Зүйдэлт газрын чанадаас бүсгүй хүн дуулахад
Зүйрмэглэн бүүдийгч саран цочин сэрээд өндийнө
Яруухан дуулагч бүсгүй инээмсэглэн харахад
Ялгуун цагаан саран тодоос тод гэрэлтэнэ

Янаг зөөлөн хоолойгоор сарийг сэрээгч та минь
Ямархан нэгэн тохиолоор бүсгүй хүн болоов

Дүрст газрын чанадаас бүсгүй хүн гуниглахад
Дүүрэн цэнхэр тэнгэрээс  нулимсан бороо дуслана
Дөлгөөхөн аашт бүсгүй инээмсэглэн харахад
Дөнгөж унах дуслууд цэцэгсийн дүрд хувирна

Нууж яваа гунигаараа тэнгэрийг зүсрээгч та минь
Нууц  хан ямар зохиолоор бүсгүй хүн болоов

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар