
манчисторювэнт үү? барса юу ?
Фердинанд асуудалтай хэвээрээ
Бэртлийн улмаас багийнхаа сүүлийн гурван тоглолтыг өнжөөд байгаа Рио Фердинанд Аваргуудын лигийн финалд эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа ” Энэ бол миний карьерийн хамгийн хүнд мөчүүдийн нэг. Хүн болгон л намайг гараанд болов уу гэж ярьж байна. Би гэхдээ яг тодорхой хариу өгч чадахгүй нь. Лхагва гаригт хөнгөн бэлтгэл хийж үзсэн. Ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй л байна. Дасгалжуулагч зөвшөөрвөл ням гаригийн Халлтай хийх тулаанд оролцчихмоор байдаг. Тэгвэл финалд тоглоход амар байх болно гэж бодож байна” хэмээжээ. Хэрвээ Рио дараагийн Лхагва гаригаас өмнө тулаан бэлэн болж чадахгүй бол Жонни Эванс түүний оронд гарах аж. Тэрээр хагас шигшээд Арсеналтай хийсэн хариу тоглолтын өмнө хавирганы бэртэлтэй байсан ч талбайд гарч багаа ялалтад хөтөлсөн бөгөөд түүнээс хойш ямар нэгэн тоглолтонд оролцоогүй байгаа юм.