Бичлэгийн тоо 497

Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хvv нь тосон гvйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгvйг
<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/expansion_embed.js"></SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>window.google_render_ad();</SCRIPT> <IFRAME id=google_ads_frame1 style="LEFT: 0px; POSITION: absolute; TOP: 0px" name=google_ads_frame marginWidth=0 marginHeight=0 src="http://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-8481085590147987&dt=1244000648093&lmt=1244000648&output=html&slotname=9816372186&correlator=1244000648093&url=http%3A%2F%2Fbolod.mn%2Fmodules.php%3Fname%3DNews%26file%3Darticle%26sid%3D9888&ref=http%3A%2F%2Fbolod.mn%2Fmodules.php%3Fname%3DNews%26file%3Darticle%26sid%3D10410&frm=0&ga_vid=347164782.1244000648&ga_sid=1244000648&ga_hid=80679450&flash=10.0.22.87&w=468&h=60&u_h=768&u_w=1024&u_ah=738&u_aw=1024&u_cd=16&u_tz=540&u_his=6&u_java=true&dtd=172&xpc=CyOnYHhsHB&p=http%3A//bolod.mn" frameBorder=0 width=468 scrolling=no height=60 allowTransparency></IFRAME>
мэдээд нvдэнд нь vл ялиг гуниг vелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоодоо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгvй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь
- Єє миний євгєн! гээд хошуун дээр нь шопхийтэл vнсчихээд цай аягалж єгєв. Тэгсэнээ хийж байгаагаа vргэлжлvvллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ “Єнєєдєр бууз идэхнээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хєнгєн сэргэлэн, сэтгэл єндєр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдvvтэй ч харагдах шиг.
- За миний хань! Єнєєдєр буузны єдєр vv?
- Vгvй ээ! хєгшєєн. Маргааш хvv ирнэ.
- Єє! нээрээ тийм л дээ хє. За тэгвэл би туслая.
Эднийх дєрвєн хvvхэдтэй. Том хvv нь єєр хотод сурдаг оюутан. Ахлах болон дунд сургуульд хоёр охин байх. Орж ирэхэд нь гvйж явсан нєхєр хамгийн бага нь. Хэнз амьтан. Хайр даллаж, хар хороон, энгэр газар дэлгэрсэн энхэр цэцэг л гэсэн vг.
Том хvv нь буузанд дуртай. Хvv нь ганцаараа байгаа тул эцэг эх л болсон хойно “идэж уухаас авхуулаад дутагдаж гачигдаж л байгаа хэмээн санаж, хэд хоног тєрсєн гэртээ дуртай хоолоо идэж амраг” гэж бодсон хэрэг. Билгээ цайгаа ганц нэг оочлонгоо эхнэртээ тусаллаа. Энэ зуур эхнэр нь хvvгийнхээ тухай л ярих аж. Хэрхэн тэнтэр тунтар алхаж байсан, тэр vедээ ямар баривч, ямар бойтогтой байсан тухай, хvзvv хоолойноос нь нялхамсаг хєєрхєн vнэр vнэртдэг байсан тухай гээд ярьж гарав. Ихэнхдээ л бага балчир байсан тухай л ярих ажээ.
“Хєєрхийдєє хvvгээ их л санаж дээ” хэмээн санаж эхнэрээ нилээн ажиглалаа. Эхнэрийнх нь нvдэнд саяхан тєрсєн эх vрээ харах мэт гэрэл цацарч, аль залуу цагтаа Билгээгийн хєєрхєн гэж хардаг байсан тэр агшин царайд нь хаа нэгтээгээс очтон харважээ. Тvvнийг дагаад Билгээд ч гэсэн хvvгийнх багын дурсамжууд єєрийн эрхгvй хєвєрч эхлэхэд, цээжний толионд зvvрмэглэж хоцорсон сэтгэлийн цэгээн шувууд дэрхийн, нар даллан дэвэх мэт сайхан.
Хvvгээ бага ангид байхад нь сургуульд нь хvргэж єгєхєєр явтал хvv нь замдаа ангид нь нэг шинэ охин шилжиж ирээд, багш нь хажууд нь суулгасан гээд. Тvvнээс ээжийнх нь vнэртэй ус vнэртдэг тухай ярьж явснаа яг сургуулийнхаа vvдэнд ирээд
- Ааваа би нэг оймстой яваа гэх нь тэр
- Юу? Єрєєсєн оймсоо яасан? Одоо яанаа? гэтэл
- Эрээд олоогvй. Гэхдээ зvгээрээ би заримдаа ингээд л явчихдаг гэж авч билээ. Тэр vеийг нь санасан Билгээ “єрєєсєн оймсгvй байж бас охин ярьчихдаг овоо эр байжээ” хэмээн бодож инээд нь хvрнэ.
Тэгтэл бага хvv нь давхин ирж ганжин булаацалдаад дийлэхгvй болохоороо нэг бууз аваад зугтлаа. Ээж нь араас нь хєєцєлдєж харайна. Инээж, ханиаж явсан хvv нь уйлаан майлаан болсоор буузаа алдана. Эднийд хvvхдийн шуугиан, охидын хэрэлдэх, ээжийн хангинах бол эгэл жирийн л vзэгдэл. Энэ бvхэн эдний амьдралын симфонийн vндсэн дуугаралт. Ерєєс хvvхэд бужигнасан айлын дvр тєрх ийм л байдаг тул нэг их гайхам зvйл биш. Билэгт эхлээд эхнэрээ ажиж байснаа одоо бvгдийг ажиглаж эхэллээ. Тэгээд
- Охидууд хаачаав?
- Хайчихав. Єрєєндєє ороод хаалгаа хаагаад таг гэснээ
- Хєєе! хvvхдvvдээ алив туслаач. Эднийг хєлдєємєєр байна. Ядаж энэ дvvгээ саатуулж байж чадахгvй нь vv. Бага охин нь гарч ирсэнээ
- Яая! Баяр болж байгаам уу?
- Vгvй ээ vгvй. Агаа чинь маргааш ирнэ гэнэ. Хоёр хоног амрах юм байх гэтэл том охин нь
- Ээж зvгээр Агаа ирнэ гэхээр хєл алдчих юмаа. Ямар єлсєж vхэх гэж байгаа биш.
- Юу гэж байгаа юм энэ чинь. Гэрээсээ хол байгаа амьтан хааяа єлсдєг ч юм билvv. Та нар шиг ямар бэлэн хоолон дээр тарвалзаж байгаа биш.
- Сайхан юмаа. Хэзээ нэг цагт, хаа нэг тийшээ явж Агаа шиг ингэж хvндлvvлж vзэхсэн гэх нь ахдаа жаахан атаархаж байгаа бололтой. Ер нь иймэрхvv зєрєх маягтай яриа єрнєхєд Билгээ ихэвчлэн хvvхдvvдийнхээ талд ам ангайдагсан энэ удаа тэгсэнгvй дуугvй л байлаа. Тєдхєн нєгєє єрєєнєєс бага охин
- Ээжээ энэ Оргилийг хараачээ. Хvний vзэг авчихаад єгєхгvй байна гэх дуулдана
- Аргалаад авахгvй юv. Дvvгээ аргалчихаж чадахгvй гэх.
- Агаа бидэнд бэлэг авчирч єгєх болов уу?
- Ишш! Єєрийгєє яая гэж байж юун та нарт бэлэгтэй манатайв дээ гэснээ
- Єє тийм! Хvv чинь найз охинтой болсондогоо доо
- Яаж байна?
- Дээр л нэг ярихдаа асуусан чинь байгаа л гэх шиг болсон гэтэл том охин нь
- Хн! Тэгвэл тэр лvvгээ хамаг ухаан санаа нь явчихаад юун биднийг гэх манатай. Хоёр хононо гэсэн нь vнэн юмуу? Аягvй бол єдєртєє буцна гэх байлгvй. Ямар амьтан байгаа бол? гэж намжирдана. Одоо бол ахыгаа хэн нэгнээс харамлаж байгаа шинжтэй. Ээж нь
- Зулай зулайгаа гишгэж тєрєєгvй юм шиг та нар юунд ингэж бие биенийгээ хэмлэж байдгийн гээд Билгээг нэг юм хэлэх болов уу гэсэн янзтай тvvн рvv харснаа дуугарах шинжгvйд нь “Хн! манай энэ ер нь юу бодож явдаг бол” хэмээн бодно.
