Төрийн төлөө оготно боож үхнэ гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхдэг гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхдэггүй гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхэв гэж байдаг юм болов уу?

Төрийн төлөө оготно боож үхэв гэх
Төрсөн бие оготно мэт бол
Төр нь бяслаг мэт ИДЭХ ХООЛ

Төрийн төлөө оготно боож үхдэггүй гэх
Тэр маньд биш тэдэнд зориулсан юм бол
Тэдэнд бид юу мэт ХАРАГДАХ МАНУУХАЙ

Төрийн төлөө оготно боож үхдэг гэх
Түмэн олныг адилтгасан юм бол
Талаар дүүрэн хүүр мэт АЙМШИГТ АМьДРАЛ

Төрийн төлөө оготно боож үхнэ гэх
Тэгсэн юм үнэндээ байдаггүй юм бол
Тэр зүгээр хоосон үг мэт...ҮЛГЭР

Төрийн төлөө оготно боож үхнэ гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхдэг гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхдэггүй гэж байдаг юм болов уу?
Төрийн төлөө оготно боож үхэв гэж байдаг юм болов уу?

Оготны төлөө төр боож үхдэггүй юм аа гэхэд
Оготно байдгийг мэддэг болов уу гэхэд
Одоо л энэ сонгуулиар гэх
ОГОТНО ҮНЭД ОРДОГ ГЭХ

 


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn