jasen
Бичлэгийн тоо 4,494

Др. Л.Эрдэнэчимэг
Indiana University Bloomington, USA

Монголчууд хэзээнээс дуу хуурыг эрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээр ирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт ч хуурч, дууч хүн чухал үүрэгтэй байсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундад эртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө ордонд дуурьсаж байсан дуу хөгжмийн холбогдолт түүхэн мэдээ баримтууд ч өнөө үед олноор олдсоор байна.

Нанхиад сурвалж бичгийн мэдээгээр дундад эртний хаадын өргөөнд дуулагдаж байсан цэрэг эрсийн уянгат дуу, хурим найрын болон жагсаалт бүжиг, жүжгийн дууны үгс нь “Ордны монгол хөгжим” буюу “Монгол аймгийн хөгжим”, “Арга билгийн сүүлчийн найруулга” , “Нүүдэлчдийн их бага аялгуу” гэх түүхэн бичгүүдээр уламжлагдан иржээ.

Тухайлбал: Эзэн Чингис хааны хоёр загал морьдын талаар бичсэн “Эр хоёр загал” буюу “Зээргэнэтийн шил” хэмээх урт аялгуут дуунууд нь үе залгамжлан дуулагдсаар ирсэн бөгөөд харин өнөөг хүртэл тэдгээр дууны судлалд холбогдох эзэд нь тодорхойгүй байсан юм. Өөрөр хэлбэл эзэн Чингис хааны хоёр загал морийг магтан дуулсан өдий төдий хувилбар байхаас гадна тэдгээр дууны шүлэглэлд ч анчин харваачдын талаар бус хоёр загал морьдын тухай дуулагддаг байсныг бид мэдэх билээ.

Харин бидний олж үзсэн сүүл үеийн хэрэглэгдэхүүнд дундад эртний үед дуулагдаж байсан эр хоёр загалтай холбогдолтой хэд хэдэн дууны шүлгүүд аялгууны хамт олдсон юм. Тэдгээр дууны шүлэгт: эзэн хааныхаа хоёр загал морийг харван шархдуулсан цэрэг эрс бол “Аш мэргэн” буюу “Андай мэргэн, Ахай мэргэн” гэх анчин гөрөөчдийн талаархи тодорхой өгүүлэмж бүхий дууны шинэ хувилбарууд олдсоор байна.

Андай мэргэн гэх дуунд:

Өргөн голын эхэндү
Гурванзуун жаран зээрд
Өнжин шөнөжин бэлчин айсуй
Андай мэргэн ахай мэргэн
Хоёр ану
Харваж андуурвай (1.143)

...гэхчилэн дууны өгүүлэмжид Андай мэргэн, Аш мэргэн гэх хоёр анчин эздийг тодруулж байгаагаараа онцлогтой юм.
Зарим дуунд эзэн Чингис хааныхаа хоёр загал морьдыг буга, зээр хэмээн андуу харван шархдуулсан тухай өгүүлж байхад зарим хувилбарт: Андай мэргэн, Аш мэргэн гэх анчин харваачид харван шархдуулж байсан гэсэн мэдээг тодруулж байгаа нь уг дууны ая шүлгийн зохиомжийн талаарх хэрэглэгдэхүүнийг улам бүр баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой баримт юм.

Түүнчлэн “Эзэн Чингисийн төр” хэмээх дуунд: “Эрэхүй” хэмээх газар бэлчиж явсан бугыг эргэхэд нь намнасан тухай дуулж байгаагаас үзэхэд дууны өгүүлэмжээс тухайн үеийн газар нутгийн байршлыг тодруулхаас гадна, эзэн Чингис хааны хоёр загал морьдыг хоёр анчин зээр буга хэмээн “Эрэхүй” буюу “Зээргэнэтийн шил” хэмээх газарт андуу харван шархдуулсан өгүүлэмж байгаа явдал бол эдгээр дуу газар газраар олон төрөл зүйл хэлбэрээр дуулагдан түгэн тархсаны шинж юм.

