
Бичлэгийн тоо 4,494
Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр |
Их эзэн Чингис хаан хар морин жилийн гал морин сарын хар морин єдрийн морин цагт буюу 1162 оны энэ өдөр Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төрж байсан билээ. Тvмэн єлзий гийсэн жил нь морь, сар нь морь, єдєр нь морь, цаг нь морь гэсэн он цагийн тохиол нэгдсэн хосгvй хувь заяа Их эзэн Чингис хаанд оноогдсон юм. Тийм болохоор Тэмvvжин мориор Дэлхийг эзлэх хувьтай, агуу их удирдагч байх гээд тэнгэрийн зарлигтай байсныг хєлгєн шаштир тvvх гэрчилсээр байна. Єнєєдєр Чингис хааны мэндэлсэн єдєрт зориулан Монгол улсын тєрийн ёслол хvндэтгэлийн цогцолбор, Их эзэн Чингис хааны хєшєєнд хvндэтгэл vзvvлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишvvд, Батлан хамгаалах салбарын бие бvрэлдэхvvн, Гадаадын элчин сайдын яамд, элч тєлєєлєгчид, Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хvмvvс оролцлоо. ![]() ![]() |