Хэлж ирдэггүй гуниг
Хийсээд ирдэг юм байна
Хэнд ч хэрэггүй түүнийг
Хөөж туугаад ч явдаггүй ээ

Наалдан пад шиг наалдчихаад
Надаас юу хүсээ вэ
Хөөтэй хар тогоо шиг
Хөсрий муу гунигаа
Долоон уулын цаагуур
Далд ор гээд чулуудахсан
Даан ч болохгүй юм даа

Сүүдэр шиг уйтгар гуниг
Сүүмийж бүүдийж бүртийгээд
Сүүл мэт биед залгагдаад
Сүүлд нь бүр даварч байна

Гуниг дүүрэн нүдээрээ
Гудийх ч үгүй инээмсэглэж
Хов хоосорсон сэтгэлээрээ
Хошигнож чаддаг болж дээ

Дэндүү их уйтгар гуниг
Дэндвэл уй гашуу болох нь
Барагдуулах гэвэл дийлэхгүй нь
Баяртай гээд салахдаа л сална

Уйтгарт хүйтэн бороо
Удаан үргэлжлэхгүй биз
Тэнгэр сайхан цэлмэж
Тэртээд нар мандаж л таарна
khan            03/25.         19.5m