Намайг толиныхоо ємнє Долгионы авч єгсєн гоёлын даашинзыг ємсєн эргэлдэж байхад ч "Єнєєдєр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгvй л байлаа. Энэ даашинз надад vнэхээр зохижээ. Бэлхvvсээр нь таль гаргасан нь миний єгзєгний тойргийг vл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хєхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчvvдийн сэрэл тачаалын утсыг хvссэн хvсээгvй хєндєхєєр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зєвхєн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хєєрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . ./br/ Би хэдийгээр залуу насыг нэгэнтээ єнгєрєєж, гуч шvргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хvvхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагvй, цаашдаа ч байхгvй байж мэдэх тэдний тухай яагаад би ингэж бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердєє л арван жилийн ангийн хоёр. Тэд манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггvй байсан гэхэд болно. Осолдохгvй л анги гэж байхад тэнд хvvхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх тэд. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хєвгvvн нь яг ямар банди байсан нь надад санагдахгvй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бvр хамаагvй асуудал байсан хэрэг. Яах аргагvй л тэд манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггvй, тєсєєлдєг ч vгvй. Би єєртєє тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос єєр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг хайр дурлал гэж боддоггvй байлаа. Ерєєсєє тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагvй юм. Арван жилээ тєгсєєд гурав билvv, дєрвєн жилийн дараа тэдэнтэй нэг тааралдсан. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нєгєє охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нєгєєх нь нэгийг тэвэрчихсэн ч билvv, хєтєлчихсєн ч билvv за мэдэхгvй ээ, нэг л тийм хєглєрсєн хэдэн хvмvvс таарсан. Харсан даруйдаа “Эд нар чинь хэн билээ” гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар “Эд нар танай ангийн хvvхдvvд” гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, єєрєєр хэлбэл их л найрсагаар инээж хєєрєн уулзаж буй мэт болох гэсэн боловч нvvр ам буруу зєрvv таталдаад байх шиг санагдаад нэг л болж єгєєгvй. Тэдэнд ч гэсэн тиймэрхvv санагдсан байх. Гэхдээ тэдний нvднээс миний гоё сайхныг биширч буйг би тєвєггvй ойлгож байлаа. Бид нэг тийм, хvvхдvvд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хєндийдvv, асуулт хариулт тєдий байсаар нэг их удалгvй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэднээс салаад явахдаа “Ийм хvмvvс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа” гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хvрэхгvй хоромд тэдний тухай бодохдоо би тэднийг шоолсон, єрєвдсєн эсвэл бvр басамжилсан аль нь болохоо ялгаагvй юм. Гэтэл би тэднийг єнєєдєр дахин харсан.
Би тэдний тухай бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. “Эмэгтэй хvн гэдэг сонин шvv. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хєєрєн догдолж, энэхэн биендээ байхааргvй баярлаж чаддаг” . . .
Бишээ биш энэ бvгд нэг л худлаа болоод байна. Би єнєєдєр урьдынх шигээ vнэн голоосоо баярлан хєєрч чадахгvй байх чинь. Сэтгэл хєдлєхгvй биш их бага хэмжээгээр хєдєлж л байна л даа. Гэхдээ єнєєдєр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч єгсєн. Тиймээ тэр авч єгсєн гэж бодохоор миний хvсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас тvvнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зvс, бие хаа гээд хvvхнvvдийн дvгнэдгээр бол аятайхан л залуу. Тэр ч байтугай надаас дvvмэд. Гэвч энэ бvхэн надад тийм сонин гэж vv. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нєгєєгєєсєє ямар нэгэн юмаараа илvv байх ёстой мэт боддог байж. Энэ бvгдийгээ найз хvvхнvvддээ ярьж vгvй ээ мєн их юм болдогсон. Тэр vед би эрчvvд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч vгvй яг адилхан гэдгийг мэддэггvй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггvй юм.
Магадгvй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Vгvй ч байж мэднэ. Гэхдээ Долгион чухамдаа хэн ч байлаа гэсэн vнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчvvд гэдэг бол миний хувьд ээлжлэн єнгєрєх хорвоогийн саарал єдрvvд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хєврєх цаг хугацаа шиг тийм л санагдах болж.
Євс ногоо ургаж амжаагvй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж єнгєрсєн жилийн vхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хvйтэн жавар дагуулсан энэ гунигийг хvсэхгvй байсан ч яах ийхийн зуургvй намайг жиндvvлэн ороов.
