Бичлэгийн тоо 5,522
ЗА
За хөгшөөн гэлцэн үлгэрлэх өвөө, эмээгийн хөөрөлдөөн
За даа энэ ертөнцөөс авахаа аваад өгөх ганцаа хүлээх мэт
Зөөлөн аядуу ЗА ХӨГШӨӨН ГЭЛДЭРьЕ ДЭЭ
Заа за за очино доо очино уянгалсан мэдэхгүй аялагатай аальгүй
Зо зозо ойлгуулдаг сэтгэлийн үнэн чанарыг aan, самардчихсаан
Зөөлөн ч цөвүүн ЗА ИЙМ Л БАЙНА Bye BYE!
За чи ойлгоорой доо, за нь олон аргадаж эвийлэн хайралсан үгс
За ингээд амьдраад байж дээ хоёулахнаа юм шиг
Зөөлөн дотно эвлэгхэн ЗА ЯАСАН БЭ? ХАЙРАА
Зa л даа, за одоохон доо омог бардам, эрхэмсэг, томоогүй яриа
За хэлхэд амар юм аа " Р" үсэг байхгүй охинд минь , үнсье
Зөөлөн цоглог ЗА ААВАА МЭДНЭЭ МЭДНЭ
За даа тэгээд юм юм л үзүүлэх юм даа энэ ЗА
За за юм юм л ойлгуулах юм даа- ЗА ТИЙМ ЭЭЭ
За зазазаза........ сур ч чадах уу чи монгол хэл
За заза ойлголоо
За за яшиг больё
Заа aa мэдлээ
За за за...
За баяр
За!
M-M
