Сэтгэлдээ сэтгэл багтааж ядсан

Сайн хархүү, сайхан бүсгүй

Нарны зүг тэмүүлэх навч, цэцэг

Насаараа хайсан дулаан .

Өдрийн нар саранд тольдоход

Өвгөрсөн хугацаа үүрээр санаа алдаад ч

Салаалсан зөргөөр зөрж алхаад ч

Санасанаа дахин харахгүй нь дээ .

Өглөө бүр адил юм шиг ч үл давтагдана

Өөртөө л юм чинь бүгдийг хармал.

Замба тивийн сар нь манхайн  мандав ч

Заавал дагаад толбо нь тодхон гэрэлтэнэ

Хүний хүнд хоргодож, хордсон  нас ч

Хүссэн хүсээгүй хаяад арилна хорвоог

Орсон бороо зогсохгүй удав ч зогсож л таараа

Оройтсон зочин явахгүй хонох вий дээ

Сэтгэлээ сэтгэлд нь багтааж яд даа

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn