9 мөрт шүлгээ зориулмой

 

 

 

2 дах өдөр, 25-11-2008 22:57

9 хүслээ шившиж хэлсэн
9-ийн тоог шүтэж амьдарсан
9 эрдэнийн эх орон тандаа
9 мөрт шүлгээ зориулмой

Нарийг тойрон эргэх 9 гаригийн нэгэнд
8 зовхист хорвоогийн нэгээхэн зайд оршсон
7 бурхан одтой гүн шөнийн тэнгэрт
6 мичид од нь чанх оройд гялалзсан
5 хошуу мал нь тааваараа бэлчиж налайсан
4 уулийн дундаа улсын нийслэл нь дүнхийсэн
Эрийн 3 наадмаараа энгүй олноороо цэнгэсэн
Хорвоод 2 олдохгүй эх орноон би
Ганц заяах насандаа хайрласаар яваад дуусна.

Энхбаярын Эрдэнэ

USA Maryland

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn