Moderator: mgl_300

Таны нас ба секс

Views 852 Votes 0 2009.06.08 15:54:04

Хүмүүс хэрхэн дурладаг вэ? Тэдний дурлалын уран сэтгэмж ямар байдаг вэ? гэсэн асуулт залуусын сонирхлыг ихэд татдаг аж. Сэтгэлзүйчид, хүмүүсийн дурлалд хандах хандлага наснаас нь хамаарч олон янз байдаг гэж үздэг байна.

Эмзэг үе" /17-23 нас/
Сексологчид 17-23 насны бүсгүйчүүдэд ээж, эгч, дурлалт залуу нь маш анхааралтай хандах ёстой гэж үздэг байна. Ойн цоорхойд өглөөний нарны туяа тусаж, хавь ойрыг гийгүүлнэ. Нарийхан зөрөг замаар цагаан даашинзтай, үсэндээ цэцэг хатгасан залуухан бүсгүй инээмсэглэн алхах аж. Түүнд амьдрал яг л энэ өглөөний тунгалаг агаар шиг цэвэрхэн, өтгөн ногоон ой шиг нууцлаг, шувуудын жиргээ шиг яруухан, нарны туяа мэт гэрэл гэгээтэй санагдана. Ийм л нэг дэврүүн сайхан бодолтой бүсгүй хайр дурлалын торонд өөрөө гүйж яваад орчихно гэж бодоод үз. Орохоос ч өөр аргагүй. Түүнд хүн төрөлхтөний удам угсааг залгуулах, амьдралын нарийн амтыг амтлах үүргийг бурхан заяасан. Харин түүний анхны дурлал, сексийн учралд онцгой анхаарал тавьж, болзошгүй урам хугаралтын талаар эртнээс ойлгуулах нь чухал аж. Залуу бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салснаас хойш, бас анхны бүтэлгүй дурлалаасаа болоод насан туршдаа ганцаараа явах нь байдаг. Мөн анхны сексийн эвгүй харилцаа түүний эр хүнийг хайрлах чадварыг нь үгүй хийж болно. Бүсгүй хүн төрөлхийн эмзэг, мэдрэмж сайтай, муу муухайг сөрөх чадвар нь ялангуяа бага залуудаа сул байдаг. 17-23 насанд ихэнх бүсгүй сексийн ханамжийг мэддэггүй. Тэдний хувьд энэ нь амьдралд байх ёстой зүйл гэсэн ойлголтоос хэтэрдэггүй байна. Харин ийм насны залуус ямар байдаг вэ?

Залуу: Бүсгүйг бодвол залууд сексийн шохоорхол илүү байдаг. Ромеог санаж байгаа биз дээ. Тэр Жульеттагаас өмнө нэг охинд харц чулуудаад амжсан байдаг. Гэхдээ тэр нь зүгээр л нэг сонирхол төдий зүйл байсныг Жульеттатай учраад ойлгодог. Харин сексологчдын үзэж байгаагаар ихэнх эцэг эх охиндоо илүү анхаарал тавьсаар байгаад дэргэд нь өсч байгаа идэр чийрэг, булчинлаг “Давид”-ыг мартаж орхидог. Чухам тэр Давид нь хөршийнхөө эгчмэд бүсгүйг шохоорхож, үеийнхээ охид руу хайр найргүй “дайрч”, бусдыг гомдоож явааг анзаардаггүй аж. 17-23 насны залууд охидоос дутахгүй анхаарал тавих ёстой гэж сексологчид үздэг. Тэдний сексийн “эрт” шохоорхол нь хожмын өдөр өөрт нь болон өрөөл бусдад асар их гай уддаг байна. Энэ шохоорхол зарим тохиолдолд бэлгийн гаж дон болон хувирдаг. Ийм насандаа залуус “секс”-ийг хайр дурлалын нандин бэлгэдэл гэдгийг ойлгохдоо тааруу байдаг аж. Тэд “секс”-ийн амьдралд илүү туршлагажсан, өөрөөсөө эгчмэд хүнийг сонирхдог. Энэ үед нь тэднийг зөв залж чадвал маш сайн эрчүүд, “эр нөхөр” болдог аж.

"Ухаарах цаг" /25-30/

 

Эмэгтэй хүний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хүүхэн “сексийн таашаал”-ыг ухаарахаас гадна үр хүүхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хүчээ авна. Ялангуяа чих, хүзүү, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчүүдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнүүлж чадна. Залуу эр 17 хүрэв үү, үгүй юу сексийн шохоорхолд автдаг бол хүүхнүүд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хүүхнүүдийг өөрөөс нь олон ах хүнтэй гэрлүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Хүүхнүүд эрчүүдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг.

25-30 насны хооронд эрчүүд жинхэнэ “амраг” болж хувирна. Тэдний сониуч зан буурч, харин “секс”-ийн жинхэнэ амтыг мэдэрч, ямар ч нөхцөлд секс хийхээс буцахгүй болдог. Байрон “Дон Жуан”-ыг зүгээр нэг бодож олсонгүй. Зарим эрчүүд 30 дөхөөд ирэхээрээ “жолоогүй” юм шиг байдаг. Хэрэв тэд 20 гарч байхдаа 10-15 минут л “дурлалын тоглоомоор” наадах чадалтай байсан бол 30 хүрээд ирэхлээрээ 30 минутаас цаг хэртэй “тоглоомоо” үргэлжлүүлэх чадвартай болдог. Энэ үедээ л өөрсдийгөө зөв авч явахгүй бол хожмын өдөр харуусах явдалд орооцолдож болзошгүй. Амьдралд сексээс гадна “өрх гэр” гэдэг үнэ цэнэтэй зүйл байдгийг мартаж болохгүй.

“Анхааралтай байх үе” /30-37/
Гуч гарч яваа хүүхнийг эмэгтэй хүнийхээ хувьд бүрэн төгөлдөржсөн гэж үздэг аж. Сексологчдын тайлбарласнаар тэд зүс царай, бие бялдар, сексийн чадавхийн хувьд гайхалтай байдаг. Лев Толстой, О.Бальзакийн мөнхийн бүтээлийнх нь үзэсгэлэнт хүүхнүүд дандаа гуч гарсан эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Энэ үед хүүхнүүд өөрөөсөө дүү хүмүүсийг шохоорхож эхэлдэг. Тэд сексийн хувьд туршлагажсан төдийгүй хайр дурлалын талаарх үзэл бодол нь чөлөөтэй болж, ор хөнжлийн явдалд “уяанаасаа алдуурсан” мэт ханддаг. Тэдний хувьд нууц амрагтай байх нь хэвийн үзэгдэл. Энэ насны эрчүүд нь ямар байдаг вэ гэдэг нь сонин.

Эрэгтэй: Тэд амраг нь сексийн ханамж авч байгаа эсэхийг маш сайн мэдэрдэг. Эрчүүд нийгэмд эзлэх байр суурин дээрээ бат зогсох, өрх толгойлох гээд дарамт ихтэй явдгаас сексийн шохоорхол нь буурдаг байна. Yүнийг хүүхнүүд өөрт нь хайргүй болсон байх гэж харддаг аж. 30-37 нас хүүхэн, харчуудын аль алиных нь хувьд анхааралтай байх үе.

"Туршлагатай нууц амрагууд" /37-47/
Энэ үе бол хүүхнүүдийн хоёр дахь цэцэглэлтийн үе. Тэд “хашир” нууц амраг байж чадах төдийгүй өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ. Сексийн чадвар нь ч сайтар хадгалагдаж үлдэх тул өөртөө л анхаарал тавих нь чухал. Урлагийн одод дөч гарангуутаа улам гялалздаг гэсэн яриа бий. Энэ нь оргүй хоосон зүйл биш. Ийм насан дээрээ тэд амьдралтай тэмцэж эхэлдэг. Гоо сайхнаа хадгалж, жам ёсны бууралтыг сөрөн зогсохын төлөө тэмцэлд нь тэдэнд секс туслана.

Эрэгтэй: Энэ насанд эрчүүд ихэвчлэн залуу бүсгүйчүүд рүү тэмүүлж, гэр бүлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжүүлнэ гэж боддог. Эрчүүд бэлгийн сулралд орохыг тэсвэрлэж чаддаггүйгээс сэтгэлээр унаж, архи дарсанд донтоно. Энэ бол хамгийн явуургүй арга юм. Сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд усан санд байнга орж, өдөр тутмын алба ажлын дэглэмээ зохицуулах нь чухал. Дахиад дурлаж ч болно. Гэхдээ оройтсон дурлалдаа толгой эргэвэл Т.Драйзерийн зоогийн газрын эзэн шиг болж хоцорно шүү.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Trackback :
http://www.mglclub.com/1787445/058/trackback

profile

ELGEMSUU

2009.06.08 19:39:53
*.5.101.162

medmeer yum bainaa
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211382
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239301
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366744
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524304
4926 Шилэн оймс сонгохдоо чанарын тэмдгийг нь анзаараарай 사랑 ХАЙР Jun 10, 2009 895
4925 Та, би, бид ийм л байж дээ... зайлуул гэж... [4] 사랑 ХАЙР Jun 10, 2009 1412
4924 Солонгос хэлний авиа, үсэг, унших дасгал [1] 사랑 ХАЙР Jun 10, 2009 5478
4923 Солонгос хэл сурахад тустай сайтууд [1] 사랑 ХАЙР Jun 10, 2009 3091
4922 Дуучин Номинжин азийн дур булаам цагаан хоолтны хоёрт орлоо Маралгоо Jun 10, 2009 1005
4921 Butsah gesiin zoblooch busguichuudee [1] snower Jun 10, 2009 698
4920 OGLOONII MEND ELGEMSUU Jun 10, 2009 796
4919 elgemsuudee bayarlalaa saihan zovolgoo ogsond [2] namjil Jun 09, 2009 733
4918 eejuudee ta nar uhriin mah?? [2] manuka Jun 09, 2009 755
4917 solongos huuhed mongol yvah viz haana daruulj avah ve? [1] ariun_setgel Jun 09, 2009 841
4916 elgemsuugees asuuh zuil bnaa helj ogch tuslaach [1] namjil Jun 09, 2009 1036
4915 todorhoi hariulj ogooch [1] mer_ser Jun 09, 2009 581
4914 helj ogooch yaraltai [1] gana_ts Jun 09, 2009 774
4913 yum asuuya [1] mishil Jun 09, 2009 708
4912 Bvsgvichvvdee zovlooch [4] hvch Jun 09, 2009 884
4911 asuuyaa [3] aisui666 Jun 09, 2009 798
4910 pampersiig so-goor yu gedeg yum be? [4] snicky Jun 09, 2009 852
4909 hi [1] coolgirl Jun 09, 2009 496
4908 *** Cексийн дайснууд юу байдаг вэ *** mgldevuchik Jun 09, 2009 755
4907 Үсээ эрүүл байлгах энгийн арга замууд mgldevuchik Jun 09, 2009 1225
4906 SEXY DUR TURH hairtaaa Jun 09, 2009 1230
4905 COGTUU, DUUCHIN BUSGUI [1] hairtaaa Jun 09, 2009 1178
4904 end torson eejvvdee tuslaach. [4] xyrs Jun 09, 2009 903
4903 TSEWER MONGOL [4] hairtaaa Jun 09, 2009 1312
4902 so hel vnegvi zaadag gazar bnuu helj uguuch [3] spy J Jun 09, 2009 779
4901 Бvсгvй та тачаангуй дур булаам харагдахын тулд [1] 사랑 ХАЙР Jun 09, 2009 825
4900 Хэрэв хүүхнүүд энэ дэлхий дээр бүгдийг захирдаг байсан бол иймэрхүү байх байсан бол уу... ккк [4] 사랑 ХАЙР Jun 09, 2009 839
4899 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР Jun 09, 2009 3793
4898 Сонирхоод үзээрэй [2] 사랑 ХАЙР Jun 09, 2009 2917
4897 7 морь хайж олоорой [6] 사랑 ХАЙР Jun 09, 2009 994
4896 hi [3] sambuuganaa Jun 09, 2009 615
4895 ohiduudaaaaaaaaa [1] magic88 Jun 09, 2009 649
4894 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, [1] magic88 Jun 09, 2009 592
4893 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, [1] magic88 Jun 09, 2009 584
4892 kajisantai oirhon emneleg baidag boluu helj uguuch emegtei chuud [1] cdkeycrack Jun 09, 2009 687
4891 ASUUH YUM BNAA TUSLAARAI. [8] bs.mask Jun 08, 2009 1049
4890 zovolgoo ogch tuslaach busguichuud ee [3] namjil Jun 08, 2009 1242
4889 SOLONGOSIIN BARAND IIMERHUU........ [1] ELGEMSUU Jun 08, 2009 769
4888 CHI HAIRTAI ZALUUGAA HAIRLAJ CHADDAG UU?? ELGEMSUU Jun 08, 2009 600
4887 UNENDEE SONIRHOLTOI L YUM [2] ELGEMSUU Jun 08, 2009 739
4886 TUSLAARAI [2] suren9 Jun 08, 2009 1511
4885 gereenii viziig end sungah bolomjtoi bolson uu [4] snicky Jun 08, 2009 905
4884 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ vege Jun 08, 2009 801
» Таны нас ба секс [1] mgldevuchika Jun 08, 2009 852
4882 Тэр чамд ухаангүй дурласныг мэдэх 10 шинж mgldevuchika Jun 08, 2009 2276
배너신청
자생병원

배너신청