Бичлэгийн тоо 5,522
Уулс үүлс нь сүлэлдэн, бөнжгөнөсөн хад хавцал
Улсын төв нь бөөн шахцалдаан, зунгааралдаан
Хөлс дуслах ч боломжгүй усан бороо шал пал
Хэний хэн билээ дээ би ингэхэд тэгэхэд гомдомоор
Нэрээ дуурсгахгүй дотроо шивнэн орчуулна, өрөвдмөөр
Нэг л их мөнгөтэй ядуу гуйлгачин царай, өшиглөмөөр
Галуу, шувуу, гахай, нохойны махчин, будааны хүүхдүүдтэй
Гадаад их далайн эрэг шиг ч юм шиг будантсан харцаар
Муу ч гэсэн сайн гэж зүтгэх өөрийн сэтгэл зүрх, ухаан
Монголдоо ч юм шиг хөх толботой хонго, хүүхдийнх
Хулан гүнж үү хурмастын охин тэнгэр үү уйламхай энд
Хүн төрлөхтний өрөвдөлт багц арай энд биш байгаа даа
Үлэг гүрвэлийн оршуулгын гараас ирсэн үлэг гүрвэлүүд
Үлдэж эндээ ясаа бас музеид нь гайхуулах бий, муу ёр
Хөлсийг тоололгүй урсгаж хөлсийг тоолдогоор залгиулсан
Хан Гүг, Хааны үрсийг гэж тал засаагүй далдганаагүй
Нутаг ус нь танилгүй өвдөг бохиртол өмхийд суулгасан
Наран шарлагын газар нь элс бүү хэл усгүйгээр ажиллах шиг
Маажига дуу хөлтэй, навтгар биш ч өндөр биш Монгол би
Мангардуу харагдаад үзэгдээд, зүүдлэгдээд байдаг юм би
Хөл хөлөн дээр гишгэлээд үл тоох эмх цэгцтэй бужигналдаан
Хөлсний манан булгилан миний нөгөө хардаг тэнгэр хаачив аа
Зам харгуй нь солилдон, холилдон жирэлзсэн Солонгын улс
Зуурч ярих хархүү нь хүүхнүүддээ гологдос хийгээд дуугүй улс
Саржингаа ганц ч өдөр тасраагүй уйланхай үүлс уулсаасаа зуураад
Сөжү уугаагүй нэг ч орой үгүй, үгүй байлгуй дээ гэмээр харц дундуур
Буцахаа мартсан хэдэн хүний бөөгнөрөл монголтаун-даа арзайсан жаргал
Бултан бултан туулай шиг амьдрах арслан зүрх, төлөгнүүдээс дээргүй оршино
Уул, тэнгэр үүлс гээд сүлэлдээд холилдоогүй цэвэр байх нь хааяа, манайх шиг
Уух, идэх, унтахад нь дасвал дараа нь дараа болох зуршил, манайд
Сэн хийсэн арайгны амт шиг салхиа мартмааргүй ч мартдаг
Сөүл хотоос эртхэн явмаар байх, бүр хөдөөнөөс нь цааш гараад бүр цааш