Надад одоо толины ємнє байх миний оо энгэсэг, vнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нvvр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань миний єнєєдєр харсан ангийн хоёр шvv дээ. Шуудангийн хvлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагvй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний ємссєн хувцас нь муу, царай зvс дорой нєгєє л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бvр таргандуу намхан авгай болсон байсан. Тvvнд минийх шиг бие хаа, хувцас хунар, vнэт эдлэл гээд vнэндээ надад байгаа бvхнээс юу ч байсангvй. Нєгєє хvv чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хvнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггvй vед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор. Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан. Тэд намайг таньсан эсэхийг мэдээгvй. Жаахан залуухан байсан бол єєрийнхєє сайн сайхан явааг, єєрєєр хэлвэл тэднээс илvv яваагаа харуулж, яриа єдєхсєнж. Гэтэл би тэгээгvй. Тэр ч бvv хэл би тэдний ємнє ямар нэгэн буруутай мэт нvvр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгvйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэднийг харж суухад гэнэтхэн миний дотор vл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгvй. Тэд ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нєхрийгєє цааш нь тvлхэнгээ нvдээрээ шилбvvрдэх нь “Нээрээ манай ангид нэг ийм хvvхэд байл уу” гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгvй мэт бие биендээ эрхлэх эдгээр vйлдлийг харж суухдаа би тэдний хооронд vл анзаарагдам жаргалтай мєч хєвєрч байгааг мэдэрч, “Магадгvй ийм байдаг учраас эд єдий хvртэл хамтдаа байгаа болов уу” гэж надад санагдаж байлаа. Vvнийг мэдрэх тусам тvрvvний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхvv юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогvй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлvvлэх аягийг би хараад суугаад байж чадсангvй. Єєрийн эрхгvй босож тэдний ємнvvр єчигдєрхєн Наран их дэлгvvрээс авсан зуун хорин долларын vнэтэй герман туфлийнхээ шовх єсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан єнгєрлєє. Даана ч тэдэнд анхаарах сєгєє алга. Бодвол тэдний ємсєж зvvсэн нь миний санаанд байхгvй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нvдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгvй бололтой. Би тэдний хажуугаар зєрж єнгєрєхдєє єєрийгєє яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгvй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хvртэл огол хийн босож байгаагаа vл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгvй байгаад шаралхаад байгаа бололтой. Би чинь тийм жаахан охин биш шvv дээ. Гэнэт єєрийгєє анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зєрж єнгєрсєн залуус албатай юм шиг эргэн харж шvлэнгтэх нь нvднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг vргэлж тохиолдож байдаг энгийн зvйл бєгєєд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг vзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. “Эд нар ингэж vхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хvн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгvй байхдаа яахав дээ” гэж бодохоор дотор улам бvр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангvй хєл маань намайг єєрийн эрхгvй танхим руу эргvvлэн орууллаа. Дахин тэдний ємнvvр алхан єнгєрєхдєє барьж явсан сонингоо алдчихлаа. Тvvнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хєхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зvvлт гялтганан байхыг ямар ч хvн сохор л биш бол анзаарахгvй байхын аргагvй гэдгийг мэдэж байв. Нvvрлvv минь намиран унжсан хvрэн vснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хєвгvvн биш харин эгнvvлэн тавьсан сандлын vзvvрт сууж байсан шал єєр залуу vсрэн босож надад сонин авахад тусаллаа. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа суулаа. Одоо миний зєвхєн гар биш бvр хоёр, хамаг бие салганан чичирч байв. “Тайвшир, тайвшир” гэж єєртєє шивнэн хэсэг суув. Сvvлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгvй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр “Сайн байцгаана уу” гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгvй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггvй. Би сонингоо харж байгаа дvр vзvvлэн нєгєє хоёрлуу дахин нvд гvйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хvv маань эхнэрлvvгээ ёстой тийм гэхийн аргагvй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бvр удаашруулж ирээд vзvvлдэг шиг тийм л мэдрэмж надад тєрєх нь тэр. Би сууж тэссэнгvй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад єєрийн эрхгvй орчноо анзаарах сєгєєгvй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сvvлдээ юунд ч юм яарсан хvн шиг гvйлээ. Бvр чадах хэмжээгээрээ л хурдан гvйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нvднээс жолоогvй мэт асгарах нь тэр. Нvдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнvvлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгvй. Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж vv. Хэсэг хугацааны дараа “Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгvй юv дээ” гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хvн миний гутлын єсгийг надад єгєх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангvй. Тэр ч байтугай єнєє vнэтэй туфлийн маань єсгий хугарсныг ч мэдээгvй байж. Би гэрлvvгээ нэг сvг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нvvртэй, хугархай єсгийтэй туфль угласан намайг зєрж єнгєрєгсєд ёстой нохой vзсэн чинээ тоохгvй байцгаасан юм. Нєгєє шvлэнгэтэж vхэх шахсан эрчvvдийн тачаадсан харцнууд хаачсан юм бvv мэд. Шургачиж уначих гээд гєлрєєд явдаг тэд бодвол намайг тойруулан єєр нэгнийг хайж байсан байх. Хvний хорвоо гэж ерєєсєє л ийм ажээ.
Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы єгсєн даашинзыг ємсєж єєрєє єєрийгєє аргадаж байгаа нь энэ. Єєр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд тvрvvний баяр баясал ор мєргvй алга болчихов. Ємссєн гоёлын даашинз маань зvгээр л нэг цас мєсєнд угалчихсан мэт зохимжгvй, хvйтэн харагдаж, нєгєє байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хvний сэтгэл гэдэг хормын тєдийд ор мєргvй єєрчлєгдєх нь сонин. Би олон л эрчvvдтэй найзалж, vерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгvй. Тэд бvгд єєрсдийгєє єєр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргvй ч бай тэд бvгд адилхан. Ялангуяа эхлэл тєгсгєл нь. Яагаад ч юм би єдий гуч хvртлээ хайр гэдгийг амссангvй. Миний аз дутахад хамгийн анхны эр хvн маань эхнэртэй, баян чинээлэг хvн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бvх юм дууссан хvн огт єєр, бvр танихгvй хvн шиг болчихдог байж билээ. Анхны тэр эрийн надад баруун солгойгvй цацах мєнгийг би надад юугаа ч хайрлахгvй тэмvvлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хєєрхєн царай зvс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердєє ойлгодоггvй. Vнэндээ бол хайр гэдгийг мэдэлгvй єдий хvрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны ємнє бvх юм vнэгvй. Тийм ч учраас надад бvх юм байна гэж бодсоор єдий хvрсэн. Гэтэл надад байхгvй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлvvгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой тєрсєн тэр залуугаас шvv. Миний єнгєрvvлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагvй юм.
Миний хоолой зангирч, “Намайг, намайг . . .” миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг тvрэн огшиж хоёр нvднээс халуу шатуулан асгарч эхэллээ. “Тиймээ, намайг зєвхєн хvсэл тачаалдаа улайрч, улангасан шvлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч єгєхєєс буцахгvй тийм л эрvvл, согтуу, эрэгчин нvднvvд хардаг байсан. Харин тэр нvднvvд хамаг юм дууссан хойно хавчигнаж, хулганасан арчаагvй нvд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад vлдэж байсан гэж vv. Vгvй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зєвхєн усанд орох л хvсэл тєрдєг. Ерєєсєє л энэ. Єєр бидний хооронд юу ч байдаггvй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггvй юм биш vv дээ. Ээ, чааваас гэж . . .”
Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хvйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн єрєє єрєєгєєр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зvvлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зvйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зvйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагvй юм. Тэр бол зvгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны тєлбєрvvд байлаа. Хамгийн сvvлчийн тєлбєр болох гоёлын даашинзыг єєрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даана ч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хvлж авчихаад салж єгєхгvй зууралдсаар байгаа нь бvр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бvр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо vгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагvй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа. Миний хашгиралтанд хавчиг єрєєний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд vс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нvvртэй, аль хэдийн нvцгэрсэн сvг шиг дvрснvvд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгvй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л “Бурхан минь чи надад юу гээчийг єгчих нь энэ вэ?” vнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангvйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг єєр бие заяасан бол хайр гэрэлтсэн єєр нvд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хvний арчаагvй бодол байлаа.
Би гэж vзээдийн амьтан салгалж чичигнэсээр шилний хагархай дээр гишгэчихгvйн тулд догонцон явсаар хєсєр шидсэн цvнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.
Сая энд юу ч болоогvй юм шиг єрєєнд нам гvмхэн. Толины хагархайд єєрийгєє харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нvцгэн ч гэсэн сvмбэ шиг хоёр хєлєє солбин ачлаа. Єєрийнхєє байж байгааг дахин харж, шоолох сэтгэл тєрєн жуумалзан инээв. Тэгснээ би “За одоо нэг хэсэгтээ гайгvй биз” гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгvй. Шалан дээр хєглєрєх ундуй сундуй юмнуудаас vнэт эдлэлvvдээ тvvж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа
“Энэ даашинз vнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Єнєє маргаашдаа амраад нєгєєдрєєс Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дєнгєх байлгvй дээ” гэж бодлоо . . .

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.