Articles 5,522
http://www.allaboutjazz.com/php/jazzdownloads.php
Хар цагаан том зураг, жижиг жаазанд
Харуудын тоглох жаазын аялгуу навчинд
Сагсфоны суунагласан хийн чичирээ чихэнд
Сансарын түнелээс баруун тийш харах нүдэнд
Аадрын дараа шарах наранд хот гялбаад жаазын нотонд
Амьдралаас өөр харагдаад ч адилхан бодогдох жаазтай дүрс
Чихээрээ үзэх сонин мэдрэмж мэлмийгээр сонсохоос өөр ч юм шиг
Чихраан, хангинаан, түжигнээний цуурай нэг л эрэмбэтэй
Хар гэрэл, цагаан сүүдэр орших л тэр орон зай жаазанд
Харанхуй шөнө нар сарны оронд биш ч сар нар шиг гялс, жаазанд
Ахин хүлээсэн ая хэмнэл шигээ ихэрлэхгүй, уйтай жааз
Африкт гэрэлтсэн ч оргил биш цагаан аязын үзэгдэх жааз
Цагаан жаазанд хар зураг жаазанд
Хар жаазанд цагаан гэрэл жаазанд
Зуунга даа хэтэрхий цочмог өнгө даан ч хар, цагаан
Зуун зуун дамжинаа солонгорсон хар, цагаан хэлбэр жаазaнд
Жаазтай хар цагаан сүүдэр хараад
Жааз тоглох хар цагаан гэрэл сонсоод
Жаазтай зургаа сонсоорой
Жаазын аясыг үзээрэй
