Бичлэгийн тоо 5,522
ОХИН МИНь
Олдсон юм уу ирсэн юм уу
Охин тэнгэрийн хувилсан дүр минь
Орчлонд орь нэгэн залууг аав болгосон үлэмжхэн
Охин минь
Ах ч үгүй, эгч ч үгүй
Айлын ганц амьд бурхан минь
Аавын амин сүнс болж эрхэлсэн үлэмжхэн
Охин минь
Нэг л мэдхэд хэлд, хөлд ороогүй шүү
Нэрээ зөвхөн хэлэх гэж л үр минь
Намайг АРДЫН багш болгосон үлэмжхэн
Охин минь
Ахиж хэзээ ч явж чадахгүй цэцэрлэгийн нээлт
Амьдралд ганц олдох анхны хонхны баяр
Аавтайгаа ганцхан очдогсон доо үлэмжхэн
Охин минь
Өдөр хоног жил сар шиг удаан байсан байх
Өдөр хоног шиг л жил сар хурдан байсан шүү
Өмөлзсөн жаахан охин үр минь дээ
Охин минь
Охин минь дээ... үлэмжхэн охин минь
Орчлонд олдохгүй сайхан цаг мөч
Овоо доо миний бяцхан (хайрын) бурхан
Охин минь
Алаг энэ хорвоогын эрээн бараанд
Аавтайгаа өссөн гэгээн ариун ухаан
Алдсан ч ажрахгүй бондгор бор Yлэмж
Охин минь
M-M
