээ гэлээ.
- Болсонгvй гэнээ? гэж Реддл хэдэрлэв.
- Агуу их шидтэн болсонгvй ээ. Чамайг гомдоох харамсалтай ч дэлхийн хамгийн агуу шидтэн бол Альбус Дамблдор. Yvнийг бvгд мэднэ. Тийм ээ, чи єєрєє ид шидийн их хvчийг олж чадсан ч Хогвартсыг дийлэхэд хvрсэнгvй шvv дээ. Бvр сургуульд байхдаа л Дамблдор чамайг нэвт харж байжээ. Чи одоо болтол тvvнээс айдаг. Тийм болохоор чи халз уулзаж чадахгvй гэж хэлэхдээ Харрийн амьсгал давхцажбайлаа.
Реддл инээмсэглэхээ болиод харцанд нь vзэн ядсан байдал тодорлоо.
- Дамблдорыг ердєє л миний дурсамж шилтгээнээс зайлуулж дєнгєсєн юм! гэж тэрбээр сєєнгє дуугаар хэлэв.
- Тэр чинь чиний бодсон шиг бvр явчихаагvй л дээ гэж Харри татгалзлаа. Yvнийг vнэн гэж итгэхээсээ илvvтэй Реддлийг давах гэсэндээ ингэж таамгаар хэлжээ.
Реддл амаа ангайсан хэвээр хєшчихлєє.
Хаа нэгтэйгээс хєгжим сонсдоно. Реддл хоосон єрєєг тойруулан харлаа. Хєгжим улам чангарсаар. Хєгжмийн чимээ зэвvvн, хахирган агаад Харри тvvнийг сонсоход толгойтой vс нь босч, зvрх нь хэнхдэгэндээ багтахаа болих шиг санагдана. Хєгжмийн чичирхийлэх дууг Харри бvх биеэрээ мэдрэхээр хvчтэй болох vед ойролцоох багануудын оройгоос тал тал тийш оч цацарч
167
байлаа. Тэгснээ хаанаас ирсэн нь vл мэдэгдэх хунгийн хэрийн биетэй улаан ягаан єнгийн шувуу сайхан дуу гаргасаар адар доогуур нисэж явав. Тэр шувуу тогосынх лугаа гялалзсан алтлаг урт сvvлтэй, ямар нэг хуучин хувцас алтан савартаа атгасан байлаа.
Агшин зуурын дараа шувуу Харри рvv ойртон нисэж ирээд авч явсан юмаа тvvний хєлд унагаан, єєрєє жигvvрээ хумхин хvvгийн мєрєн дээр суув. Харри дээш хараад тvvний хурц алтлаг хошуу, тас хар нvдийг олж vзлээ.
Шувуу дуугvй болов. Огт хєдєлгєєнгvй сууж байхад нь тvvний дулаан илч Харрийн хацарт мэдрэгдэх ажээ. Шувуу Реддлийг тоомсоргvй харна.
- Галт шувуу! гэж Реддл гайхлаа.
- Фоукс уу? хэмээн Харри шивнээд алтан савраараа мєрийг нь хэрхэн зєєлєн атгаж байгааг Харри мэдрэв.
- Энэ юу вэ? Энэ чинь хуучин шидэт бvрх байна шvv дээ! гэж Реддл шалан дээр хэвтэх хэлбэр дvрсээ алдаж vнгэгдсэн хэсэг эсгийг хараад хэллээ.
Тиймээ, хуучин бvрх тэнд хэвтэж байлаа. Бохир далан долоон нєхєєс болсон малгай Харрийн хєл дор хэвтэнэ.
Реддл ахиад л муухай инээхэд олон арван Реддл нэгэн зэрэг инээсэн мэт чимээ гарч том єрєє тэр аяараа цуурайтаж байв.
- Дамблдор хамтран зvтгэгчдээ туслуулахаар ийм л юм илгээнэ дээ! Дууч шувуухай, хуучин бvрх! За Харри минь, зvрх зориг чинь нэмэгдэж байна уу? Аюулгvй гэж мэдрэгдэж байгаа биз?
Харри юм хэлсэнгvй. Yнэндээ ч Фоукс, шидэт бvрх хоёр юугаар туслах билээ дээ? Гэхдээ одоо цорын ганцаараа биш болохоор бас ч гэж зоригжиж байв. Одоо зєвхєн Реддлийн даажигнаж дуусахыг л хvлээх vлджээ.
- Ажил хэрэгтээ оръё доо, Харри. Чиний єнгєрсєн, миний ирээдvй vед бид нар хоёр ч удаа тааралдаж би чамайг хоёр удаа алж чадсангvй. Чи яаж амьд vлдээд байнаа? Надад ярьж єгєєч. Аль болохоор тодорхой ярих тутам амьд байх хугацаа чинь тєдийчинээ уртсах болно гэж Реддл ярив. Тэр инээмсэглэсэн хэвээр ажээ.
Харри аюул ослын байдлыг хурдхан цэгнэж vзлээ. Шидэт саваа нь Реддлын гарт байдаг. Харин Харрид Фоукс, шидэт бvрх хоёр байна. Энэ хоёр халз тулаанд хэрэг болохгvй. Муу л байна даа. За яахав. Гэхдээ Реддл энд удах тутам Жиннийн амьдралын хvч улам илvv барагдах юм. Харин Реддлийн бие улам бодитой харагдахуйц болж байлаа. Yнэхээр л Реддл тэр хоёрын хооронд тулаан болох ёстой бол хурдан тутмаа л сайн.
- Надтай тулалдахдаа чи яагаад сулраад байдгийг хэн ч мэдэхгvй. Би єєрєє єєрийгєє ч мэддэггvй юм чинь. Яагаад чи намайг алж чадахгvй байгаа тухай би нэг л юм мэднэ. Ээж маань намайг аврахын тулд амь насаа єгсєн юм. Миний шидэт ээж надаас vхлийг холдуулсан. Ноднин жил би чиний vнэн нvvр царайг харсан юм. Чи бол vнс нурам. Дєнгєж л амьд байна. Чиний хvч чадал єєрийн чинь эсрэг хандах болсон. Чи зугтааж байна. Чи бол хамгийн балиар амьтан гэж Харри уураа барьж ядсандаа чичрэн хэллээ.
Реддлийн царай байрайсан ч хvчлэн мушийгаад:
- Эх чинь амь насаа єгсєн болохоор чи аврагдсан юм биз дээ... Энэ бол ид шидийн эсрэг хэрэглэх хvчтэй зэвсэг. Гэхдээ чамд ер бусын зvйл байхгvй гэдгийг би одоо харж байна. Чи бид хоёрын хооронд ижил тєстэй зvйл байдаг нь хачирхалтай юм даа. Чи ч гэсэн vvнийг анзаарах ёстой байсан юм. Бид хоёулаа холимог цустай, хоёулаа єнчин, хоёуланг маань маглууд єсгєсєн. Зєвхєн чи бид хоёр их Слизеринээс хойш могойн хэлээр ярьдаг ч
168
байж магадгvй. Зєвхєн азтай тохиолдол л чамайг надаас аварсан байж болох юм... Миний мэдэх гэсэн юм энэ гэлээ.
Реддл одоохон шидэт саваагаа гаргана даа гэж Харри хvлээн зогслоо. Гэвч тэрбээр ахин даажинтай инээмсэглээд:
- Харри минь, би одоо жаахан тогломоор байна. Слизериний vе залгамжлагч хар лорд Волан-де-Морт алдарт Харри Поттер, Дамблдорын хангасан сайн зэвсгийн эсрэг зогсож байна! гэлээ.
Тэрбээр Фоукс, шидэт малгай хоёрыг тохуурхан харснаа эргэж чулуун баримал руу очлоо. Реддл багануудын хооронд зогсож толгойгоо єргєєд адрын дор бvрэнхийд харлан буй Слизериний чулуун нvvр лvv харахыг ажаад Харри айн ширвээтэж байв. Тэгтэл Реддл амаан нээн исгэрэх мэт дуугарахад Харри:
- Хогвартсын дєрвєлийн хамгийн агуу Слизерин та надтай яриач! хэмээн хэлснийг нь ойлгожээ.
Харри хєшєєг сайтар харахын тулд ар тийш ухрав. Мєрєн дээр нь суусан Фоукс тонголзоно. Слизериний аварга нvvр хєдєлж эхлэлээ. Тvvний чулуун ам хар нvх гарган нээгдэхийг Харри сайтар харсан аж. Аман дотор нь ямар нэг хєдєлснєє гадагш гулсан гарав.
Харри ар тийш ухарсаар хананд тулж мєргєлєє.
Тэрбээр нvдээ аньсан байжээ. Фоукс мєрєн дээрээс нь нисэхдээ хацрыг нь єдєєрєє шvргэхийг Харри мэдэрч байлаа. Харри: <<Намайг бvv орхиоч!>> гэж хашгирмаар байсан ч галт шувуу могойн хааныг яаж дєнгєх билээ дээ.
Ямар нэг хvчтэй юм шал доргиуллаа. Шалны хавтангууд чичрэн хєдлєхийг Харри мэдэрлээ. Юу болоод байгааг Харри мэдэрч байсан бєгєєд Слизериний амнаас гулсан гарах аймшигт могойг бараг харж байлаа. Реддл: <<Тvvнийг ал>> гэж сийгvvлэн шивнэнэ.
Василиск Харрийн зvг хєдєлж байлаа. Хvнд бие нь чулуун шалан дээр шажигнан мурилзах нь тvvнд сонсогдоно. Харри урьдын адил нvдээ аньсан хэвээр замаа сунгасан гараараа тэмтрэн хоёр тийш найган гvйлээ. Реддл хахаж цацан инээнэ.
Иймэрхvv байдлаар удаж болохгvй байлаа. Харри бvдрэн унахдаа чулуу мєргєчихжээ. Аманд нь цус амтагдана. Могой тvvнд бараг метр хэртэй ойртон ирээд амьсгал нь тvvнд мэдрэгдэж байв.
Тэгтэл чанх дээр нь чих дvлийрмээр шуугих чимээ гарснаа ямар нэг хvчтэй юм тvvнийг хийсгэж нєгєє хана руу шидлээ. Хажууханд нь багана хvчтэй ороолгох чимээ гарах аж. Одоохон аймшигтай соёо биеэнд нь шигдэх байлгvй.
Харри шидэт саваа зэвсэггvйгээр эсэргvvцэж чадахгvй байлаа. Тэгээд нvдээ ялимгvй нээв.
Гялалзсан хорт ногоон єнгєтэй бvдvvнээрээ багана шиг биетэй аварга могой гурвалжин толгойгоо ийш тийш савлуулан сvvлэн дээрээ єндийжээ. Харри нvдээ анихад бэлэн хэвээр чичирч байсан ч аймшигт амьтныг чухам юу саатуулаад байгааг харлаа. Василискийн дээгvvр Фоукс эргэлдэх ажээ. Могой уурандаа сэлэм шиг нарийхан нvдээрээ тvvнийг шvvрэн авахыг хичээнэ.
Фоукс дээшилж доошлох зуураа урт алтан хошуугаараа vл мэдэг хэдэн хєдєлгєєн хийхэд шалан дээр хар цус асгаран урслаа. Могой сvvлээрээ цохихдоо Харрийг шахахад нvдээ ч аниж амжаагvй байтал Василиск цааш эргэв. Харри тvvний хоншоорыг эгцлэн харлаа. Могойн хоёр том шар нvдийг галт шувуу сохолсон ажээ. Шалан дээр цус садран урсаж, аймшигтай амьтан євдсєндєє болоод ууртайяа сийгvvлэн исгэрэх ажээ.
169
- Чи шувууг орхиоч дээ! Одоохон орхи! Хvv ард чинь байна! Чи мэдэж байгаа шvv дээ! Тvvнийг алаач! гэж Реддл галзуурсан мэт хашгирна.
Мэгдэж сандарсан ч vхлийн аюултай хэвээр байгаа сохорсон могой толгойгоо ганхуулсаар. Фоукс ахиад л аймаар дуу хадаан тvvний дээгvvр эргэлдэх vедээ дайсныхаа сармай хоншоорыг хошуугаараа тоншино. Тvvний тоншуулсан нvднээс цус садарсан хэвээрээ.
- Туслаарай! Туслаарай! Хэн нэг хvн, ямар нэг юм байвал туслаарай! гэж Харри тэсэлгvй шивнэн хэллээ.
Могой сvvлээрээ шалан дээгvvр ахиад л балбаж гарав. Харрийг vсэрч амжихад нэг зєєлєн юм нvvрэнд нь хvрлээ.
Василиск сvvлээрээ шидэт бvрхийг ороож аваад шууд Харрийн гар луу чулууджээ.
Харри бvрх малгайнаас аврал эрэх мэт зууран авлаа. Малгайг толгой дээрээ амжиж тавиад шалан дээр хэвтэхэд Василискийн сvvл ахиад л дээгvvр нь ороолгон єнгєрєв.
<<Туслаарай... Надад туслаарай...Туслаж хайрлаач!>> гэж Харри бодож хэвтлээ. Малгай доорх нvдээ тас аньсан байлаа.
Хариу хэлэхийн оронд бvрх малгай vл vзэгдэх гарт хавчуулсан мэт агшжээ. Тэгтэл Харрийн толгойг ямар нэг хvнд юм нvднээс нь оч бутартал цохив. Харри бvрхээ тайлахаар шvvрэн автал тvvний хуруунд нэгэн урт хvйтэн юм тэмтрэгджээ.
Малгай дор мєнгєєр єнгєлж, тагтааны єндєгний хэрийн эрдэнийн чулуу бариулд нь шигтгэсэн илд байлаа.
- Хvvг алаач! Шувууг март! Хvv ард чинь байна! Толгойгоо эргvvлбэл олно!
Харри тулалдаанд бэлтгэн хєл дээрээ боссон байлаа. Василиск толгойгоо бєхийлгєн их биеэ цагариглуулаад багануудыг шvргэж Харри руу эргэв.
Хvv тvvний онгорхой том ухархай, нарийхан гялалзсан хортой тvvний илд шиг урт соёо цухуйсан том амыг харлаа...
Василиск таамгаар vсрэв. Харри бултахад могойн толгой хана мєргєлєє. Ахаид vсрэхдээ салаа хэлээ Харрийн хавирганд хvргэх шахав. Харри хоёр гараараа илдээ єргєлєє.
Василиск ахин довтолсон авч ахиад л оновчтой болсонгvй. Харин Харри илдээ могойн тагнайд бариулыг нь хvртэл зоож аваад чадлаараа дарж байлаа.
Халуун цус Харрийн гарыг даган урсахад тохойноосоо дээш янгинан євдєхийг мэдэрчээ. Хортой соёонуудын нэг нь тvvний мєрєнд зоогдсон ч Василиск тэр дороо шалан дээр эвхрэлдэн унаж, соёо шvдээ хугалсан байлаа.
Харри хана даган мєлхєв. Хороо биед нь юvлж байгаа соёог гараараа шvvрэн суга татан авлаа. Гэвч оройтжээ. Гарт нь улайсмал тємєр хvргэсэн мэт шархны орчинд євчин орлоо. Тэрбээр соёог авч хаяад, жанч нэвтлэн гоожиж байгаа єєрийнхєє цусыг харснаа нvд нь харанхуйлав. Бvдэг гэрэлтэй єрєє дайвалзан эргэлдэж эхэллээ...
Тэгтэл нэгэн улаан юм нvдэнд нь vзэгдэн, дэргэд буух хєлийн чимээ тvvнд сонсогджээ.
- Фоукс. Сайн байна, Фоукс минь гэж хэлээ арайхийн эвлvvлэн талархлаа. Шувуу Харрийн гар дээрх цустай шарханд гоёмсог толгойгоо ойртуулав. Алхах чимээ цуурайтан, тvvний ємнє хар сvvдэр гарч ирлээ.
- Харри Поттер vхэж байх шив. Yхсэн гэж хэлэхээр болжээ. Тэр ч байтугай Дамблдорын шувуухай хvртэл мэдчихээд уйлж байна гэж Реддл хэлэв.
170
Харри нvдээ нээлээ. Фоуксын толгой агшин зуур vзэгдээд алга боллоо. Гэхдээ шувууны том сувдан нулимс гялтганасан єдийг нь даган бємбєрєхийг хvv харж амжсан юм.
- Би чамтай хамт байж яаж vхэхийг чинь харъя. Яарах хэрэггvй. Чи бид хоёр хаашаа яарах билээ.
Харрийн толгой эргээд зvvрмэглэх аятай болжээ.
- Алдарт Харрим Поттерийн газар дээрх зам дуусах нь энэ дээ. Yзэн ядаж бодлогогvйгээр тулаанд дуудсан хар Лорддоо ялагдаж, анд нєхєддєє хаягдаж нууц єрєєнд ганцаараа vлдэх шив. Одоохон чи єєрийн заваан эрлийз ээжтэйгээ хамт байх болно. Ээж чинь чамд арван хоёр жилийг худалдан авч єгсєн гэж бодсон хэдий ч vнэндээ бол зээлдсэн юм шvv дээ. Лорд Волан-де-Морт єрєє шаардахад чи тvvнийг тєлж байна. Энэ бол шударга явдал гэдгийг чи ойлгох байлгvй гэж хэлэх Реддлийн дуу алсад сонсогдоно.
Хэрэв энэ vнэхээр vнэн юм бол тийм аймаар эд биш байна гэж Харри боджээ. Євчин алгуурхан намдаж байлаа.
Yхэл биш юм болов уу? Єрєєний байдал тодорхой болж эхэллээ. Харри толгойгоо аяархан сэгсрэв. Гар дээр нь суусан Фоукс шувуу сувдан нулимсаараа шархыг угаана. Шарх хаана байнаа? Гар дээр ямар ч шарх байхгvй болжээ.
- Галт шувуу чи эндээс тонил! Одоохон зайл! гэж Реддл гэнэтхэн хашгирлаа.
Харри толгойгоо єндийлгєв. Реддл галт шувуу руу шидэт савааг чиглvvлтэл нэг юм гар буу шиг тасхийн дуугараад галт шувуу алтлан улаан шуурганд эргэлдэн нислээ.
- Галт шувууны нулимс. Би тvvний тухай мартсан байжээ. Гэхдээ энэ нь байдлыг єєрчлєхгvй л дээ. Би халз тулалдахыг илvvд vздэг юм. Зєвхєн чи бид хоёр. Чи бид хоёр л байх ёстой… гэж Реддл Харрийн гарыг хараад бодлогошон хэллээ.
Реддл шидэт саваагаа єргєв.
Фоукс жигvvрээ хvчтэй дэвэн эсрэг этгээдийн дээгvvр шунгинан нисэхэд Харрийн євєр дээр нэг юм унасан нь єдрийн тэмдэглэл ажээ!
Реддл, Харри хоёр хэсэг зуур дэвтрийг алмайран харав. Тэгснээ Харри огт эргэлзсэнгvй шалан дээр хэвтэх Василискийн соёог шvvрэн аваад єдрийн тэмдэглэлийн чанх голд шууд зоочихлоо.
Чємгєнд хvрсэн чанга аймаар дуу хадаж єдрийн тэмдэглэлийн бэх Харрийн гарыг даган урсаж, шалан дээр асгарна. Реддл атигнан, мурчигнан, тийчлэн гаслаж байснаа... Алга болчихлоо. Харрийн шидэт саваа хvйтэн шалан дээр торхийн унаад нам гvм болов. Тог тог тог гэхээс єєр чимээгvй байлаа. Энэ бол єдрийн тэмдэглэлээс урсан дуслах бэхний чимээ юм.
Василискийн хор дэвтрийг цоортол тvлжээ.
Харри хvчлэн байж чичрэхээ болилоо. <<Нисдэг дарь>> хэрэглэж олон бээр туулсан мэт толгой нь эргэжээ. Харри яаралгvй хєдлєн бvрх малгай, шидэт саваагаа авч нуун, ихээхэн хvч гаргаж байж Василискийн амнаас гялалзсан илдээ сугалж дєнгєв.
Єрєєний нєгєє vзvvрт сулхан гинших дуулдана. Жинни яльгvй хєдлєхєд Харри тvvний зvг ухасхийн очлоо. Жинни ахин єндийн суусан байв. Yхээд хэвтэж буй аварга биет могой, цусанд нэвтэрсэн жанчтай Харри, хар єдрийн тэмдэглэлийг гайхашран харна. Охин гvнзгий санаа алдахад нvvрний дээгvvр нь нулимс асгарлаа.
171
- Харри... Харри би чамд єглєєний цайны vеэр бvх юмыг ярих гэсэн авч Перси байгаад чадаагvй юм. Энэ бол би байсан юм, Харри. Гэхдээ би vнэндээ ингэе гэж бодоогvй ээ... Реддл намайг илбэдэн захирч байсан юм... Харин чи... энэ араатныг яаж хєнєєсєн юм бэ? Реддл хаана байна? Миний санаж байгаа сvvлчийн юм бол тэр тэмдэглэлийн дэвтрээс гарч ирээд...
- Бvх юм зvгээр, Жинни минь гээд Харри єдрийн тэмдэглэлд могойн шvднээс vлдсэн цоорхойг vзvvлснээ:
- Харав уу? Реддл зvйл дууссан. Реддл ч, аварга могой ч зvйл дууссан. Эндээс явцгаая гээд Харри тvvнийг босоход нь тусаллаа.
- Намайг одоо хєєх байлгvй. Би Биллийг сургуульд орсноос хойш Хогвартст элсэхийг хичнээн их хvслээ. Гэтэл одоо хєєгдєх болж байдаг. Аав ээж минь юу гэх бол гэж хэлээд Жинни уйлна.
Фоукс єрєєний vvдний дэргэд элин халин тэднийг хvлээж байв. Харри Жиннийг урагш тvлхээд тэд vхсэн могойн цагаригласан биен дээгvvр гарч, бvдэгхэн цуурайтах чимээ сонсон явсаар ахин хонгилд гарч ирлээ. Тэдний ард чулуун хаалга зєєлхєн хяхтнан хаагдав.
Хэдэн хормын дараа тэр чулуу хєдлєх чимээ олж сонслоо.
- Рон! Жинни амьд! Энд надтай хамт байна! гэж Харри алхаагаа хурдасган хашгирав.
Рон хариуд нь ямар нэг юм хэлсэн бєгєєд булан тойроход тvvний тэсэж ядсан царай харагдлаа. Тэрбээр нурангийг зайчлан овоо том нvх гаргаж амжжээ.
- Жинни! гэж хэлээд Рон дvvгээ тvрvvлж авахаар гараа цухуйлгав. Тэгээд:
- Чи минь амьд байна! Нvдэндээ итгэхгvй нь! Юу болсон бэ? гэж хэлээд тvvнийг тэврэх гэсэн авч Жинни уйлсаар хєндийрчээ.
- Чи л зvгээр бол болох нь тэр, Жинни минь! Бvх аймшиг ард хоцорлоо гээд Харри баяртай инээлээ.
Жиннийн араас Фоукс нvхээр нисэн гарав.
- Энэ юун шувуу вэ? Хаанаас гараад ирэв ээ?
- Энэ бол Дамблдорын шувуу гэж Харри хэлээд нvхээр шургаж байлаа.
- Чи хаанаас энэ сайхан илдийг авсан юм бэ? гээд Рон андынхаа гарт гялалзах илдийг гайхан харна.
- Бvгдийг яринаа. Одоо эндээс хурдхан гарцгаая! гэж Харри хэлэв.
- Жаахан ч гэсэн ярь л даа...
- Одоо болохгvй ээ. Туг vс хаана байгаа вэ? гэж Харри яриаг таслав.
Нууц єрєєг хэн нээсэн гэдгийг ялангуяа Жиннийг хажууд байхад Ронд дэлгэрэнгvй ярихыг Харри хvссэнгvй.
- Тэнд байгаа. Тvvний ажил явдал бvтэл муутай. Очоод vзнээ гэж Рон гарах зvг рvv гар занган хэллээ.
Єргєн жигvvрээ дэвэн харанхуйд алтан туяа цацруулах Фоуксын араас явсаар хоолойн vзvvрт ирэхэд Алтан хонгиот Туг vс тэнд томоотой нь аргагvй суучихсан амандаа ямар нэг юм vглэж байв.
- Тvvний ухаан самуурчихсан. Тvvнийг мартуулах шившлэг эргэн цохидог мод шиг єєрт нь туссан юм. Єєрийгєє болон биднийг хэн гэдгийг, хаана байгаагаа огт мэдэхгvй байгаа. Бид зvгээр. Харин тэр єєрєє єєртєє аюултай. Би тvvнийг явж, vvдний дэргэд биднийг хvлээж бай гэж хэлсэн юм хэмээн Рон тайлбарлав.
Туг vс тэднийг баярласан байдалтай харснаа:
- Сайн уу! Хачирхалтай газар юм, тийм ээ? Та нар энд суудаг юм уу? гэв.
172
- Yгvй ээ гэж Рон хэлээд Харрийг харан хємсгєє зангидлаа. Харри дээш одсон хоолойны хар нvхийг тонгойн харав.
- Эндээс яаж явахыг чи бодсон уу? гэж Роноос асуулаа.
Рон толгой сэгсрэв. Фоукс Харри руу нисэж ирээд жигvvрээ шуугиулан дэвнэ. Тvvний нvд харанхуйд очтон гялалзаж, сvvлний нь урт алтан єд сэрчигнэнэ. Харри тvvнийг хараад ямар нэг юм бодож олохыг хичээлээ.
Рон учрыг сайтар ололгvй, чихнийхээ ард маажсанаа:
- Шувуу чамайг єєрєєсєє зуур гээд байх шиг байна. Гэхдээ чи хvнддэх байх аа... гэлээ.
- Фоукс бол онцгой шувуу. Бид бие биеэсээ сайтар барих хэрэгтэй. Жинни чи Роны гараас барь. Профессор Туг vс та...
- Профессор гэж та шvv гэж Рон тvvнд хэллээ.
- Жиннийн гараас барь.
Харри илд, шидэт бvрхээ бvсэндээ хавчуулахад Рон тvvний жанчнаас зуурлаа. Харри гараа дээш сунган Фоуксын гайхмаар халуун сvvлний єдийг сайтар атгажээ.
Тэрбээр ер бусын хєнгєн болсноо мэдэрсэн тэр агшинд тэд усны хоолой даган дээш шуугин нисэж байлаа. Дор нь дvvжлэгдэн байгаа Туг vс: <<Гайхалтай! Бахархмаар юм! Жинхэнэ ид шид энэ дээ!>> хэмээн уулга алдахыг Харри сонсчээ. Агаарын хvйтэн урсгал Харрийн vсийг хийсгэн, нvдэнд нь алтлаг туяа vзэгдэнэ. Тэд нисэн байгаадаа баярлан хєєрч амжаагvй шахам байтал нислэг дуусаж дєрвvvлээ уйланхай Миртлийн жорлонгийн чийглэг шалан дээр унажээ. Туг vсийг бvрхээ засаж тавих зуур хоолой руу орох нvхийг нууж байсан угаалтуур хєдлєн байрандаа буцаж ороод бvх юм урьдынхаараа боллоо.
Мирт нvдэндээ ч итгэхгvй байв.
- Чи амьд байх шив... гэж тэрбээр урам хугарсан янзтай бувтнажээ.
- Гомдох хэрэггvй гэж хэлээд Харри нvднийхээ шилэнд наалдсан цус, шороог арчиж байв.
- Мэдээж, гомдохгvй ээ... Би зvгээр л чамайг vхчихвэл жорлонгоо хуваах хэрэг гарах нь гэж бодож байлаа... Тэгвэл би их баярлах байсан даа! гэж Миртл хэлээд, ичингvйрэн туяарч байв.
- Yгvй ер єє! гэж Рон жорлонгоос хоосон, харанхуй хонгил руу гарсан хойноо гайхсанаа:
- Миртл чамд дурласан юм шиг байна! Гэхдээ жинлvvрийн таваг чам руу хазайжээ, Жинни минь! гэлээ.
Жиннигийн нvvрэн дээгvvр урьдын адил нулимс асгарна.
Рон тvvнийг тvгшин харснаа Харри руу эргээд:
173
- Одоо хаачих вэ? гэлээ.
Харри Фоуксын зvг толгой дохив. Шувуу эргэн тойрноо алтлаг туяагаар гийгvvлэн урагш нисэх аж. Тэд тvvний араас явсаар хормын дараа профессор МакГонагаллын єрєєний vvдэнд зогсож бай. Харри vvдийг тогшин тvлхлээ.