Бичлэгийн тоо 2,391
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Би бол иргэдээс төрсөн тэрбумтан

Бид GoGo.Cafe ярилцлагын буландаа УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг урин оролцуулсан юм. Ингээд түүний хээгүй гүдэсхэн ярилцлагыг хүлээн авч уншина уу.
-Та өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу?
-Би чинь одоо тавь хүрч байна уу даа. Багадаа бусад хүүхэдтэй л адилхан өссөн. Манай Гандангийн дэнж дээр 22 дугаар дунд сургууль гэж байлаа. Тэнд наймдугаар анги төгсөөд, төмөр замын 20-р сургуульд аравдугаар анги төгссөн. Тэгээд хоёр жил ажил хийж байгаад Политехникийн дээд сургуулийн барилгын сантехникийн инженерийн ангийг сурч төгссөн дөө. Эхлээд орон сууц нийтийн аж ахуйн системээр их явсан. Дараа нь Хотын гүйцэтгэх захиргаа гэж байсан дээр үед. Дээр үед ч юу байхав дээ, ерэн он хүртэл. Тэнд нийтийн аж ахуйн хариуцсан мэргэжилтэн байсан. Тэр үед наймаачин гэж их ярьдаг байсан юм аа. Одоо бодоход бол бизнес сонирхож байсан. Тэгээд л “Нарантуул” гэдэг компаниа байгуулж авсан даа. Үндсэндээ 92 онд юм уу даа. Тэгээд 2008 он хүртэл төрийн ажлаас хөндийрсөн байна. Нарийн ярьвал хуучин чинь би төрийн ажилтан байсан хүн шүү дээ.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр дээд сургуульд нэг ангид сурч байсан юм. Тэгээд хоёр дахь жилдээ нэг гэрт орсон. Манай хадмынх ам бүл цөөтэй болохоор амьдралын эрхээр би хүргэн орж байлаа. Харин манайх Гандангийн дэнжид монгол гэрт долоон хүүхэдтэй айл байсан юм. Би өөрөө дундах нь.
-Та бүр багаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн гэдэг?
-Би долдугаар анги төгсөөд, 14 настайдаа хүнсний барааны 3, 60-р дэлгүүр гэж хоёр зэрэгцээ дэлгүүрт ачигч хийдэг байлаа. Зуны хоёр сард нь ажиллаад, нэг сард нь амардаг. Сард ачигчийн цалин гэж 260 төгрөг байсан. Тэгээд 14 хоног ажиллаад 130 төгрөг авна. Тэр үеийн 14 настай хүүхдэд 130 төгрөг гэдэг чинь барахын арга байхгүй. Таван төгрөгөөр нь хятад гуанзанд орж цадталаа иднэ. Тэгээд намар сургуульдаа ороход хангалттай бэлтгэлтэй болчихсон байдаг байлаа. Одоо энэ төрийн бус байгууллагууд “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” гээд л ярьдаг юм. Энэ бол хэтэрхий хийсвэр юм шиг санагддаг. Тэгээд хүүхдүүдийн нэрийг бариад л улс төр хийгээд яваад байдаг. Ер нь хүүхдүүд хөдөлмөр хийхэд юу нь буруу байгаа юм. Ахадсан юм байдаг л даа. Хэтэрхий их ахдаад ирэхээр хүүхэд өөрөө больчихдог л байхгүй юу. Дийлэхгүй юм чинь яахын. Дийлдэг ажлыг бол хүүхэд хийгээд байдаг юм.
-Тэгээд социализмын үед наймаа хийж гадуурхагдаад л?
-Дамын наймаачин гэдэг байсан юм. Тэр үед чинь Оросууд их байсан. Үнэг, хярсны арьс, хивс гэх мэтийг аваачиж зарна. “Явган нүцгэн” Налайх, Чойр луу чинь нүүрсний машинд суугаад л явна. Тийм наймаа хийж байсан хүмүүсийн бэлхэн жишээ нь Буянгийн Жагаа байна. Тэгээд тэндээсээ гэрийн хуучин тавилга, хороом энэ тэр авчирна. Манайд бол хэрэгцээ нь их. Тийм наймааг чинь далд хийхгүй бол ил хийж болдоггүй. Их дэлгүүрийн хажуу талын комиссын дэлгүүрт тавилгаа аваачаад зарчихна. Тэгээд л костюм пиджак, эрэгтэй, эмэгтэй хүний дотуур хувцас юу л байна бүгдийг нь авчираад л зардаг байсан юм. Лав л би санаж байна, эрэгтэй хүний нэг плавка л 15 төгрөг байсан юм даг.
-Гайгүй орос хэлтэй хүмүүс нь наймаа хийдэг байсан юм болов уу?
-Яалаа гэж. Хүчээр Орос хэл сурч байгаа юм чинь. Наймаан дээр бол хамгийн амархан сурна шүү. Ер нь англи, герман хэлийг чинь хүчээр бярдаад л сурчихаж байгаа юм. Сурахаас өөр аргагүй. Толь олж аваад л үзнэ дээ.
-Гэхдээ та атаархдаг уу, одооны хүүхдүүдэд. Та бол тоглож наадаж, наргиж цэнгэх насаа ажил хийж, мөнгөний төлөө яваад л дуусгасан байна шүү дээ?
-Тэгсэн. Тэр үед чинь баар сав, интернэт диско шоу гэх юм алга. Үзэх юм юу ч байгаагүй. Гэхдээ энэ хүүхдүүдэд юу гэж атаархах вэ. Харин одооны энэ ажил хөдөлмөр мэдэхгүй хүүхдүүд ёстой даанч хэрэг алга. Яахав хүүхэд юм сурч л байна л даа. Ахуй амьдрал гэдэг юмыг одооны хүүхдүүд юу ч мэдэхгүй байна. Манай хоёр хүүхэд ч ялгаагүй. Гэртээ орж ирэхэд нь хоол нь бэлэн. Тэгээд хоолоо идчихээд л орой гараад шоудаад яваад өгнө.
-Танай хүүгийн тухай онигоо гарчихсан байсан. “Бензиний үнэ 10 мянга болоосой. Тэгвэл хотын гудмаар ганцаараа давхих сан” гээд л. Та сонссон уу?
-/инээв/ Бас хүний машин мөргөчихөнгүүтээ хамар дээр нь мөнгө шидчихээд яваад өгсөн гээд л. Манай хүүхдүүд бол тэгж хамаагүй мөнгө үрэн таран хийж, машин тэрэг сонирхоод байдаг ч хүүхдүүд биш. Манай компанийн хэмжээнд долоо найман машин байна. Тэд нараас унаад явах нь бол бий. Яахав сонин сэтгүүлээр бичих л юм. Ганц манай хүүхдийг ч бичээгүй л дээ. Олон хүний хүүхдийг бичих юм. “Эрэл”-ийн Эрдэнэбатын, “молекул” Батбаярын, Оюунгэрэлийн хүүхдүүдийг янз бүрээр л бичих юм.
-Огт байхгүй зүйлийг бичээд байгаа юм болов уу, эсвэл?
-Заримд нь байгаа юмыг нийтэд нь нялзааж бичээд байх шиг байгаа юм. Манай охин чинь Англид Оксфордын их сургуулийг төгсөөд ирчихсэн. Компанийнхаа ажлыг хийгээд явж байна. Бага нь Германд бага сургууль төгсөж ирчихээд, энд Отгонтэнгэр дээд сургуульд сурсан. Манай хүүхдүүд гадаадад гарах дургүй. Зарим хүн дуртай л байдаг шиг байгаа юм. Тэгээд ер нь хүний амьдрал гэдэг чинь янз бүр шүү дээ.
-Та өөрөө мөнгөний үнэ цэнийг мэдэрч өссөн. Харин хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн бол?
-Адгийн наад зах нь хоёр хэлтэй болох хэрэгтэй. Компьютерийг сайн эзэмших хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг, банк санхүү ямар байдгийг, хууль ямар байдгийг мэдэх хэрэгтэй. Ийм талаас нь л сургаж байна. Түүнээс “чи тэнд очоод гүрүүшик хий, энд ирж бараа зөө” гэж яаж өөр шигээ хүмүүжүүлж болохов. Энэ нийгэм чинь өөрчлөгдсөн шүү дээ. Урагшаа л харж амьдрана.
-Мөнгө цуглуулсан хүмүүс харамч гэгддэг. Таныг хүмүүс юу гэж ярьдаг бол?
-Хүн хөдөлмөр хийгээд мөнгө олохоороо эхэндээ жаахан үрэн таран хийдэг юм. Би ч бас тийм л байсан. Хүн болгонд цацмаар санагдаад л. Эхлээд тэгдэг юм. Тэгээд хоёр, гурав дахиасаа болиод, өөртөө юм бүтээх талаас нь бодоод эхэлдэг. Ах дүү, хамаатан саднаасаа ч харамлана. Хүн чинь тооцно ш дээ. “Би зуун төгрөгийнхөө тавийг нь ахдаа өгчихвөл дараа нь өөрөө баларна. Тийм болохоор теннисний ширээ аваад тавьчихъя” гээд. Тэгэхээр аминдаа тооцоонд орчихсон хүнийг л ажил хийдэггүй хүн “цацсангүй, шил архи аваад өгчихсөнгүй” гэж хэлдэг. Бүр яг тэгдэг юм. Тэгтэл цаад хүн чинь аминдаа зовж байж мөнгө олсон. Гэтэл нөгөө хүн чинь мөнгө олоогүй ш дээ, зовоо ч үгүй. Тэгээд би ингэнэ гээд тооцоогоо хэлэхээр “энэ ёстой харамч хог шүү” гээд ярьдаг. Ерөөсөө Монголчуудын төрөлхийн зан нь тэр. Манайхаас өөр оронд хүн мөнгө зээлнэ гэдэг ойлголт ерөөсөө байхгүй ш дээ. Германд нэг нөхөр дээр очоод “50 евро зээлчих, цалин буухаар өгье” гэвэл бүр гайхна ш д. Би хүнд мөнгө зээлүүлээд бүр “ална тална” даа хүрээд, “баян тарганаараа” дуудуулаад дуусч л байсан. Маш олон хүнд мөнгө өгч алдаж байсан. Одоо бол хүн надаас мөнгө зээлээч гэвэл би цаад талыг нь бодно. Зах зээл гэдэг чинь ингэж л жамаараа явна.
Ерээд оны үед юм даг. Бүр оны эцэс болчихоод байхад нэг нөхөр “засгийн мөнгийг үрчихсэн юм аа. Мөнгийг чинь би аваачаад тоолж харуулчихаад л буцаагаад өгчихье. Удлаа гэхэд хоёр цаг болох байх” гээд байхаар нь гурван сая төгрөгөө өгөөд явуулчихсан чинь байхгүй. Он дөнгөж гарангуут гурван саяараа “аймаар юм” хийнэ гээд тооцоолчихсон сууж байсан чинь тэгж “алуулж” байгаа юм. Сүүлдээ бол сая төгрөг зээлээч гэвэл зуун мянгыг л өгнө. Салахгүй байгаа юм чинь. Зуун мянгыг тэгээд их дургүй авна гээч. Би өгөхгүй гэдгийг нь мэдээд байна ш дээ.
-Таныг үнэ цэнэтэй машин авдаг талаар үлгэр домог шиг л ярих юм. Цуглуулганд чинь хэдэн машин байдаг вэ. Хамгийн үнэтэй нь хэд хүрэх бол?
-Цуглуулаад байдаггүй. Шинэ загварын машин гарахад нь авч унаад, хоёр гурван жилийн дараа шинэ загвар гарахад нь буцаагаад зарчихна. Намайг харин машин цуглуулдаг гэж бичдэг юм. Тэр худлаа л даа. Юу гэж тэр хөрөнгийг чинь цуглуулаад л байхав. Шинэ загварын машин унах сонирхол л байдаг байхгүй юу.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
-Би ерөөсөө олон хүнд хуурагдаж, залилуулж, мэхлүүлээд үнэхээр хаширсан хүн. Хамгийн аюултай хүн худлаа ярьдаг хүн л байдаг юм. Хүний амьдралыг сүйрүүлдэг. Одоо энэ залилан хийдэг хүмүүс чинь дандаа худлаа ярьдаг хүмүүс. Худлаа ярьж хүний олон жил хийсэн хөдөлмөрийг үрэн таран хийдэг хүмүүс аюултай. Хоёр бизнес хийж байгаа хүн нэгнийгээ хуурах шиг аюултай юм байхгүй. Сүүлийн үед худлаа ярьдаг хүнд л дургүй байх шив дээ. Худлаа ярих чинь хамаг юмны эх үүсвэр юм. Ёстой нэг зовлонтой.
-Миний асуултанд хариулахгүй байж болно, уучлаарай. Гэхдээ хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлдэг. “УИХ гэдэг гэмт хэрэгтнүүдийг төрийн хамгаалалтанд авч хуулиас хамгаалдаг газар болж” гэж ярьдаг. Бас “татвараас бултах гэсэн бизнесменүүд УИХ руу тэмүүлэх болж” гэж ч ярьдаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Та ер нь УИХ-д сонгогдоод юу хийж чадна гэж боддог вэ?
-Тийм ээ, тийм. Ер нь сэтгүүлчид ингэж их асуудаг. Би тодорхой хариу хэлсэн. Гэхдээ дахиад хэлье. Татвараас нуугдаад л, гэмт хэрэг үйлдчихээд УИХ-д орсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Харин УИХ-д орж ирээд юу хийж чадах вэ гэдэг асуулт чинь таалагдаж байна. Бизнес эрхлээд жирийн амьдралд байхад манай хууль тогтоомжууд их эмх цэгцгүй, богино хугацаанд өөрчлөгддөг нь харагддаг. Ялангуяа бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг дарамт шахалт маш их бий. Хууль нь дутуу дулимаг учраас түүнийг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлдэг дунд шатныхан байна. Манай гаалийн байгууллагынхан, татварын албаныхан, мэргэжлийн хяналтын байгууллагууд гээд. Тэгээд хууль хяналт, шүүх цагдаагийн байгууллагууд гээд л явж өгнө. Би хууль тогтоомжууд дээр ажиллая гэж бодож орж ирсэн хүн. Тэгээд ч би “Эрүүгийн төрөлжсөн хууль”-ийг санаачилсан. Үүний дараа Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай хууль гэж хууль гаргах санаа байна. Одоо бол захиргааны хэрэг хийчихсэн хүн явсаар байгаад эрүүгийн хэрэг болоод шоронд яваад өгдөг. Захиргааны хэрэг хийсэн хүн захиргааныхаа хуулиар торгууль, шийтгэлээ хүлээдэг байх хэрэгтэй.
Дараа нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан татвар, гаалийн тухай хууль, мөн иргэдэд зориулагдсан нийгмийн тухай хууль гээд хийх зүйл их байна. Эрүүл мэндийн тухай хууль гэж бас их хэцүү зүйл бий. Энэ бүхэн лүү шат дараатай орно. Бас энэ намуудын тухай хууль байна. Гишүүнчлэлгүй болгох хуулийг ярьмаар байгаа юм. За, энэ шагналын тухай хууль гэж үнэн дампуу хууль бас байна аа. Салбар болгонд л гавъяат гээд л нэг юм зүүгээд байдаг. Шагналын нэр нь өөр, систем нь өөр байх ёстой. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” гэж байна ш д. Юу гэсэн үг вэ, аль социализмын үеийнхээрээ байгаа биз дээ. Авах болзлыг нь өөр болгох ёстой. Дөрвөн жил зохиолын дуу дуулчихаад гавъяат авч байхад, дөчин жил дуулчихаад юу ч үгүй өөд болж байгаа хүмүүс байна.
-Асуултаа тодруулъя л даа. Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Бизнесмен хүн хууль тогтоодог байгууллагат орчихоор ашиг сонирхлын зөрчил гэж нэг зүйл үүсээд байна. Үүнийгээ яаж зохицуулах вэ л гэсэн санаа л даа?
-Би 20 шахам жил бизнес хийсэн байна. Тэгэхээр одоо дахиад л бизнесээ өргөжүүлэх гээд, салбар байгуулах гээд зүтгээд байх мөрөөдөл дуусчихаад байна. Надад нэмж юм хийгээд байх шаардлага алга. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй ч гэсэн аливаа зүйл хэмжээ хязгаартай. Би хэмжээ хязгаараа мэдрээд байна. “Сайхансамбуу, одоо болно оо” гэж өөртөө хэлчихээд улс төр лүү орсон л доо. Саяын миний хэлсэн хуулиуд болохгүй байгаа учраас энэ хуулиудыг өөрчлөхөөр улс төрд орсон.
-“Нарантуул зах дээр ажиллаж байгаа наймаачдынхаа эрүүл орчинд ажиллах нөхцлийг нь хангаж өгч чадаагүй энэ хүн УИХ-д орж ард иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл байдлыг бий болгох хуулийг санаачилж, батлалцаж чадах уу” гэдэг эргэлзээ олон хүнд байсан. Надад ч бас?
-“Нарантуул” захын хувьд ярихад, арван жилийн өмнө Улаанбаатар хотод хамгийн том асуудал нь захын асуудал байсан шд. Өнөөдрийн хямрал, ядуурал гэдэг шиг хэмжээнд яригддаг байсан. “Яаж дэнжийн мянгын зах орохов, яаж буцаж ирэхэв” гэдэг чинь үнэхээр толгойны өвчин байлаа шүү дээ. Өнөөдөр хүмүүс тэр үеийг мартчихаж. Тэр үетэй харьцуулах юм бол нэг шат ахичихаад байгаа. Өнөөдөр “Нарантуул”-ыг гоё ганган, битүү болгоод зохицуулаад өгч болно. Тэгж гарах өндөр зардлыг одоо манайд худалдаа хийж байгаа наймаачид даахгүй. Ажиллах түрээсийг нь.
-Гэхдээ болохын хувьд бол болно?
-Болно. Одоо сард үсрээд л зуун мянган төгрөгний түрээс төлж байгаа байх. Өнөөдрийн нөхцөл нь тийм байгаа байхгүй юу. Үүргийн худалдаачдыг би тэгж түрээсийн дарамтанд оруулмааргүй байна. Аяндаа эд маань өсч том болоод ирнэ. Тэр үед нь битүүлчихэж болно. Хоёр жилийн л асуудал.
-Та бүхэн “саарал” ордонд сууж цонхоороо харчихаад, хамгийн утаагүй газар харш барьж амьдарчихаад сайхан бухимдалгүй л байдаг байх. Гэтэл...
-Чи намайг амьдралаас тасархай гэж бодож байна уу. Би сая авгайгаа дагуулаад Толгойт, Баянхошуу гээд хойд талын гэр хорооллоор бүтэн тойрлоо. Намайг жаахан байхад хүн тавьж байсан газар дүүрэн айл буучихаж. Тэгээд явсаар байтал орой ч боллоо. Тэгсэн тэнд амьдрал жинхэнэ эхэлж байна аа. Тэгээд төв замаа дагаад зочид буудал, баар, биллиард, караоке, үсчин гоо сайхан, дугуй засвар гээд л. Тэгээд тэр байгууллага болгон чинь гэрлээ асаагаад гудамж нь гэрэлтэй болчих юм. Тэгээд л бужигнаж байна даа. Би 1989 онд анх Эрээн очиход тийм байсан, бас Шинжаань Уйгар луу яг тийм шүү дээ.
-Тэр нь тэгээд сайн юм уу, муу юм уу?
-Амьдрал тийм л байна. Тэр чинь хуучин байснаа бодвол сайжирчихсан байна ш д. Нөхцөл нь бол муу байна.
-Малтайгаа гайхсан Монголд мах идэхээ байгаад удсан айл гэр хороололд зөндөө байдаг. Тэр хүмүүсийн хувьд бухимдаад ч нэмэргүй юм чинь одоо яая гэхэв. Таны хувьд бухимдаж явдаг зүйл юу вэ гэж л асуух гээд байна л даа?
-Чиний наад ярьж байгаа зүйл чинь л байх даа. Гэхдээ би Монголд мах иддэггүй хүн байна гэхэд үнэхээр итгэхгүй байна. Монголд махгүйгээр хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүй шүү дээ. Айлын хашаанд гэр их байдаг байсан. Гэрүүд ихэнх нь байшин болж хувирсан байна. Хуучин бол хашаандаа байшинтай айл их цөөхөн байсан. Харин чиний яриад байгаа үгээгүй ядуу хүмүүс байна аа? Тэр бол өөр асуудал. Төр үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Үгээгүй ядуу хүмүүсийн хүрээ тэлээд байна л даа?
-Үгүй ээ, үгүй. Хүний амьдрал гаднаасаа харагдана л даа. Хашааны гадна тал, байдлаас нь харахад өөр байна лээ. Би өөрөөр харж байсан. Би бол өөдрөгөөр харсан шүү. Үнэхээр Улаанбаатар хот тэлчихсэн юм байна. Би дэлгүүр нь ямар байна, караоке, биллиард нь ямар байна гэж орж үзсэн. Яахав арын гудамжууд руу нь ороогүй л дээ. Гэхдээ өндөр газар учраас харагдаж байна. Өнөөдөр ядуу хүн Америкт ч, Германд ч гэсэн сууж л байгаа. Гэхдээ би тэр дэлгүүр үйлчилгээний газруудыг хараад баярлаж байлаа. Гэхдээ хүн яагаад ядуу байна гэдгийг судлах хэрэгтэй л дээ. Би жишээ нь урд талд нэг барилга дээр харуул авах гээд ирэхгүй байна, хүн. Сарын 180 мянган төгрөгний цалинтай, өдрийн хоол үнэгүй өгье гэхэд байхгүй. Би барилга барьж байхдаа л Монгол хүн ажил хийдэггүй, залхуу гэдгийг мэдэрсэн. Ажилтай хүмүүс нь миний яриад байгаа тэр гудамжийг бий болгочихсон байхгүй юу. Хүн караокетэй, биллиардын ширээтэй байг л дээ. Хамгийн гол нь бүтээчихсэн байна. Өнөөдөр яахав тоос шороотой жаахан бохирдуу байж л байг. Яваандаа тэр хүн амжилтанд хүрнэ. Хоёр жилийн дараа өөрчлөгдөнө.
-Та тэр хүмүүстэй л адил багаас эхэлж, их хөдөлмөрлөж, зовж байж өдийг зэрэгт хүрсэн байх. Ажлын амтыг мэдэрсэн хүмүүс төрөөс төрсөн тэрбумтангуудад дургүй байдаг?
-Би бол иргэдээс төрсөн тэрбумтан. Зовлонг би хангалттай туулсан. Одоо тэрийг ярьвал маш их зүйл ярина. Зовлон бэрхшээлийн өмнө бүр сөгдөх үе ч надад гарч л байсан. Гэхдээ би сөгдөөгүй. Харин сөхөрч явсан үе бол бий шүү. Ерээд оны үед чинь барилга барихад маш хэцүү байлаа ш дээ. Барилгын бүх систем байхгүй, ямар ч үйлдвэр байхгүй. Тэгээд тэр үед чинь олигтой барилга барьчихдаг хүмүүс нь тараад алга болчихсон. Хайгаад олдохгүй. Хорин хэдэн га газрыг барилга болгоно гэдэг үнэхээр бэрхшээлтэй. Унадаг унаа ч байхгүй. Барилгадаа нэмэр болгох гээд зарчихсан. Тэгээд таксигаар явдаг. Барилгын байгууллага, мэргэжлийн хяналтуудын дарамт шахалт ихтэй. Гэхдээ үнэндээ тэр үед өгдөг юм нь амархан байж дээ. Нэг өдөр дагуулж явж хоолонд оруулаад, хоёр цаг биллиард тоглоход л ажил бүтдэг байсан. Одоо бол тэгж бүтэхгүй л дээ. Адаглаад л хахууль гэдэг чинь арав хорин мянган төгрөгөнд яригддаг байсан болохоос одоогийнх шиг арав хорин сая, зуун сая, тэрбум гэж ярихгүй л дээ.
-Хүн хөлсөө урсгаж босгосон байхад хажуугаас зүгээр сууж байгаад юм нэхээд байхаар уур хүрдэг байх даа?
-Ер нь аль ч нийгэмд хахуульгүйгээр ажил бүтнэ гэж байдаггүй юм. Манайхан “авилгалыг алга болгоно, тэмцэнэ” л гэх юм. Тэмцэж болно, багасгаж болно. Алга болно гэж байхгүй ш дээ, амьдрал дээр. Америкт хахууль байна уу байна, Солонгост байна уу, байна. Аваад амиа хорлож байна уу, хорлож байна.
-Гэхдээ та хууль тогтоодог хүний хувьд ингэж ярьж болж байна уу?
-Амьдрал дээр тийм байгаа юм чинь яах юм бэ. Би хахуулийг нийтэд нь ярьж байна ш д. Дэлхий даяар тархчихсан байдаг юм, тэрэнтэй улс болгон тэмцдэг юм гэж. Багасдаг л болохоос алга болгоно гэж байхгүй.
-Та хахуулийг өөрийн биеэр мэдэрсэн хүн байна. Тэгвэл яаж багасгах вэ гэдэг тал дээр саналаа хэлээч?
-Ерөөсөө жирийн иргэдийн амьдрал хэдий чинээ дээшилнэ, хахууль төдий чинээ багасна. Нэг ёсондоо хоёр талын харилцаатай асуудал. Би Германыг хамгийн хахууль багатай улс гэж боддог. Швед, Финлянд, Швейцари гэх мэт улсад жирийн иргэдийг авилгал дарамтлахаа больчихсон байгаа юм. Тэгэхээр төр иргэдээ л баян болгох хэрэгтэй. Иргэн баян бол төр баян гэж айхтар үнэн үг шүү.
-Төрийн түшээдийн орлого зарлага нээлттэй байх ёстой. Та хөрөнгийнхөө талаар хэлээч?
-Би мэдэхгүй. Эртээр гаргаж өгсөн одоо санахгүй байна. Яг миний өөрийн орлого гэвэл би чинь сард 680 мянган төгрөгний цалинтай, дээр нь утас, унааны мөнгө гээд байх шиг байгаа юм. Би цалингаа аваагүй ээ. Карт руу хийгээд явж л байг. Одоо найман сая орчим төгрөг болсон байх. Би тэрүүгээр тойрогтоо нэг юм хийчихнэ гэж бодож байгаа.
-Улс төрчдийн талаар санаанд багтамгүй их мөнгөний тоо яригдах юм байна шүү?
-Сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг “1,3 тэрбум доллар Швейцарийн банкинд хадгалуулсан” гээд хэлж байгаа байхгүй юу. Энэнээс болоод л алуулчихлаа шд. Одоохондоо Монгол хүн 1,3 тэрбум долларыг цуглуулах болоогүй. Уул уурхайн салбарт орсон бизнесменүүд удахгүй тийм мөнгөтэй болж болно. Энэ хүний хувьд бол ямар ч боломжгүй. Зүгээр л алж байгаа асуудал байхгүй юу. Швейцарийн банк чинь хүний хадгаламжийн номерийг өгөх нь битгий хэл “тийм хүн огт байхгүй” л гэнэ.
-Таныг ч гэсэн дэлхийн шилдэг арван баяны нэгд орсон гээд л ярьж байна билээ?
-Тэрийг чинь тусгай жагсаалтаар гаргадаг болохоос над шиг хүн гардаггүй байлгүй. Тийм юм байдаггүй юм. Мөнгийг чинь аргалах арга байхгүй. Гадны банкуудаар ямар ч гүйлгээ хийсэн хаа ч ил тод гараад ирнэ. Ямар нэгэн банкинд мөнгө хадгална гэхэд заавал асуултанд орно. Мөнгөний эх үүсвэр нь цаанаасаа нотлогдсон байх ёстой. Тэгэхээр манайхнаас гадаадын банкинд тэгж айхтар их мөнгө хадгалуулсан хүн байхгүй. Би бол тэрийг мэдэж байна. Яахав дотоодынхоо банкинд 200 мянган доллар, сая долларын хадгаламжтай хүн бол байна.
-Та юу?
-Байж л байгаа шд.
-Гадаадад байгаа Монголчууддаа хандаад юу гэж хэлэх вэ гэдэг уламжлалт асуултаар ярилцлагаа төгсгөе.
-Гадаадад байгаа Монголчуудтайгаа их уулзаж тааралддаг юм аа. Зарим нь таньдаг юм. Ер нь гадаадад байгаа манайхан маш их хөдөлмөрлөж сурсан юм билээ. Гэхдээ Монгол хүн их цоглог, гэгээлэг харагддагаараа онцлогтой. Бусад орныхон дандаа худлаа инээдэг. Монгол хүн бол тэр бүр инээгээд байхгүй. Гэхдээ л нэг тийм дулаахан харагдана. Тэгээд гадаадад амьдарч байгаа нийт Монголчууддаа улам ихийг сураарай. Бүгдээрээ Монголдоо ирнэ гэсэн бодолтой байгаарай. Тэр нь бүр харцанд нь ил байдаг юм. Бүгдээрээ санасандаа хүрээрэй. Хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй. Бүгдэд нь аз жаргал эрүүл энх бүхнийг хүсэн ерөөе. Боломж гарвал дараа дахин ярилцлагаар уулзъя гэж хэлье.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.

НАРАНТУУЛ 10 жилийн өмнөхөөрөө зогссон, гэтэл тэнд хэдэн мянган монголчууд эрүүл мэндээрээ хохирч амь залгуулж байна. Хунийг аргагуй байдлийг ашиглан мөнгө олж байна аа даа , тийм уу гүй юу?
энэ газрийг авахад ч бас нилээн авилга өгөлцсөн авалцсан сураг байдаг л юм.
Тэгээд ч өөрөө авилга байх ёстой юм ярьсан байх юм даа. (1990 оны эхэн үед 2-3 мянга гэдэг байсан одоо хэдэн зуун сая гэдэг болжээ) гэдэг энэ үгийг өгч авдаг хүн хэлсэн байгаа биз дээ. Монгол улсын хуулиар өгсөн авсан болон нуун дарагдуулсан гээд ч шалгаж болдог л юм даа. Тэгээд тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бүр заралчихсан. Үнэн бардам байна даа. Тэгээд ч Соллонгост авч өгдөг тэгээд ч амиа хоролдог ч гэх шиг мэддэг л хүн болж таараад байгаа биз дээ.
Дэлхийн хамгийн хуйтэн нийслэл хот Улаанбатарын хамгийн эрүүл бус зах зээл. Хуучин соц үеийн нэрээ хадгалан үлдсэн ХАР ЗАХААС төрсөн Тэрбүмтан бол Сайхансамбуу мөн. Өөрөө энийгээ хүлээн зөвшөөрлөө.
Солонгост захийн хөдөө нь байдаг хүлэмжийн дээврийг л хийгээд өгөөч гээд гуйж 10 гаран жил болж.
Түүний унаж байгаа нэг машиний үнээр л энэ зах бүтэн дээвэртэй, нөгөө машиний унээр нь худалдагч болгоны доор модоор хийсэн жижиг зогсоолтой болох юм шүү дээ.
Сайхансамбуу хандив өргөөд хүн амьтанд мөнгө өгсөнөөс зугээр л наад захдаа хөрөнгө оруулалт хийгээд байвал гэж бодох ым даа.
Яалт ч гүйн улмаас л олон монгол айл НАРАНТУУЛ нэртэй өвчиний уурхайгаас амиа залгуулж байгаа шүү.
Энэ захыг арай дээр болгоход үнэндээ Сайхансамбууд хүүхдийх нь унаад байдаг тэр хдэн машинаа л нэг жилийн дараа авахаар тооцвол болох юм шүү дээ. Засвар хийгээд битүү болгох гэхээр түрээс өсөөд энэ ядарсан ард түмэн дийлэхгүй гэн үү дээ. Тоо бодож чаддаггүй гэж монгол хүмүүсийг бодоод байдаг юм биш биз дээ.

1. Лу. Болд
Энэ хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.
2. Улсын Их Хурлын гишүүн хадагтай Туяа
Түүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атгачихсан сууж байгаа.
3. Буянгийн Жагаа
Энэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.
4. Эрэлийн Эрдэнэбат
Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц халаасанд буй ашиглаагүй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.
Одоо харин Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм.
5. Нэр нь Х
Энэ хүн зүгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хүнд ямар ч мөнгө байгаагүй ч гэсэн очиж үзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож үхэх дөхсөн юм байна лээ. Энэ үед Солонгост ажилладаг дүү нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа үзүүлээч гэж ээ. Нөгөө эр дүүгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхүү болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь үзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хүн мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.
6. Женко Баттулга.
Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм .
Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан.
Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн.
АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх.
Гэхдээ түүний хямдханаар авсан томоохон Монголын компаниудаас гайгуй ажиллаж байгаа нь Баянгол зочид буудал бөгөөд бусад нь дөнгөн данган ажиллаж байгаа сурагтай. Тийм болохоор энэ нөхөр бизнесийн удирдлагын талдаа нэлээн нойл хүн гэдэг нь эндээс харагдаж байна. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.
7. Бридж группын Ганхуяг
Энэ хүн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын үеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн үнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ нь товчооноосоо анхны мөнгөний хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. Говь-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгүй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх үүсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-11 ны алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч үүндээ нэг их алзаагүй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч
8. Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсүрэн УИХ-ын гишүүн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байжээ.
Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын хувьцааг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа
Эх сурвалж: Өглөөний сонин

yag l ene hodolmorloj bayjsan baigaach
ard tumnii horongiig l humsalj l bayjaa biz dee