“Эр хоёр загал ” (Буриад хувилбар)

Зэрэглээтийн шилд
Зэрлэг буга дуулдана
Зэрэгцүүлж харахад
Богдын хоёр загал байж
Алтрагшийн шилд
Арваад буга дуулдана
Адилтгаж харахад
Аавын хоёр загал байж
Их загал байвч
Ихээр балай яарахгүй
Бага загал байвч
Балай ихээр яарахгүй
Хошуу цагаан аргалыг
Хушуугий нь дагуулан англай би
Хуучин хааны албанд
Хуяглаж мордсон би
Ам цагаан аргалыг
Амы нь дагуулан англай би
Ав хааны албанд
Агсаж мордсон би
Хаж мөнгөн саадаг минь
Хажуу газар живэрнэ
Хайран бага бие минь
Хүний газар нөхөшгүй
Хүж мөнгөн саадаг минь
Хөдөө газар живэрнэ
Хүүхэд бага бие минь
Хүний газар нөхөшгүй

- хэмээсэн өгүүлэмжээс үзэхэд: энэхүү буриад хувилбар нь халх хувилбарын өгүүлэмжээс нилээд ялгаатай байгаа болно. Жишээ нь: “Зэрэлгээтийн шил” буриад хувилбар нь: “Эр хоёр загал” буюу “Зээргэнэтийн шил” хэмээх халх хувилбарт байх хоёр загалын тухай дуулах бус, харин хоёр загалыг зээр, буга хэмээн андуу харваж шархдуулсан газар нутгийн байршлыг тодруулан гаргаж байгаагаараа онцлогтой бол, “Аш мэргэн”, “Андай мэргэн” гэх дуу нь анчин харваачдыг тодруулсан тэднийг магтан дуулсан өгүүлэмжийг шинээр нэмэн баяжуулж байна.

Түүнчлэн дууны өгүүлэмжид газар усны нэрийг тодорхой заасан байгаагаас үзэхэд эзэн Чингис хааны амьдарч явсан газар нутгийн нэрийг Зээргэнэтийн шил, Алтрагшийн шил, Өндөр Зүхүйгийн шил, Өргөн голын эхэнд гэхчлэн тухайн цаг үеийн ахуй байдлаар нь хаана, хэзээ, ямар газар нутгаар нутаглаж явсан байдлыг тодруулан, агуулгыг улам бүр баяжуулж болох талтай юм.

“Эзэн Чингисийн төр”

Өндөр зүхүйгийн шил дээр
Униар манан татна
Үргэлждээн суухад
Яасан сайхан нутаг вэ?
Цээлийн гүний усанд
Цэргийн унаа ундтай
Цэлгэр хурц нарны гэрэлд
Царай зүс минь аяшина
Эрэхүйн бугыг
Эргэхэд нь намная
Эзэн Чингисийн төр дээр
Энх амраараа жаргаяа (2.187)

- гэсэн бол бас буга гөрөөс намнасан тухай өгүүлэмжүүд хоорондоо холбоотой байгааг эндээс ажиглаж болох юм. Эзэн Чингис хаан таалал барьсны хойно Өгөөдэй хаан 13 жил төр барих үест төвлөрсөн хот суурин нь өргөжин үзэсгэлэнтэй сайхан орд харш ихээр баригджээ. “Өгөөдэйн ордонд дууч хуурч, шударгач, онолч нар байхаас гадна дуу, хөгжим бүжгийн ёс заншил ихээр хөгжиж иржээ” (3.380). Өгөөдэй хааны ордонд Элжигтэй (Elijigitei) бол ёслолын хөгжмийг хариуцдаг байсан ба энэ талаар Рашид -ад Дин тэмдэглэхдээ: “ Хайду нь Илүхэ ноёны хүү байсан бөгөөд Илүхэйн дүү Элжигтэйг өөрийн татвар эмстэй самуурсанд түүнийг алхаар завдсанд Элжигтэй зугтаж Өгөөдэйн ордонд хүрч иржээ. Энэ үест Илүхэ түүнийг Өгөөдэйд бэлэглэчихжээ. Иймээс Өгөөдэй нь Элжигтэйг өөрийн дэргэд Шихихутагтай хамт нэг зиндаанд байлгаж үргэлж өгзгөө өргүүлж, хааны ордонд байлгах болжээ. Элжигтэй аятай дүйтэй байх ёс журам сахих ур чадварыг сурч яваандаа хүндтэй ноён болсон” (4.66) гэжээ. Иймээс Элжигтэй дуу хөгжмийн онол, хөгийн жимийн онол сургаалийг шургуу судалж сайн эзэмшжээ.
Түүнээс гадна ”Монголчууд хаадын тангаргын тахилгын үед ерөнхий жанжин нь биеэрээ дагуулан цөм даган дуулж бүжиглэдэг байсан ёсон байсан“ гэсэн мэдээ бий. 1231 оны үед Алтан улсыг байлдан дагуулах үест Өгөөдэй хаан бөөгийн мөргөл үйлдүүлж ихээр дуулж бүжиглэсэн гэх бөгөөд 1234 оны үед Өмнөд Сүн улсын элч ирэхэд Өгөөдэй ихээр хүндэтгэн найрлаж зочдод эмэгтэй алиалагч нар ордны хөгжимчид, бүжигчид тоглолт үзүүлжээ”. Өгөөдэй дуу, бүжиг сонирхож дуусаад хөгжимч нарыг дээл, мориор шагнасан тухай” түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ялангуяа Мөнх хаан бол өөрөө эртний Грегийн хөгжмийн онол зүйг судлаж орчуулж байсан” (5.139) гэсэн мэдээ байгаагаас гадна, Мөнх хаан бол өөрөө “Огторгуйн салхи” хэмээх дууг зохион дуулж байжээ.

