jasen
Бичлэгийн тоо 4,494
Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр
1 цаг 20 минутын өмнө

 “Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн

Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар.

Эгэл нисваанисын муу үр цагтаа боловсорсон

Элдэв зовлонгийн энэ түймэр бүхэн аяндаа амирлаад

Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж

Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо”

/Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын монголчуудын эв нэгдэл, сайн сайхны тухайтад бүтээсэн Жанлавцогзол номоос/

Зуны тэргүүн сарын 15-ны билэгт сайн өдөр зөөлөн хураар Монгол нутгийн хөрсийг ундаалан тохиолоо. Урт удаан үргэлжилсэн хаврын хавсрага дарагдаж газар зөөлрөн шинэхэн ногоо, моддын нялх навчсын үнэр сэтгэл сэргээсэн тийм сайхан өдөр Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэгцсэн их дүйчин өдрийг тэмдэглэв.

Ням гаригийн өглөөний 05.00 цагаас нэгэн өдрийн сахил болох Тэгчин сожин хүртэх хүмүүс Гандантэгчинлэн хийдэд цугларчээ. Тэд бүтэн хоногийн турш, маргааш өглөөний мандах нар ургатал муу үйл бүхнийг тэвчиж хоол ундаа ч зохицуулах учиртай. Хуврагууд гэнэн, равжин, гэцэл, гэлэн сахил хүртэж эрэмбэ дараагаар дагах дэг ёс нь хатуурдаг бол энгийн хүмүүс ч нэг өдөр сахил сахиж бодол санаагаа зөв залж, нүгэл хураахгүй байж болдог ажээ. Ер нь бурхны шашин бол мухар сүсэг бус сэтгэлийн амгаланг хурааж, түүгээрээ бусдад сайн үйлийг хүртээж, явдал мөрөө засахад л орших аж. Сахил хүртэгсэд нэг хоногийн турш амьтны амь таслахгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндэлж, уучилж, хэт гоёж гоодохгүй, махан хоол идэхгүй, энгэр зөрүүлэхгүй байх тангарагтай.

Өглөөний 10.00 цагаас дүйчин өдрийн гол үйл явдал Мэгжид Жанрайсиг дацангийн өмнөх талбайд болов. Дацангийн өмнө этгээдэд бурхан багшийн зээгт наамал дүрийг залжээ. Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр,  УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн их аварга Б.Бат-Эрдэнэ нар сүсэгтэн олны өмнө гарч ирэн хамба “Ялж төгс нөгчигсөн бурхны өлмий дор мөргөе” гэснээр ёслолын үгээ хэллээ. Дүйчингийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр. Эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санах өдөр. Дотоод сэтгэлийн аугаа соёл, эв нэгдлийн үндэс, өв уламжлалын шавхагдашгүй сан болохыг хамбатан айлтгалаа. Монголчууд бурхны шашны их бага 10 ухааны угшлыг өрийн ёс уламжлалаараа баяжуулан өдий болтол хөгжүүлж иржээ. Гадаад, дотоод шалтгаанаас үүдсэн олон түгшүүрт байдал дэлхий ертөнцөд үүссэн өнөө цаг дор дотоод сэтгэлийн амар амгаланд хүргэх бурхны шашныг дагагсдын тоо нэмэгдсээр буй ажээ. “Монгол Монголоороо үлдэхийн үндэс нь уламжлалт шашин, соёл юм” гэж Д.Чойжамц хамба айлдлаа.

Үүний дараа Жанрайсиг дацангийн урд улаан хивс дэвссэн талбайд шашны шар туг залах ёслол болсон юм. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг авран соёрхох маанийн зургаан үсэг бүхий шар тугийг залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хурсан олонд хандан үг хэлсэн юм. Түүний хэлснээр Бурхан багшийн их дүйчин өдрийг монголчууд гэгээрэл, бясалгал, нигүүсэл, өв соёлоо эрхэмлэх оюун соёлын өдөр болгон тэмдэглэсээр зургаан жилийн нүүр үзжээ. Бурхан багшийн 2550 жилийн ой тохиосон 2007 онд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон бол 2008 онд Монголын төрийг даагч Очирваань бурхныг зээгт наамлаар бүтээн Жанрайсиг дацанд залсан байна. Харин энэ удаа 1000 гаруй сүм хийд, олон зуун лам хуврагийн түүхээр ном бүтээсний дээжийг Д.Чойжамц хамба тэргүүтэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр гардуулан өглөө. Дээрхийн гэгээнтэн Далай ламын дэргэд шавилж асан аграмба Жада Ринбүүчи тэдний дараа үг айлтгаж “Архиа бага ууж айргаа тааваараа хүртээрэй” гэсэн далай багшийн айлдварыг санууллаа. Сүсэгтнүүд бие, хэл, сэтгэлээрээ буян үйлдэж, сэтгэлээ номхотгох үйлд шамдаарай гэж Жада Ринбүүчи хэлсэн юм. Мэгжид Жанрайсиг бурхан, Очирваань бурханд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хамба Д.Чойжамц нар мандал өргөсний дараа лам хуврагууд Гавсүм, Жанлавцогзол номуудыг монгол хэл дээр хурлаа.

Үдээс хойш лам хуврагууд ном хаялцаж, Жанрайсиг, Очирваань бурхдын рэнсэрэлд сүсэгтнүүд мөргөх, Бурхан багшийн цэцэрлэгээс Гандан хийдэд ирэх дэнтэй жагсаалыг хүлээж авах, дүнчүүр маань хөгжөөх зэрэг олон үйл явдал 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1783873/6ed/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2331
983 Дайсны цэргүүдээ сонсоцгоо\МГЛ кино\ үлмэдэхмаА 2009-06-10 1341
982 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан riam 2009-06-09 1735
981 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь riam 2009-06-09 2814
980 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан MUZZ 2009-06-09 1848
979 Ойрд монгол яваагүй хүмүүст [18] 20092009 2009-06-09 18586
978 Єнєєдєр Их эзэн Чингис хааны мэндэлсний 847 жилийн ойн єдєр Munkh-munkh 2009-06-08 1243
977 Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн Munkh-munkh 2009-06-08 2412
976 Георгий Жуковыг Монгол дахь 57-р корпусыг удирдуулахаар томилжээ Munkh-munkh 2009-06-08 1853
975 Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад... Munkh-munkh 2009-06-08 1924
974 Халх голын байлдааны домогт дайчин баатарлаг эрийн тухай 70 жилийн дараа нэхэн єгvvлэх нь Munkh-munkh 2009-06-08 2297
973 Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд- Munkh-munkh 2009-06-08 2634
972 Анжелина Жоли дэлхийн хамгийн алдартай хүнээр тодорлоо [1] MUZZ 2009-06-08 1851
971 Lady GaGa [1] MUZZ 2009-06-08 1359
970 urgelj chi [2] MUZZ 2009-06-08 1289
969 ГЭР БҮЛИЙН ТУЛААН ХОШИН ШОГ [4] hurahdaa 2009-06-07 2455
» Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр Munkh-munkh 2009-06-07 1535
967 hi busguichuudee [1] eegii55 2009-06-07 1345
966 500 000 ХОШИН ШОГ [1] tiiren 2009-06-07 1693
965 Амин хайртай миний аав [2] Munkh-munkh 2009-06-07 1330
964 ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА [1] Munkh-munkh 2009-06-07 1711
963 ЧИНГИС УУЛ МИНУ Munkh-munkh 2009-06-07 1328
962 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [1] vege 2009-06-07 1324
961 Я.Цэвэлийн толь Munkh-munkh 2009-06-06 1568
960 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ ABAP 2009-06-06 1280
959 chiheree bulaatsaldav **bluesky** 2009-06-04 1172
958 **^^ Don't Cha (The Sims version) ^^** **bluesky** 2009-06-04 1999
957 Гиннесийн дээд амжилт MUZZ 2009-06-02 1660
956 Монголын боксын түүхэн дэх шинэ хуудас Munkh-munkh 2009-06-02 1734
955 .Сагсан бөмбөг, ҮСБХ / Кливленд хотынхон хүлээсээр л hurahdaa 2009-06-02 1929
954 Х.Цагаанбаатар “Дэлхийн супер цом”-ын аварга боллоо Munkh-munkh 2009-06-02 1674
953 holbombogiin talaar asuuh ni [4] hairuka 2009-06-01 1897
952 ТИТАНИК хөлөгийн сүүлчийн зорчигч нас барлаа Munkh-munkh 2009-06-01 2341
951 laitai ch yum shig gui ch yum shig kk [1] bayaraa batbold 2009-06-01 1727
950 medej bgaan helj tuslaach [3] Ub^^Korea 2009-05-31 1445
949 알타이의 외로운 생존자들 [1] center 2009-05-31 1769
948 Барса - Жинхэнэ аваргуу [1] hurahdaa 2009-05-29 2446
947 emnelgiin talaar huuli zuin zovolgoo actto 2009-05-29 1786
946 daruuhan01-ees hvseh zvil bna [1] 0207 2009-05-27 1645
945 ULSAN HOT VOLLEYBALL TENNIS SHATARIIN TENTSEEN [1] ulsn 2009-05-26 2307
944 Сонгуулийн урьдчилсан дүн file CaakBoy 2009-05-26 1564
943 turshilt mgldevuchika 2009-05-26 1127
942 buu aigaarai [1] MUZZ 2009-05-25 2199
941 MAXH ylagdalaa huleen zovshoorloo [2] har baraan 2009-05-25 1955
940 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе [2] har baraan 2009-05-25 2612
배너신청
자생병원

배너신청