Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Хэрэв биеэ тогтмол цэвэрлэхгүй бол эд эсүүдийн ажиллагаанд өөрчлөлт орж хямран, улмаар дотоод эрхтэн, тунгалаг, цус бохирдон, заримдаа хавдар үүсэх магадлалтай гэнэ.
Хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөр өгч, элэг, гэдэс ба цусаа цэвэрлэж болох ч өөр хялбар бөгөөд хямдхан аргууд бий. Зарим нь ногооны зэрэг дэглэм санал болгодог ч эмч нар үүнд таагүй ханддаг. Тэд “Илүүдэл бодисууд тэртэй тэргүй шулуун гэдсээр гадагшлах тул энэ бүхэн утгагүй” гэдэг. Харин ч элдэв төрлийн дэглэмийн дагуу хоолоо сойж байгаа нь энэ гэж хүнсийг замбараагүй хэрэглэхэд хүний биед зарим натураль бодисын илүүдэл үүсч, улмаар таргалах, сахарын түвшин нэмэгдэх, давс хуримтлагдах байдал ажиглагддаг аж.
Биеэ цэвэрлэх маш таатай бөгөөд ашигтай арга бий. Та илүүдэл өөх, давсаа гадагшлуулахын тулд ууранд суу.
Дээр үед хүмүүс борви бохисхийх завгүй хөдөлдөг байсан. Гар утас, компьютер ч байгаагүй. Бүтэн өдөржин ажил хийхэд хөлс их ялгарахын зэрэгцээ биеэс илүүдэл бодисууд гадагшилдаг
Орчин үед харин хөдөлгөөн ба биеийн дасгалыг халуун ус, саунтай (баня) хослуулах хэрэгтэй. Өдөрт 30-60 минутыг спортод зарцуул. Ялангуяа туухай зэрэг хүнд зүйлийг өргөж байвал бүр сайн.
Биеэ цэвэрлэхийг хүсэгчид долоо хоногт 2-3 удаа халуун ус, саунд орох хэрэгтэй. Ингээд 2-3 долоо хоногийн турш биеэ цэвэрлэсний дараа хуучин хэмнэлдээ шилжиж болно. Харин зүрх судасны асуудалтай хүмүүс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг сануулъя.
Хэрэв та саунд очих боломжгүй бол гэртээ усны онгоцондоо халуун ус дүүргэн суу. Гэхдээ крантны усны чанар муу тул тусгай шүүлтүүр ашиглах, эсвэл булгийн усанд орохыг хичээ. Биеийн дасгал, хүнд ажил хийсний дараа шууд усанд орох нь маш ашигтай. Биеэс аль болох их шингэн ялгарвал сайн. Харин дараа нь алдсан шингэнээ ус ууж нөхөхөө мартав. байв. Ингэж тэд энгийн бөгөөд үр дүнтэй аргаар