Хүн бүхэн яралзсан сайхан цагаан шүдтэй байхыг хүсдэг. Гэвч
санаснаар болохгүй зүйл зөндөө. Харин та бүхэндээ энэ удаагийн зөвлөгөө
булангаараа хэрхэн гэрийн нөхцөлд сайхан цагаан шүдтэй болохыг зөвлөж
байна.
Гэхдээ энэ бүхнийг туршиж үзэхээсээ өмнө шүдний эмчтэйгээ сайн ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөе.
Энэхүү арга зам таны халааснаас мөнгө гаргуулахгүй бас үнэхээр үр дүнтэй.
Ингээд та бүхэндээ хаш цагаан шүдтэй болох нууцыг тайлъя.
Юуны
түрүүнд та гал тогоо руугаа очоод шүүгээгээ нээгээрэй. Шүүгээнээсээ та
сод олоорой. Ийнхүү содаа цайны хоёр халбагаар хутган жижигхэн аяганд
хий. Харин дараа нь эмийн сангийн хайрцгаа ухаад гидрогений перксийг
олж авах хэрэгтэй. Мөн гурван цайны халбагыг аяганд байгаа сод руугаа
хийж хооронд нь холиорой.
Эцсийн дүнд та дээрх холимогтойгоо тэнцүү хэмжээний оо дээрээс нь нэмэх аж. Хэрвээ хүсвэл бага зэрэг гаа ч нэмж болно.
Дараагийн
алхам болгож энэхүү холимгоороо шүдээ угаах хэрэгтэй. Маш удаанаар
холимогоо шүдэндээ хоёр минут гаруй тогтохоор угаах хэрэгтэй. Харин
залгиж огт болохгүй. Амт нь тийм сайнгүй учраас дээр дурдсанчлан гаа
нэмж болно.
Ийнхүү холимогоороо угаасны дараа оогоор дахин амаа
угаагаарай. Үр дүнг нь та үнэхээр мэдрэх болно. Харин таны шүд эмзэг
мэдрэмтгий, мөн хорхойтож, чулуужсан бол шүдний эмчтэй зөвлөөрэй.
Шүдээ
бага зэрэг цагааруулахыг хүссэн үедээ хэрэглэж болох ч та долоо хоногт
нэгээс илүү энэ аргыг турших хэрэггүй гэдгийн анхааруулъя.
Moderator: mgl_300
Articles 42,366