Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өнгөрсөн онд “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож, үзэгч төдийгүй хамгийн хатуу шүүгч гэгддэг Simon Cowell-ийг алмайруулж байсан монгол охин Лувсандоржийн Оюунгэрэл Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Түүнийг хүмүүс Иона гэж дууддаг. Иона гиннесийн амжилтыг “Marinelli”-ийн байрлал буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон, 33 секунд болсноор өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулсан байна. Тэрбээр энэ амжилтынхаа талаар хэлэхдээ “Үүнийг хийж чадах хүн цөөхөн, гэсэн хэдий ч би зорилгодоо хүрлээ. Гэхдээ огтхон ч өвдсөнгүй” хэмээн хэлжээ. Иона таван настай байхдаа телевизээр уран нугаралтын үзүүлбэр үзсэнээс хойш нугарахыг хүсдэг болжээ. Одоо Иона Лондоны Их сургуулийн Бирбек коллежид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа юм.