Харин Билгээ дотроо “Хvvхдvvд том болно гэдэг сонин юмдаа. Эд нар маань тус тусдаа хvн гэдгийг бид урьд нь яагаад боддоггvй байсан юм бол. Яагаад ч юм бvгд л нэг ижил бодол санаатай, нэгэн зvгт байх ёстой мэт боддогсон” хэмээн бодож суулаа.

Хvсэн хvлээсэн єдєр болж хvv ирлээ. Нэг л их том залуу болжээ. Ганц жилийн дотор бие хаа нь ч байрагшиж, дуу хоолой нь бvдvvрсэн шиг. Аав ээждээ vнсvvлчихээд, дvv нараа vнсэх гэхээр эвэлж єгєхгvй байгаа нь харагдана. Хэдэн дvv нар нь тэгэсхийгээд мухайж байгаад духаа vнэрлvvлэх. Єнєє бага атаман бол мэдэх юм алга. Агаа гэдэг энэ юм байх гэсэн янзтай. Харин бага сага юм хvн болгонд єгсєн болохоор сайн хvн гэж бодогдоно.
- За миний хvv сайн уу? Сонин сайхан юу байна? Хичээл ном сайн уу?
- Єє! яахав сайн сайн. Та нар сайн уу? гэснээр эхэлж цай цvй, хоол унд болцгоов.
Хvv нь ноднин ирэхдээ гэрээ нилээн санасан янзтай, элдвийг ярьж, асууж, дvv нартайгаа тоглож, гэртээ байгаадаа жаргалтай байгаа харагдсан. Энэ жил нэг л єєр харагдана. Ерєнхийдєє дуу цєєтэй. Тэгсэн хэрнээ єєрийгєє нилээн хvчлэн байгаа нь анзаарагдана. Муу ээж нь л чааваас энд тэнд гараад л, хаа нэг хацар мацрыг нь илчих, vнсчих санаатай. Эхлээд зvгээр л байснаа тєдєлгvй ээж рvvгээ нэг их харснаа зулрах аястай. Єчигдєрхєн л хvvгээ нялхаараа шахам байгаа мэт тєсєєлєн хєнгємсєж байсан ээжийнх нь сэтгэл тэр тоолонд сэмрэн урагдах нь Билгээд бараг сонсогдоно. Хэсэг хугацааны дараа нь хvv нь нэг л хийж байх юм нь олдохгvй байгаа бололтой босож, сууна. Ээж нь хий дэмий
- Миний хvv яамаар байна? гэх
- Зvгээрээ ээжээ гэснээ байчихаад
- Аяга угаадаг ч юм билvv гэнэ. Тэгсэнээ дvvдээ
- Тєгсєх боллоо шvv дээ. Хичээл номоо анхаарч байгаа биз. Ямар сургуульд орох бодолтой байна? гэхэд дvv нь
- За мэдэж л байна шvv дээ. Юун том болчихсийн хэмээн уцаарлах нь яг л нэг гэртээ байсан шигээ ажээ. Билгээ энэ бvгдийг ажиж суухдаа бодсоор байна. “Хvvхдvvд маань єсєж байгаа юм байнаа. Тус бvр єєрсдийн гэсэн єнгє хослуулсан, єєр єєрийн ертєнцтэй болж байгаа юм байна. Тvvнээс манай хvvхдvvд л гэж хоорондоо таардаггvй, ааш хvvдийлсэн улс биш. Айл айлд л ийм байдаг. Бид ч гэсэн багадаа ах дvv нартайгаа таарахгvй хэрэлдэж, маргалддаг л байсан санагдана. Хvvхдvvд маань эндээс гараад єєр єєрийн хувь тавилангаар амьдарцгаах гэж одооноос бэлдэцгээж байгаа нь энэ. Яг ийм vе дээрээ тэд эцэг эхийгээ нэг их анзаардаггvй гэхэд болно. Би ийм байна, тийм байна. Намайг мэдэхгvй, ойлгохгvй байна гэсэн буюу ерєнхийдєє тэд одоо «би» дээрээ л байгаа” хэмээн санаж тэднийгээ хэн нэгнээс, бараг юуханаас ч ємєєрч, ємгєєлж бодох нь сонин.
Хvv нь тэгэс ингэсхийгээд хаа нэгтээ утсанд цаг заваа гарган суух. Бодвол нєгєє охинтойгоо л ярьж байгаа бололтой. Ээж нь харин хvvгээ ажих тусмаа хэн нэгнээс харамнах мэт болж голруу нь нэг юм зурах ажээ.
Хvvгийн хоёр хоног дорхноо л єнгєрлєє. Яг явахын толгой дээр хэн хvнгvй л эвгvйрхэнэ. Гадаа гарч хvvгээ гаргаж єглєє. Хvv нь аав ээждээ vнсvvлж, дvv нарынхаа толгойг илчихээд, цаагуураа бас ч гэж нилээн цэнэг авсан юм уу гэмээр сэвлэг vлээх бяцхан салхи сєрєн итгэл тєгс цааш алхах нь ижлээ харан сэгэлзэх ганц бvгээн унага мэт.
Эхнэр нь хvvгийнхээ явсан тэр л замыг ширтэн амьдралын харгуйд хvvгээ мордуулчихаад баясах, харуусах сvлэлдvvлэн ємєлзєн зогсох нь єрєвдмєєр.
Билгээгийн дотор ч гэсэн намрын сvvлчийн шувуу нисэхдээ нуурын мандалд vлдээсэн долгион аажим аажимаар замрах мэт гэгэлзсэн хєнгєн гуниг гvвэлзэнэ.
Муу эхнэр нь зайлуул єчигдєр “энэ хvv миний хvv биш болжээ” гэж суусан.
Vгvй дээ хань минь! Яг одоо миний хvv залуу хvний сурч мэдэх, хайрлан дурлах, хvсэж мєрєєдєхийн гэгээн алсад vргэлжлэх ногоон талын захад нvvр илбэн vлээх зєєлєн салхи сєрєн зогсож байна. Алс тэртээд нvvгэлтсэн газар тэнгэр тэврэлдэх тэр хязгаарт хvрэхийг хvсэн жигvvр дэлгэн нисэхийн тулд одоохондоо эргэж харахыг хvсэхгvй байгаа юм. Аавын хvv ээж аавтайгаа хорин жил амьдарсаан. Харин одоо жар далан жил хайрлаж энхрийлэх, хацрыг чинь илж, гарыг чинь атгах тэр хvн рvvгээ, хувь тавилан руугаа явах нь, яарах нь зєв єє. Энэ хvvгийн нисэх цаг нь болжээ. Тvvнээс биш хэзээ ч гэсэн бидний хvv хэвээрээ л байх болно.
Чи минь сайн эжий. Тийм ч учраас хvv нь сайн явна. Єєрийгєє ойлгохгvй байна гэж хvvдээ битгий гомдоорой. Тэд ээжийгээ ойлгоно. Ойлгож ч байгаа. Гэхдээ тэдний илэрхийлэх цаг нь болоогvй. Тэд єєрсдийгєє их том болчихлоо гэж бодож байгаа юм. Эжий аавынхаа хайр энэрлийг санасан, мэдэрсэн иймэрхvv юм яривал буцаад жоохон болчих юм шиг санаж яваа. Чи бид ч гэсэн ийм насан дээрээ ямархуу л юмнууд явлаа даа. Надад зєвхєн чи, чамд ганцхан би байгаа мэт л байсан даа. Тэр vед бид ээж аавыгаа биднийг хэрхэн харж, анзаарч, бас хайрлан єхєєрдєж байгааг мэддэггvй байсан. Магадгvй тэд яг л єнєєдрийн бидэн шиг сэтгэл зvрхээ сэмлэн байж, сар гансарч, нар халиртал санаа алдан зогссон болов уу. Тиймээ миний хvvхдvvд хэзээ нэгэн цагт энэ бvгдийг ойлгоно. Харин ойлгосон тэр цаг vедээ оройтож удалгvй ээждээ мэдэгдэж элгий нь дэвтээж байгаарай. Хvмvvн бид чинь мєнх биш шvv дээ” хэмээн тэртээд одсон хvvгийн араас Билгээгийн бодол гvйцчих юм шиг салхи салхиар єртєєлєн явна. Гэвч тэр хоёр зогссоор ...
“ Хvv маань ч яахав эхнийх нь. Одоо удахгvй охидууд маань сэтгэлийг чинь сэмлэж, тvvгээрээ жигvvрлэсээр энэ гэрээс нисэн одоцгоох болно. Тэр тоолонд чи минь vрээ гэх vгvйлшгvй баян сэтгэлээ тэнцvv хуваах хэрэг гарна даа. Гэхдээ чи минь чаднаа. Эх хvний сэтгэл гэдэг яасан ч сэмэрч vл барагдах агуу эд байдгийм дээ.
Энэ нялх маань арай болоогvй байна. Хаа очиж бид яаж зориг гаргаж ганц хэнз амьтантай болсон юм. Тэр маань ч онож. Хувь заяаны хишиг юм байхаа даа” гэснээ тэртээ холын аянаас дєрєє мултлах мэт хэт аяншсан бодлоо хурааж, цааш харан мєрєє чичрvvлэн зогсоо эхнэрээ “яаж тайтгаруулдаг юм билээ” гэж бодсоноо. “Энэ бодсон бvгдээ ярьвал бvр улцайчихаж мэднэ. Хэнэггvйхэн байя” хэмээн санаж эхнэрээ мєрєєр нь тэврэн
- За энэ чинь уйлах нь уу дээ. Хол газар унаа тэрэгтэй яваа хvvхдийн араас уйлж унжаад яахнав. Элдэв янзын юм болчихвол яана. Ямар дахиж уулзахгvйгээр явчихаж байгаа биш гээд гэрлvvгээ эргэлээ.
“Нээрээ л хvvгээ машин барьж яваа” гэж санасан хэдий ч гунигийн гол тасарсангvй. Тэрээр Билгээгийн араас харж санаа алдан “Эрчvvдээ гэж юмны нарийн ширийнийг ойлгохгvй, бvдvvн баргийн ч улсаа даа та нар” хэмээн бодон явсанаа “Хvv маань аавыгаа явалтыг хvртэл дуурайжээ” хэмээн санав.
Тэгтэл тэдний єєдєєс
- Ээжээ! Ааваа! гэсээр бага хvv чавхдаж ирэв. Тэр цаанаас бага охиных нь
- Ээжээ! наад Оргил чинь дэвтэр дээр сараачаад хаячихлаа шvv дээ гэсэн дуу хадна...

Тvмэнбаярын Бум-Эрдэнэ. “Сэмэрч vл барагдана” номноос
ҮГ  ТАНь  МЭРГЭН  ҮЙЛ  ТАНь ЦЭВЭР  БАЙX  БОЛТУГАЙ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1763503/f58/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
277 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8438
276 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 17) Levi`s 2009-06-10 8580
275 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 16) Levi`s 2009-06-10 8600
274 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 15) Levi`s 2009-06-10 8789
273 30 жилийн ємнєх тэр vерхэл маань ямартаа ч ариухан байж DANTES 2009-06-10 9754
272 Дур хvслийн эрэлчин DANTES 2009-06-09 11666
271 Бидний анхны шөнө +18 [1] DANTES 2009-06-09 12117
270 Гунигт нэгэн хайрын түүх [1] DANTES 2009-06-08 11008
269 Тачаангуй "Тамирын" багш минь [2] DANTES 2009-06-08 42243
268 zugeer l unshad uz [1] mgldevuchika 2009-06-08 10786
267 Amidral mgldevuchika 2009-06-05 9500
266 Би чамайг мартахгvй (Єгvvллэг) DANTES 2009-06-03 10798
» Сэмэрч vл барагдана. (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9552
264 Арван долоотой зун (Єгvvллэг DANTES 2009-06-03 9083
263 Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9044
262 Тэр надаас жаран нэг ах (Єгvvллэг DANTES 2009-06-03 8955
261 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11069
260 Ялалтын баяр-бидний баяр Boog_3399 2009-05-09 10648
259 Эцэг finepix 2009-05-09 11578
258 Хөрөнгө finepix 2009-05-03 9846
배너신청
자생병원

배너신청