Бичлэгийн тоо 15,500
Монгол хүн бүр бодох, санах, шийдэх хэрэгтэй болсон байна. Улсаасаа
баян ерөнхийлөгчийг хэн төрүүлсэн бэ? Монголчууд л төрүүлсэн. Бид
ардчилал, шударга ёс, хариуцлага гэж их ярьдаг. Одоо үүнийгээ ажил
болгож төрөөс төрсөн тэрбумтангуудыг ерөнхийлөгчөөс нь эхлээд шалгаж
тэр ганц худагт нь хорих цаг нь ирсэн байна. Энэ улс орон чинь ерөөсөө
болохоо болилоо. Үнэндээ тэвчихээ байлаа. Арай ч дээ. Нэг хэсэг
хүмүүсийн эрх ашгийн төлөө золиос болон зүтгэж яваа хөөрхий тэр залуус,
залуусын байгууллагын гишүүд, одоо ч ирээдүйгээрээ хохирч байгаа бүх
хүмүүсийн төлөө үнэндээ харамсаж байна. Энэ орон, ард түмэн гэж олны
төлөө биш юмаа гэхэд өөрийн, болон хүүхдийнхээ ирээдүйн төлөө эрүүл
саруул ухаантай баймаар юмаа. Ажлаа мэдэхгүй ерөнхий сайдтай, ард
түмнээ мэддэггүй ерөнхийлөгчтэй Монгол улсын иргэдээ. Бодит сонголтыг
хийгээрэй гэж эх нутагтаа суугаа аав ээж, ах эгч, дүү, таньдаг найз
нөхөртөө зөвлөөрөй. Нэг хүний санал ч гэсэн улс орны хувь заяаг минь
шийдэж мэдэх юм шүү.