Халхын нутагт даварсан хасаг
Хасагын нутаг дарагдсан халхууд
Халх монголчуудын цуваа цаашаа наашаа
Хасагын цуваа ч барьцамтгай, нэг тиймэрхүү

Их Хааны хөвгүүн зочин мэт байсан байхдаа, гэртээ
Илдээ байнга атгаастай л унтддаг байсандаа, Хасагстанд
Иртэс мөрөн, Алтайг даваад дундад Азиа шүү
Эвий дээ аавын хөвгүүд түүхээ давтаад л, хэцүү еээ.

Хангүг, хасагстан адил ч юмуу даа
Хамаг түүх нь зохиомол, зүймэл, зүүдэн
Хамаг Монголын газар нутаг ч биш болж ээ, арга үгүй
Хан хөвгүүний тэнгэрт халингуут Джошу болгоо юу даа

Зүчи Ханы бунхан энд байхгүй  юм гэнээ
Джошу Хааны бунхан энд байгаа  юм гэнээ
"МОНГОЛ"  кинонд нэртэй төртэйгээ Оросуудад зарсан
Хан хүүгийн алдарыг хүртэл бунхалчихсан Хасагстануудыг ээ.

Баруунаас зүүнийг холбосон сляваны улс Оросын түүхийг эхлүүлж
Байлдан байгуулж, ЕвроАзиа-н цээжинд аугаа Руссы гэж сийлсэн болохоос
Бат ханы санаанд халзан толгой, ногоон нүд, хорон санаат
Бичмэл түүхтэй байхгүй улсыг бодоогүй, мэдээгүй, санаагүй юм шүү

Алтайн сайхан уулаа араас нь харах сүртэй
Арга үгүй дээ Монголчууд цаана нь байхад
Ай даа наана цаана нь байсан л юм даа, түүхэндээ
Арга үгүй дээ бурхангүй газар бумба энд тэнэгт жээ.

Цөөн гэлтгүй хэдэн монгол түүхээ бичэлцээд, хүрзтэйгээ
Цөөхөн хэдэн цаасанд хөлөө душуулж, дөнгөлүүлээд энд
Цагаа хүлээгээгүй ч хүлээсээр, эргэлдсээр
Цагтаа л харин эргээд ирээсэй дээ, шуудхан

M-M
S.Korea-Kazakstan

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn