Бичлэгийн тоо 5,522
Гайхахын хэрэггүй, надад
Ганцхан дусал нулимс өгөөч
Айхын хэрэггүй
Ахиад хоёр дуслыг нэмж өгөөч
Навчис хүртэл нулимстай байхад
Надад сүүлчийн дусал ч багадахгүй
Аз жаргалаа чимэх гэсэн юм би
Амьдралд ингэж дэм болъё
Архад дүүрэн саамын аалинд баясч
Аль эсвэл сархадын аагинд мансууран
Эрэмгий бодлынхоо босгон дээр сандайж
Эрх чөлөө мэт асгарууланхан уйлмаар байна
Хараа цуцах талын алтан зэрэглээнд
Маргааш буцчих дүрийг чинь аргамжихад
Чиний зүгийн салхи над дээр тогтож алгадаагүй ч
Чийгэнд дуртай нүдийг минь нулимс тоож арчаагүй ч
Ижилгүй хайрын манцуйд чамайг бүүвэйлж жаргах
Ижий уяхан сэтгэл байна, надад
Дандаа биш ч хааяа намайг зүүдлэхийг чинь хүлээж
Дахиад мянган жил амьдрах хүсэл байна, надад

Аян замд гарахдаа хөгшидөөс зөвлөлгөө ав
Алсаас гэртээ ирэхдээ хүүхдээс сонин сонс.