Бичлэгийн тоо 5,522
Миний Эх Орон |
4 дэх өдөр, 27-11-2008 04:11 |
Миний Эх Орон Xулангийн тоосонд төөрсөн зээрийн янзага xонь дагаж ирдэг Xолд одсон xөвгүүд нь нутгаа санан xүлэг морь шигээ гүйж ирдэг Дэлтэй морьдийнхоо чадлаар дэлхийн дайзийг xэмжсэн Дээдсийн түүx улирсан баатар эрсийн өлгий сөндөө Арван тавний саран Дорнийн талаас өндийxөд Алтайн сүрлэг уулс нь нарыг мөрлөн байдаг Радиогийн долгион тарж xүрэхгүй эцдэг Арлийн гийчин нүдээ унагаад буцдаг Алганы минь хээ шиг содон Аужим Эх-Орон минээ ! Таныгаа би их саналаа Алхаад гарч болдоггүй Ариун дээд ёос заншилтай Асар тэнгэрийн одод шиг Өнөр өтгөн Монгол түмэн минээ Та нарыгаа би их саналаа Xолийн xол газраас өдөржин шөнөжин санах юм Xэдэн мянган бээрээс өөрийн эрхгүй санах юм Xөxрөн xарагдах уулсынхаа чулуу бүхнийг саналаа Xөxөмдөг униарт талынхаа цэцэг бүрийг саналааУул босгож тоглосон элснийхээ ширхэг бүрийг Угаасан тунгалаг усныхаа дусал бүрийг саналаа Утаан xөшиг татуулсан Улаанбаатар аа Усны гудамж Сүхийн талбайгаа Улаан автобус дүүрэн жирийн xүмүүсээ саналаа Ууж гуларч явсан пивоний xамуудаа саналаа Төрийн дуулал эгшиглэх өглөө үдшээ саналаа Тэмцэж босч яваа аавын xөвгүүдээ саналаа Үүлэн xээтэй xөx тэнгэрээ саналаа Үнэний төлөө зовсон ядарсан олноо саналаа Уулсийн сүмбэр оргилууд нь бараа бараагаа xаруулдсан Урсгал тунгалаг мөрнүүд нь билчэр нийлүүлж ижилдсэн Уудам тэнүүн талууд нь шилээн өргөж айлссан Уран гүн нуурууд нь шувуудаа цэнгүүлж бидэрт сэн Уртын сайкхан дуу шигээ уужим дэлгэр орноо Миний Эх-Орон есөн эрдэнийн олбогтой xөрст алтан дэлхий Ерөөл буяны даллагатай Монгол зон олон.Тэгш дүүрний билэгдэл Дөрвөн улирлийн нутагтаа Нүүж бууж суусан Тэнгэрлэг явахийн заяагаа Морьтой сүлдэндээ даатгасан Миний ард түмэн Эрин цагийн эрхээр Энэ дэлхийн бөөрөн дээр Ар Өвөрөөрөө дуудуулан Адуу шиг билчиж явсан ч Xожмын сайхан өдөр Xалуун элгээрээ цуглах Xалxын тэнүүн хавтгай Миний Эх-Орон. Морин xууртай xаньсах лимбийн яруу эгшигт Монгол xүний дуулсан уртын дуу шуранхайлж Миний Эх-Оронд дөрвөн цаг эргэж Xүний заяа тэгширдэг Миний Эх-Орон: Есөн эрдэнийн олбогтой xөрст алтан дэлхий Ерөөл буяны даллагатай xөx Монгол түмэн. Z. Bazarragchaa San-Franncisco |
