Бичлэгийн тоо 2,391
Монгол наадмыг Халхын голын дайнд ялсаны 70 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг БНСУ-д сурталчлах аяны нээлт болгон тэмдэгэлэхийг санал болгож байна.
БНСУ-н нутаг дэвсгэр дээр болох монгол наадмын бүх арга хэмжээгээр 70 жилийн тэртээ БНМАУ Японы эзлэн түрэмгийлэгч нартай хэрхэн тулалдаж ялалт байгуулсанг сурталчлахыг наадам зохион байгуулж буй монгол, солонгос хүмүүсэд уриалж байна.
Монгол наадмын нэгэн онцлог алтан соёмбот туг, бөхийн барилдаан байдаг бол энэ жилийн наадмаар Солонгос хэл дээр Халх голын дайны тухай үзэгслэнг ажилуулахыг хүсье.
БНСУ-н нутаг дэвсгэр дээр болох монгол наадмын бүх арга хэмжээгээр 70 жилийн тэртээ БНМАУ Японы эзлэн түрэмгийлэгч нартай хэрхэн тулалдаж ялалт байгуулсанг сурталчлахыг наадам зохион байгуулж буй монгол, солонгос хүмүүсэд уриалж байна.
Монгол наадмын нэгэн онцлог алтан соёмбот туг, бөхийн барилдаан байдаг бол энэ жилийн наадмаар Солонгос хэл дээр Халх голын дайны тухай үзэгслэнг ажилуулахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 191 тоот зарлиг гарч Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойг 2009 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр заажээ. Энэхүү тэмдэглэлт ойг угтан Халхын голыг ялалтын 70 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөөний дагуу Монгол улс, Япон улс, БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор Монгол цэргийн музейн захирал Р.Цэрэнням, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Одонтуяа нар 2009 оны 5 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 9-нийг дуустал Халхын голын раойнд ажиллаад иржээ.
Гурван улсын хамтарсан судалгааны багийн эрдэмтэд Халхын голын баруун, зүүн эрэгт дайн болсон газар орон дээр тухайлбал, Хамар даваа, Баянцагааны нуруу, Хайлаастын гол, Хуруу өндөрлөг, Ремизовын өндөрлөг, Их Бурхант болон Өндөрхаан, Чойбалсан, Тамсагбулаг зэрэг газруудтай танилцсан аж.
Сансраас авсан зураг болон шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан багаж, төхөөрөмжөөр газар орон дээр судалгаа хийсэнээр дайн болсон газар орныг болон хориглолтын байгууламжуудын туурийг олж тогтоон, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан, цаашдын хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тодотгох үр дүнд хүрсэн.
Мөн дайны талбараас олон тооны зэвсэг хэрэглэл эд өлгийн зүйлсийг олж баримтжуулж өөрийн музейн сан хөмрөгийг баяжуулсан нь ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм.
|
Өнөөдөр тавдугаар сарын 11. Тэртээ 70 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын дорнод хил Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм.Тухайн үеийн Монгол орон нь япончуудын хувьд геополитикийн болоод улс төр, эдийн засгийн талаар сонирхлыг нь ихээр татаж байсан юм. Японы милитаристууд 1935 онд Хойд Хятад, өнөөгийн БНХАУ-ын Өвөрмонголыг эзлэн улмаар Монгол Улс, тухайн үеийн ЗХУ-ын Алс Дорнодыг булаан эзлэх зорилт тавьж байсан тухай түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэд бичиж тэмдэглэжээ. Энэ зорилтоо биелүүлэхээр 1939 оны тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй халдан довтолсон түүхтэй.
Японы түрэмгийлэгчид 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр агаарын нисэх хүчнээр дэмжүүлсэн гэнэтийн довтолгоогоор манай хилчдэд цохилт өгсөн юм. Тэд энэ дайнд эртнээс бэлтгэсэн учраас Японы нисэх хүчин Монгол нутгийн гүн рүү цөмөрч, тухайн үеийн томоохон суурин болох Баянтүмэнг бөмбөгдөж, явган цэргүүд нь их бууны галын дэмжлэг, танк хуягт техникийн хамт гэнэтийн довтолгоогоор Халхын голын дагуух манай улсын хилийн заставуудад хүчтэй цохилт өгөн Монгол оронд цөмрөн орсон юм. Япончууд Халхын голд 1939 оны тавдугаар сарын эхээр 2600 цэрэг, зэвсэг, техникийн хүч хуримтлуулсан байжээ. Мөн ар талаасаа нэмэлт хүч татах, улмаар тухайн үедээ Азид төдийгүй дэлхийд ялагдашгүй хэмээн нэр алдар нь түгээд байсан Квантуны армийг дайнд татан оролцуулахын тулд төмөр зам, нисэх буудал бүхий фронтын ар талыг Монголын хилийн ойролцоо бэхжүүлж байгуулсан нь дайнд эртнээс бэлтгэсний шинж аж. Ийнхүү 1939 оны тавдугаар сарын 11-нд япончууд Монгол Улсад дайн зарлалгүй халдан довтолсноор Халхын гол дайны талбар болсон юм.
1936 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн ЗХУ, Монгол Улсын хооронд харилцан туслах гэрээ байгуулсаны дагуу Оросын Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Үүнээс өмнө дайсны эсрэг тулалдсан Монгол Зөвлөлтийн цэрэг 1939 оны тавдугаар сарын эхээр буудлагын болон морьт цэрэг 900 гаруй, 60-аад пулемёт, янз бүрийн их буу, хуягт машин ердөө 50 гаруйтай л байжээ. Үүнээс үзэхэд дайны эхний үед Монгол Зөвлөлтийн цэргийн хүч аль ч талаараа дайснаасаа олон дахин бага байсан юм. Түүгээр ч үл барам дайны талбараас хамгийн ойрын төмөр замын өртөө хүрэхэд 650-780 км зайтай байжээ. Монгол Зөвлөлтийн цэргийн ар талаас фронт руу сум, зэвсэг техник нийлүүлэхэд тухайн үедээ 7-10 хоног шаарддаг байв. Тавдугаар сарын 11-нд япончууд гэнэт халдан довтолсны дараа ЗСБНХУ-ын Батлан хамгаалах ардын комиссар, маршал К.Е.Ворошиловын тушаалаар Зөвлөлтийн цэргийн Алс Дорнод дахь 57 дугаар тусгай корпусыг өргөтгөж Халхын голын байлдааны армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, командлагчаар нь хожмын цэргийн их жанжин болсон Г.К.Жуковыг томилсон байна. Армийн нэгдүгээр бүлгийн цэргийн зөвлөлийн гишүүнээр М.С.Никишев, штабын даргаар М.А.Богданов нарыг томилж, Халхын голын фронтыг удирдуулсан юм. Халхын голын дайнаас Г.К.Жуковын цэргийн жанжны суу алдар тодорч, хожмоо дэлхийн хоёрдугаар дайнд түүний авьяас чадвар нь мандсан түүхтэй. Халхын голын дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн бүх анги, нэгтгэл оперативийн хувьд армийн нэгдүгээр бүлгийн бүрэлдэхүүнд багтан орж тулалджээ. Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны ажиллагааг Ерөнхий сайд, Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан ерөнхийд нь удирдсан юм. Мөн байлдааны ажиллагааг газар дээр нь буюу Халхын голд бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн, Жанжин штабын дарга Ж.Цэрэн, Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга Г.Эрэндоо, Монголын нисэх хүчний командлагч М.Зайсанов, их бууны бэлтгэлийн дарга Б.Цог, хуягт танкын газрын дарга Ч.Мижид нар удирдаж байсан юм.
Халхын голын байлдааны фронтын гүн нь 20-25, өргөн нь 60-80 километр байжээ. Хожим цэргийн түүхчид Халхын голын байлдааны явцыг дөрвөн үндсэн хэсэгт хуваасан байна. Эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31-ний хооронд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнуул, туршуулын шинжтэй байлдаан болжээ. Япончууд 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр гэнэдүүлэн довтолсноор Халхын гол орчимд Номонхаан, Бүрд-Овоо болон Хайлаастын голын дагуу манай нутагт цөмрөн орж өөрсдийн хориглолт, бэхлэлтээ байгуулсан аж. Тулалдааны эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31-ний хооронд Монгол, Зөвлөлтийн цэргийн нэгтгэл, анги дайсны давуу хүчний өөдөөс эрэлхэгээр байлдаж, Японы 400 гаруй цэрэг, офицер үлэмж тооны зэвсэг, техникийг устгаж дайсныг улсын хилээс хөөн зайлуулсан юм.
1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр дууссан Халхын голын дайн нь дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн ч тухайн үеийнхээ нөхцөл байдал, олон улсын цэрэг, стратегийн хувьд ч дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэж цэргийн түүхчид үздэг юм. Ийнхүү одоогоос 70 жилийн тэртээ 1939 оны тавдугаар сарын 11-ний үүр цайж дорноос наран мандан, сэргэлэн болжмор жиргэсэн тэр цагаар Халхын голд буун дуу тасхийж, бөмбөг дэлгэрч япончуудын өдөөсөн зарлаагүй дайн эхэлсэн юм. Халхын голын дайн Орос Монголын цэргийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны үеийн томоохон сорилго, сорилт байсан гэхэд болно. Тухайлбал, 1939 оны наймдугаар сард болсон агаарын тулалдаанд хоёр талаас 400 гаруй онгоц оролцсон нь дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд ч болоогүй хэмээн цэргийн түүхчид бичжээ. Мөн явган цэргийн довтолгоог дэмжиж танкын хүчээр дайсанд цохилт өгөхөөр төлөвлөсөн хэдий ч нөхцөл байдлаас үүдэн П.А.Яковлевын танкын бригад дангаараа тулалдаанд орсон нь япончуудын хувьд гэнэтийн цохилт болж цэрэг, дайны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн байна. Халхын голын дайны хар утаа замхарсаар 70 жил болсон ч эх орон, ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад үеийн дайчин замналыг мартах учиргүй.
Халхын голын ялалтын 70 жилийн ойд