Зарим зүйлийн тухай сонирхолтой мэдээллийг орууллаа. Уншаад үзээрэй.
Хэрвээ чи баруун бол хоолоо шүднийхээ баруун талаар, солгой бол зүүн талаараа илүү зажилдаг.
Сонгино хальсалж байхдаа бохь зажилбал нулимс гоожихгүй.
Хэрвээ хэл чинь ягаан байвал ямар ч бактергүй эрүүл байна гэсэн үг. Цагаан бол дээр нь бактерийн нимгэн давхарга байна гэсэн үг.
Мерседес Бенцийн уриа нь “Das Beste oder Nichts” буюу “Хамгийн шилдгийг эсвэл юу ч үгүй”.
Титаник хөлөг хамгийн анх удаа SOS дохио дамжуулжээ.
Тамхи татдаг хүн дунджаар хоногт 1 цаг бага унтдаг.
Инээх нь стрессийн гормоны түвшинг бууруулж дархлааны системийг сайжруулдаг гэнэ. 6 настай хүүхэд өдөрт дунджаар 300 удаа инээдэг. Харин насанд хүрсэн хүн 15-100 удаа л инээдэг.
Далайн дун, хясааг чихэндээ ойртуулан барихад сонсогддог зүйл нь далайн чимээ биш харин чихний хэнгэргэний судсаар цус гүйж буй чимээ.
Судалт ноход далматууд толбогүй төрдөг.
Агуйгаас гарахдаа сарьсан багваахайнууд ямагт зүүн талруу эргэж нисдэг.
Эрэгтэйчүүдийн цамцны товч нь баруун талдаа, харин эмэгтэйчүүдийнх зүүн талдаа байдаг.
Ганцхан ууль шувуу л дээрээ зовитой гэнэ. Харин бусад шувууны зовхи нь доороосоо дээшээ хаагддаг.
Цэнхэр өнгө тайвшруулах нөлөөтэй. Цэнхэр өнгө нь тархиннд тайвшруулах гормон ялгаруулах нөлөө үзүүлдэг.
Ханиах болгонд тархины чинь зарим эсүүд үхэж байдаг.
Зүрхийг чинь байрлуулахын тулд уушгины зүүн тал нь баруун талаасаа илүү жижиг байдаг.
Хацар чинь улайх үед ходоодны дотоод хана чинь бас дагаж улайдаг.
Усны үхэр сэтгэл гундуу байх үед хөлс нь улаан өнгөтэй ялгардаг.
Анхны Харлей Давидсон мотоциклыг 1903 онд бүтээсэн бөгөөд карбютарорынх нь оронд улаан лоольны (tomato) лааз ашигласан байв.
MGM кино компаны архирдаг арслан логон дээр гардаг арсланг Volney гэж нэрлэдэг.
Google гэдэг нь нэгийн ард сая тэгтэй тоог хэлдэг.
Титаникыг үйлдвэрлэхэд 7 сая доллар зарцуулсан бол Титаник киног бүтээхэд 200 сая ам доллар зарцуулсан.
Эйеффелийн цамхгийн орой хүртэл 1,792 гишгүүр, шат байдаг.
Хуруугаа чадхийн дуугарахад гарч байгаа дуу нь үнэн хэрэгтээ дотор нь байгаа нитроген хийн бөмбөлөг тэсэрч байгаа чимээ.
Хүн үхсэн ч гэсэн хүний үс, хумс ургасаар байдаг.
Улаан эс хүний биеэр бүтэн тойроход ойролцоогоор 20 орчим секунд зарцуулдаг.
Гутлын үдээсний үзүүлрт байдаг пластик хавчаарыг англиар aglets гэж нэрлэдэг.
Ихэнх хөл бөмбөгийн тоглогчид нэг тоглолтон дээр ойролцоогоор 7 миль (1 миль = 1.6 км) гүйдэг.
Өдөр бүр ойролцоогоор 200 орчим сая хосууд сексдэж, 400 мянган хүүхэд төрж, 140 мянга орчим хүн нас нөгчиж байна.
Цагны рекламны зурган дээр байдаг цагийн зүү нь ихэнх тохиолдолд 10:10 минутыг зааж байдаг. Энэ нь инээмсэглэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.
Colgate компани Испани хэлтэй орнуудад шүдний оогоо сурталчлахдаа их бэрхшээлтэй учирчээ. Учир нь Колгейт нь испани хэлээр "явж өөрийгөө дүүжил" гэж орчуулагддаг гэнэ.
Толгойгоо эргүүлэхгүйгээр ар талаа харж чаддаг хоёрхон амьтан байдаг нь туулай, тоть 2.
Ухаантай хүмүүсийн үснээс илүү их цинк, зэс ялгардаг.
Эмэгтэйчүүд эрчүүдээс бараг 2 дахин олон нүдээ цавчдаг.
Герман овчарк бусад ямар ч үүлдрийн нохойноос илүү олон удаа хүн хазсан.
Том кангарүү нэг үсрэхдээ 6 метр газар хол үсэрдэг.
Ташуур тас хийсэн чимээ гаргадаг нь ташуур дууны хурднаас хурдан хөдөлж байгаатай холбоотой.
Хэрвээ морь унасан хүнтэй хөшөөний морь нь урд хоёр хөлөөрөө агаар цавчилж байвал тэр хүн тулааны талбарт үхсэн. Хэрвээ нэг урд хөл нь агаарт байвал дайны үед олсон шархнаас болж үхсэн, хэрвээ морьны 4 хөл нь дөрвүүлээ газар байвал тухайн хүн зуурдаар нас нөгчсөнийг илэрхийлдэг.
Зүрх агшихдаа цусыг 6 метр хол цацах даралттай байдаг.
Хамгийн том газар нутагтай улсууд
1. Орос ....
2. Канад
3. Хятад
4. АНУ
5. Бразил
...
19. Монгол
Ямар ч цаасыг 7 дахин нугалж болдоггүй.
Хүн унтаж байхдаа үедээ ТВ үзэж байх үеэс илүү калор зарцуулдаг.
Харрикейн хуй салхи 10 минутын дотор дэлхий дээр байгаа бүх цөмийн бөмбөгийг нийлүүлснээс ч илүү энерги ялгаруулдаг гэнэ.
Дунджаар жилд 100 хүн үзгэн баланд хахаж нас нөгчдөг.
Хоёр тэрбумд ганц хүн л 116 - буюу түүнээс урт насалдаг.
Цахилгаан сандлыг шүдний эмч зохион бүтээжээ.
'Go' гэдэг нь англи хэлний хамгийн богинохон өгүүлбэр.
Барби хүүхэлдэйний бүтэн нэрийг нэрийг Barbara Millicent Roberts гэдэг.