Та анхны харцаар дурлаж байсан уу? Эс бол таны дурлал болгон л анхны харцаар дурлаж эхлэдэг үү? Таны анхны харцаар дулахдаа амахан уу? үгүй юу? гэдгийг чинь сонжоод үзье. Дараах дөрвөөс таалагдсан нэг зургаа сонгоорой.
Зургаа сонгохдоо олон зүйл бодолгүй зүгээр л хараад яагаад ч юм хамгийн эхэнд таалагдсан нэгийгээ сонгоорой. Тэгвэл илүү үнэн хариу гарах болно шүү.
1. Чихээрээ дурлагч анхны харцаар дурлах магадлал 85%
Та зурагт, радиогийн хөтлөгчийн аятайхан хоолойнд өөрийн мэдэлгүй автан мэдээний агууллагыг нь ч ойлгоогүй байж зүгээр л сонсоод сууж байхаар л хүн юм.
Таны сонгосон ус урсаж буй байдлыг харуулсан зураг нь таныг өмнөх дурсамжаа дуу авианаас сэргээж санадаг болохыг илэрхийлж байна. Жишээ нь дээр үед сонсдог байсан дуугаа сонсход тань тэр үеийн чинь олон дурсамж эргэлдэн, мөн мартсан зүйлүүдээ ч эргэж санадаг байж болох юм.
Анх уулзсан хэн нэгний хоолой нь таньд тааламжтай сонсогдвол та өөрийн эрхгүй түүнд татагдах нь ээ. Дуу хоолойнд амархан татагддаг таны анхны харцаар дурлах магадлал 85%тай юм байна. Хэрвээ хэн нэгэн анхаарлыг чинь татаад байвал өөрийн дуртай хамтлаг дуучдын CD-г бэлэглэвэл илүү зохимжтой. Учир нь та 2 адилхан хөгжим сонсдог байвал байдал улам л сайжрах болно.
Хамраараа дурлагч анхны харцаар дурлах магадлал 90%
Та гэрээс гараад агаар амисгалах даа болж буй улиралтай нь харьцуулаад аргагүй л хаврын, зуны, намрын, өвлийн үнэр байна даа гэж боддоггүй юу?
Хоёр дахь зурагны цэцэгийг сонгосон таны үнэрлэх мэдрэмж тун нарийн хөгжсөн бөгөөд үнэрээр дамжуулан хуучин дусамжууд чинь сэргэх тохиолдол олон байдаг бололтой. Хэн нэгэн эсрэг хүйстэн тань тааламжтай мэдрэмж төрүүлэхүйц үнэртэй байвал та шууд л дурлачих гээд байдаг. Үнэрч таны анхны харцаар дурлах магадлал 90%тай ажээ.
Хэн нэгэн таалагддаг хүнтэйгээ төрсөн газар, багын явдлаа хуваалцаж ямар нэгэн адил шинж чанар олвол та хоёрын харилцаа илүү ахицтай байх болно.
3. Гараараа дурлагч анхны харцаар дурлах магадлал 65%
Таньд хөвөн зөөлөн алчуур, чихмэл тоглоом гэх мэт зүйл олон байдаг уу?
Гурав дахь зургийг сонгосон та өмнөх дурсамжаа арисаараа дамжуулан хүрэлцэх мэдрэхүйгээрээ санадаг юм байна. Ийм хүмүүс хувцас худалдан авахдаа загвар бус материалыг нь ихээхэн голчилдог. Анх уулзаж буй хүнтэйгээ гар барихад гарных нь арис таньд таалагдвал дурлачих гээд байдаг талтай юм. Мөн зөөлөн гадаргуутай зүйлийг илж таалах дуртай таны анхны харцаар дурлах магадлал 65%тай ажээ.
Хэн нэгэн таалагдсан хүнтэйгээ бүжиглэхээр явах , салхинд гарч спорт тоглоом тоглох гэх зэргээр санаандгүй шүргэлцээг ихэсгэвэл богино хугацаанд ажилтанд хүрнэ.
4. Нүдээрээ дурлагч анхны харцаар дурлах магадлал 45%
Та өөрийн авсан зураг, бичлэгийг тодоохой хугацааны дараа ахин дахин эргүүлэн үзэх дуртай юу?
Таны сонгосон онгоц нь таныг өмнөх дурсамжаа харах мэдэрхүйгээрээ эргүүлэн санадагыг чинь илэрхийлж байна. Харах нь сэтгэл санаанд их нөлөөлдөгөөс гадна бүх мэдэрхүй дундаас хамгийн бодит нь юм. Та эсрэг хүйстэнээ хараад өөрийн толгой доторх моделтой харьцуулж эхэлдэг. Харьцуулж дуусахад тэр ихэнх шалгуурт тэнцсэн бол та дурлах үйл араандаа ордог ажээ. Эхлээд гаднах төрхөөр шалгуур тавидаг таны анхны харцаар дурлах магадлал ердөө л 45% юм байна