УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ
Хүн болон аливаа амьд амьтан дэлхийтэйгээ холбоотой бас адилхан байх юм даа. Бүх биений ихэнх нь ус. Тэгээд бас илүүдэл ус гэж байх. Хэрэгтэй гүний ус ч гэж байх шиг.
Сүүлийн үед усны талаар санаа их зовох болоод байгаа юм учир нь 10 гаран жилийн дараа дэлхийнхүн ам 20 тэрбүм болно гэдгийг би сонсоод үнэхээр гайхсан шүү. Тэгээд л олон жилийн мэдсэн ,харсан, дуулсан бүгдээ бодоход хүргээд.
Яах вэ? гэж бодогдоод болдоггүй. Энэ олон хүний анхны хэрэглээ бол ус, усыг яах бол? Яагад заавал манайх цэвэр усаа бохир болгох ёстой гэж. Яагад заавал Хятад улсын үсрэнгүй хөгжлийн үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх бааз байх ёстой гэж?
АНУ-н хажууд мексик байдаг шиг болчих вий дээ. Түүхий эдийн бааз улс. Монголчуудын хувьд шатрын морьны нүүдэл л хиймээр санагдаад байдаг юм. Ухаантай зөв нүүвэл хөлгөн дээр байгаа бүх нүдэнд бууж болдог. Орос, Хятад хоёр улсаас бусадтай нь ингээд нүүдэл гаргаад харьцаж болохгүй гэж үү?
Хүний толгой эргэм олон тоо биш зүгээр л бодитой жоохон л бодоод үзэцгээе!
Байгаль орчин хамгаалах, агаарын бохирдол, цэцэрэлгжүүлэлт, усжуулалтанд жилд хэдэн тэрбүм төгрөг зардаг. Үүнээс гаралтай амьсгалын замын, арьсны, сэтгэл мэдрэлийн өвчлөлтөнд хэдий хэр мөнгө үрдэг билээ дээ.
Тэгвэл Япон, Солонгос, Тайван, Хон-Хонг, Шинэ Зелланд, Австрали улсууд хэдийг зардаг нь ойлгомжтой байх.
Тэгвэл монголд усны хомсдолд орвол энэ бүх зардал 1000, мянгаар нэмэгдэнэ. Аюул занал нь бол Цөмийн дэлбэрэлтийн дараах үеээс ч илүү хор хөнөөлтэй байх юм. энэ эрсдэлийг л эдгээр улсууд сайн мэдэж ойлгож байгаа.
Оюу-толгойн зэсийн уурхайн ашиглалтын төслөө эдгээр улстай тохироод мөнгө болгочихмоор боломж байгаа юм болов уу гэж бодох юм. Бидэнд ч ашигтай, тэдэнд ч ашигтай. Хятад, Орос хоёрт бол ашиг багатай л даа. Канад, Америк ч бас баярлаад байхгүй л байх.
Монголчууд бидэнд харин яасан нь ашигтай вэ?
Олон улсын байгууллагуудын шинжээчдийн дүгнэлтээр монгол улсад экологийн сүйрэл эхлээд байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хэрэв та үзмээр байгаа бол яг одоо Сэлбэ, Онги, Саран.. гэх мэт голуудын усанд хөлөө дүрж болох нь уу үзээрэй, асуугаарай!!!
Туул, Орхон, Онон, Сэлэнгэ бороотойд үерлэчихээд бусад үед нь хэрхэн харагдаж байгааг үзээрэй, асуугаарай!!!
Монголчууд андахгүй дээ биш хотын миний л мэддэг, үзсэн, харсан гол мөрний нэр. Цаана чинь тэгвэл жижиг хэдэн гол горхи амь тавьж эцсийн удаа шор хийж амьсгаа хураасан бол.
Алтны уурхайнууд яаж усыг алга болгодогийг, зэсийн уурхай ямар тоосжилттойг монголчууд мэднэ, гэхдээ ойлгохгүй байна.
Хүний нутагт л ирэхээрээ эх орноо илүү мэддэг, илүү ажилсаг болдог монгол хүн.
Яагад вэ? гэхээр тэдэнд эргээд очих сайхан эх орон, байгаль, уул, ус нь байгаа учираас. Энэ бүгд нь байгаа учраас ирээдүйн маш их төлөвлөгөөтэй байдаг.
Түүнээс монголд очоод уурхайтай болно,алт, зэс, уран гаргана гэсэн монгол нэг ч байхгүй.
тиймээс монголд биш гадаад оронд байгаа монголчууд л эх орноо, усаа, хөрсөө хамгаалах юм байна.
Улаанбаатар хотод сая мод тариад та зөвхөн тэндээ л хөдөө шиг байж чадах гэж үү?
Дэлхийн энд тэнд сурч байгаа хүмүүсээ, монголчуудаа та нараас асууя.
Оюу-толгойг ашиглаад авсан ашгаараа бид ус бүтээж чадах уу?
Ус орлуулагч хийж чадах уу?
Зэс орлуулагч гэж байх уу?
Аль нь өртөг бага хямд байна. аль нь бидэнд хэцүү байна
. Монголд одоо байгаа уурхайнуудыг хэн хэзээ 100% ашиглаад, 100% нөхөн төлжилт хийж чадсан юм бэ? Нуулгүй хэлээ ч.
За тэгвэл дэлхийн аль улсад ийм арга технологи байна, мэдэх үү? Монголчуудаа.
Зэс үү эсвэл ус уу л гэдэг сонголт байна. Яг одоо та ус уухдаа амтыг нь амтлаад үзээрэй дээ. Монголд уусан гүний худгийн усны амтыг та хаанаас ч ирээд олохгүй шүү. олсон ч тэр чинь хүний нутаг шүү