Мандатугай!
Манай ертөнцийн бүх бэртэгчингүүд ээ
Мал л биш юм бол чи сонс доо

Миний тухай л байх гэж бодоо юу
Мөн чиг чи бэртэгчин юм даа

Би өөрийн тухай биш ээ
Бид гэж ярих дуртай
Бэртэгчин
Бидний тухай
Бич лээ.

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө! бүгд энд байна уу?
Үгүй ээ би өөрийнхөө төлөө гэх бэртэгчин лав алга уу?

Аав, ээжийн ачыг бага ч болов хариулахаар ирээ юу?
Айдаа тэгдэг юм уу гэхээс өөр хариу алга уу?

Ах, эгчдээ дэм болох гээд л ирчихсэн үү?
Амиа бодоод ирсэн хүн энд лав алга уу?

Бид ийм л зорилготой ш дээ гэх гээд байна уу?
Бэртэгчин байна даа чи тэгвэл...

Бэртэгчин гэдэг үг нь өөрөө бэрд гэгчээс гаралтай байх
Бэрдийн бүх шинж нь биелсэн юм шиг хүн байх юм
Байз миний гээд чи эд эрхтэнээ бодож байна уу?
Бэртэгчин болохоос чи бэрд биш ээ, найз аа. Тайвшир

Хүний хүүхдүүдийн хийснийг магтаад хөөрцөглөн зогсоо тэнэг
Хүн шиг чи байсан бол үр чин  наадхаас чинь илүүг хийн
Хүсэл чинь л хүүхэдтэй болгосон байлтай бэртэгчинг.
Хүүхэд өөрөө хүсээд ирсэн юм шиг бүү донгос оо.

Үнэндээ өөр улсыг хөгжүүлээд ир гэж төрүүлээгүй ээ чамайг
Үхтэл минь, миний эх оронд байгаасай үр минь гээд
Үхэхээ ч хойш тавиад чамайг хүлээж байгаа
Үхсэний хойноос үхэх биш дээ, худлаа битгий уйлаарай даа.

Элэг нэгтэй монгол ч биш амь нэгтэй ах эгч чинь шүү дээ тэд
Эгч ээ, ах аа болоод сүйд болохгүй ч золголтоо хүлээдэг
Эндүүрэм адилхан төрсөн тэднээсээ юугаа цэгнэн бодсон бэ?
Эрлэгт ч тэд андуурагдая гэж боддог байх шүү, үнэндээ

Харин байдал ийм байхад чи тэдний төлөө гээд
Хангүгийн хатавчинд цагиргалаад, амиа бодсон гэдэг нь
Хөлдөхгүй л дээ наанаа,
хөдөлж байвал өлсөхгүй л дээ наанаа
Хавар хавар гэсээр зургааг үзсэн бол харь,
 харь хариа ч ээ.
Үгүй юу? арай болоогүй юу тэгвэл чи бэртэгчин.
Бэрд биш шүү, найзаа бэртэгчин чамд таатай байна уу?
 
наана чинь ОДОО

M-M

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn