Munkhbaysgalan.

Хүний амьдралын бүх юм хэмжээтэй байдаг. Энэ хорвоод хүмүүний биеийг олж төрсөн л бол бурханы заасан зургаар эдлэх ёстойгоо эдлэж,  хүртэх  ёстойгоо хүртээд хэм хэмжээ нь ханадаг  жамтай.  Энэ тавилангаас хэн ч ангижарч төөрөг тавилангаас зөрнө гэж үгүй. Хамгийг араасаа дагуулж, толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлж явсан бол цаг нь ирэхээр тэр олбогоосоо бууж бусдын  адил тоост  гудамжинд толгойгоо бөхийлгөн гэлдэрч явах  хэрэгтэй болдог. Түүн лугаа  Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр   арваадхан хоногийн дараа шинэ Ерөнхийлөгчид тахимаа өгч тамгаа шилжүүлэх болно. Харин түүний дараа амар амгалан амьдрах уу аль эсвэл улстөрд дахин санаархаж гал өрдөх үү гэдгээ сонгож таарна.  Нэгэнт ялагдал хүлээсэн хүнийг нэрмэж элдэв гашуун үгээр үддэггүй  монгол араншин бий ч   түүний  дөрөөнд нь сүү мэт дусааж, ганзганд нь  даруулж өгөх  хэдэн үг байна аа.

    Монголын улстөрд Н.Энхбаяр бараг хориод жил зүтгэжээ. Тэрбээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд тасралтгүй урагшаа давшиж энэ улсын төрийн өндөр албан тушаалуудыг бүгдийг хашиж үзсэн байна. Нэг хүний 20 хүрэхгүй жилийн амьдралд ийм том албан тушаалуудыг ээлж дараалан хашина гэдэг бол яах аргагүй амжилт байлаа.  Тэрбээр МАХН-ыг  өөрийнхөө болон эхнэрийнхээ эрх мэдэлд хаашаа ч мултрах аргагүйгээр базаж, энэ намын дээшлэн дэвших хүсэлтэй боловсролтой бүхнийг  өмнөө бөхөлзүүлж байсныг эргэн санахад яах аргагүй  ирээдүйтэй дарангуйлагч байсныг нь илтгэдэг. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн түүнийг аварлаа. Эрх мэдэл албан тушаалдаа улам эрдэж ямагт нэгдүгээр хүн байхын төлөөх шунал хүслийг нь яг цаг үед нь хязгаарлаж  өгсөн ард түмэндээ тэр талархаж явах ёстой.  Байнга  том албан тушаалтай түүнийхээ хэрээр асар их бядтай  явах үедээ зарим хүний тоормос нь барихаа байчихдаг тал бий. Урагшаа л зүтгээд улам л хүчирхэг болохыг мөрөөднө үү гэхээс тоормосоо гишгээд давхиж яваа замаа зөв эсэхийг бодол болон тунгааж, туулсан замаа эргэж харан аль  замын хашлага дайрсан эсэх, гэрлэн дохио зөрчсөн үгүйгээ нягталдаг хүн цөөхөн л дөө. Цөөхөн ч гэсэн “За одоо болжээ ” гээд буугаад явчихдаг хүн байдаг л юм. Харин энэ чанар Н.Энхбаярт байгаагүй. Гэхдээ л тэр азтай хүн. Ард түмэн нь түүний гишгэж чадаагүй тоормосыг өмнөөс нь гишгэж ямагт бадарч ирсэн   шунал тэчъяалыг  номхтгож  чадав. Бурхан үзэг, тэр одоо мартагдах болно. Мартагдана гэдэг заримдаа хамгийн том өршөөл байдаг билээ. Харин энэ  өршөөлийг үл тоон улстөрд дахин лавхан гишгэх гэж зүтгэвэл өршөөл гэсгээл болон эргэдэг жамтай.  Н.Энхбаяр одоо  хэвлэлүүдэд бичээд байгаа шиг  Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж  улмаар намынхаа даргын албан тушаалд санаархаж бүр Ерөнхий сайд  болох гэж зүтгэвэл амар сайхандаа жаргах биш  Авлигатай тэмцэх газрын хаалгаар орж  мэдэх юм.  Түүний идэж уусан шамшигдуулсан бүхэн нүдний өмнө илхэн байгаа энэ үед бас намынхан нь түүнээс салахын  түүс болж буй эл  ээдрээтэй цагт улстөрд дахин гал ноцоохыг хүсэх л юм  бол шоронгийн хүйтэн өрөө хүлээж байгааг мартаж болохгүй. Тэр бас долдугаар сарын  1-нд хэлмэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх гэж байгаа нь  өөрийнхөө хийсэн лайг өөрөө цэвэрлэж өгөөд явах гэсэн сэтгэл зүрхний гүндэх өрөө цайруулж буй  хэрэг биз.  Үүгээрээ долдугаар сарын 1-ний үйл явдал бол эрх чөлөөний төлөөх тэмцэл байсныг, тэр тэмцлийг Н.Энхбаяр өөрөө цус асгаруулан байж нухчин дарсанаа хүлээн зөвшөөр уучлалт үзүүлэн ард түмнээсээ өршөөл эрсэн хэрэг гэдгийг нь ойлгох хэрэгтэй болжээ. Одоо харин шалавхан титмээ өгөөд титэм үгээ бичиж  хаяа нэг  дуртай ууландаа авирчихаад,   дайллага цайллаганд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хэмээн уригдаж  очоод  бусдад гэм хоргүй юм ярьж суувал жаргал биш үү. Урин дулаан зуны цаг ч ирлээ, агаар усанд явж эхнэрийнхээ гарын хоолыг идсэн шиг  амарч хэвтэл бас таашаал бус уу.  Байнгын  дотор огшуулсан шүүмжлэл, далд тэмцэл,  ухаан уралдуулсан  улстөрийн амьдралаас салж ард түмэндээ хүндлэгдэж явахын жаргалыг амсвал  амсах л хүний нэг шүү, тэр. Бас  Монголын  сэтгүүл зүй дэх Н.Энхбаяр гэсэн  халгаатай бөгөөд хамгийн баялаг энэ сэдвийг хааж өгвөл зүгээр л юмсан.  Одоо байгаа бүхэндээ, ардаа  туулж өнгөрүүлсэндээ   ханаж амьдрахын аз жаргалыг өөрөөсөө  ол доо, эрхэм  Ерөнхийлөгч өө.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

引用 :
http://www.mglclub.com/1790920/11c/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
996 МЭДЭЭ Munkh-munkh 2009-06-16 1064
995 News Russian [3] Munkh-munkh 2009-06-16 1061
994 БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГААД АРААТАНГУУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ Munkh-munkh 2009-06-16 1054
993 ...Азийн орнууд шиг л битгий хөгжөөрэй гэж хэлмээр байна... [2] Munkh-munkh 2009-06-16 933
992 Anduural [2] FR4Y 2009-06-16 691
991 ЭЛЧИН САЙД ГЭРЭЛ ТАНАА [3] Munkh-munkh 2009-06-16 1606
990 СОЛОНГОСЫН ХОЙГ ДЭЭР ДАЙНЫ БАЙДАЛД БОДИТООР ОРВОЛ МОНГОЛЧУУД ЯАХ ВЭ? [6] Munkh-munkh 2009-06-15 1596
989 САРНАЙ Munkh-munkh 2009-06-15 1965
988 Эрчvvд хайртаа алдахаас vргэлж тvгшдэг mgldevochka 2009-06-15 808
987 УУЛ УУРХАЙГААС ОЛСОН МӨНГӨӨР БИД ЖАРГАЛТАЙ АМьДАРЧ ЧАДАХ УУ? [1] Munkh-munkh 2009-06-14 2174
986 Солонгост гэр бvлээрээ амьдарч эхлэж буй ээж аавуудын анхааралд Sarah3 2009-06-12 1191
985 Munkh-munkh-s asuuy [1] Mensu 2009-06-12 1380
984 Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг [1] finepix 2009-06-12 1008
983 Удахгүй хятадын эрлийзүүдээр Улаанбаатар минь дүүрэх нээ [2] mgldevochka 2009-06-12 1280
982 МИНАМАТА”-ГИЙН СҮҮДЭР ӨМНӨГОВЬД ХҮҮШЛЭВ ҮҮ [1] Мичидмаа 2009-06-12 1265
981 Латин Америк орнуудын нэг Монгол Munkh-munkh 2009-06-12 2498
980 Томуугийн А (H1N1) вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө Munkh-munkh 2009-06-12 1007
979 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [9] Munkh-munkh 2009-06-11 1671
978 Умард Солонгосын асуудалд Монголыг оролцуулахыг санал болгожээ [3] jooyo 2009-06-11 1176
977 Монгол удмыг солонгос залгах уу? [2] jooyo 2009-06-11 1349
976 Хойд Солонгос гомдоогчдодоо цөмийн цохилт өгөхөөр сүрдүүлэв [1] Munkh-munkh 2009-06-11 1439
975 Дор бүрнээ сайтар эргэцүүлнэ үү! [1] Munkh-munkh 2009-06-11 1377
974 TANILTSAARAI [1] Munkh-munkh 2009-06-11 1036
973 Чөлөөлөгдсөний баяр /Баабар ингэж өгүүлэв/ hairtaaa 2009-06-10 939
972 ARMI'S CHINA [2] hairtaaa 2009-06-10 1111
971 gei zaluusiin zodoon [1] saakaaa 2009-06-10 2529
970 Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй Munkh-munkh 2009-06-10 2002
969 Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай. Munkh-munkh 2009-06-10 1097
968 ЯЛАГЧЫГ ШҮҮДЭГГҮЙ..01.Монгол Наадам - Халхын гол 70 Munkh-munkh 2009-06-10 1019
967 Пи Ар зєвлєгєє: Mэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднe [1] Маралгоо 2009-06-10 1908
966 “Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр Маралгоо 2009-06-10 1337
965 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан [1] javkhlan_s 2009-06-09 1004
964 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 940
963 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 924
962 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 950
961 turd oirtuulaagui udirdagch [1] hairtaaa 2009-06-09 1705
» Титмээ өгөөд Н.Энхбаяр минь титэм үгээ бичиж суугаарай Munkh-munkh 2009-06-09 1142
959 IRGEDEES TORSON TERBUMTAN [3] zurgaa 2009-06-08 2280
958 Нээх гоё мөрөөдөх үү хэдүүлээ? Аан? ( Б.Болдсайхан эмч) [1] Munkh-munkh 2009-06-08 2321
957 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [4] Munkh-munkh 2009-06-08 2471
956 Та анхны харцаар дурладаг уу? [1] mgldevuchika 2009-06-08 1311
955 Таны сэтгэлгээ хэдэн настай вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1528
954 Та хүн танихдаа хэр вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1381
953 Сонирхолтой мэдээллүүд [1] mgldevuchika 2009-06-08 3253
952 Та ямар үед дотно харьцаанд орчдог вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1202
배너신청
자생병원

배너신청