Огторгуйн салхи

1. Огтогуйн салхи нь
Оосор үгүй
Олдсон бие минь
Мөнхрөө нь үгүй
Орчлонгийн рашааныг
Хэн чиг л уулаа даа
Олдсон чөлөөндөө
Жаргаж л сууяа
2. Тэнгэрийн салхи нь
Тэнцэл үгүй
Төрсөн бие минь
Мөнхрөө нь үгүй
Мөнхийн рашааныг
Хэнчиг л уулаа даа
Мөнөөхөн чөлөөндөө
Жаргая бидэн (6, Энхээ, 2000)

- хэмээн дуулж байсан байна.

Хубилай хаан өөрийн улсын нийслэлийг эртний Хар Хорумаас Бээжинрүү нүүлгэх үед, нутаг ус, элгэн саднаа санан мөрөөдсөн цэргүүд “Хүрээ өндөр Хорум” хэмээх дууг зохион дуулж байжээ.

“Хүрээ өндөр Хорум”

Хүрээ өндөр хорумд
Хөх манан татна
Хөрвөн хөрвөн харахад
Манай нутаг харагдана
Хун галуу донгодлоо
Хурлын дээгүүр нислээ
Хоёр чих минь гасаллаа
Хонгор үрс минь дурсана уу
Цас шуургаан бороолход
Цанхадын өвөр дулаахан
Чадахгүй мэдэхгүй байхад
Ээжийн өвөр дулаахан
Бороон шуургаан бороолход
Бухдын энгэр дулаахан
Булчир далчир байхад
Аавын өвөр дулаахан (5.142) ,

- гэхчлэн бага залуу цэрэг эрсийн мөрөөдлийн уянгат дуу зохиогдож байжээ. Мөн “Хубилай хаан ордны алдарт хөгжимч Судулуйд хандан: “Нутаг орноо дүрсэлсэн нэг сайхан дуу, хөгжим бичтүгэй “хэмээн санал болгоход Судулуй: “Харгуна халзан” хэмээх дууг зохион туурвижээ. Түүнээс гадна Хубилай хаан Умард Сүн улсыг эзлэх үест Нанхиадын наян түмэн цэргийг устгаж, Хар мөрнийг гатлахдаа цэрэг эрсийг зоригжуулсан “Жаа мөрний ус” гэдэг дууг жанжин Бөхболдоор зохиолгон дуулуулсанд Хубилай ихэд сайшаан тэдэнд шагнал хайрлаж байжээ” (5.144.)

“Жаа мөрний ус”

1. Жаа хөө
Жаа мөрний усыг
Зайры нь үзэж байж гатлая
Залуу бага насандаа
Заавал зорьсондоо хүрье
2. Жаа хөө
Уух мөрний усыг
Үерий нь үзэж байж гатлая
Идэр залуу насандаа
Ийсэн ч зорисондоо хүрье

- гэхчлэн баатар эрсийг зоригжуулсан өнгө аястай дуу зохион дуулцгааж байжээ. Мөн ялалт байгуулсан цэргүүд хэсэг чөлөөнд амран суух үестээ “Хөх мөнх тэнгэр” хэмээх дууг зохион дуулж байжээ.

“Хөх мөнх тэнгэр”

1. Хөх мөнх тэнгэрийн
Хүрхэрч байх үест
Хөгшин залуу бүгдээр
Хүрээлэн сууж найрлая
Түрлэг нь:
Эрхэм сайхан орчлонд
Эел халуун дэлхийн
Амарч байгаа үест
Их бага та нартайгаа
Эрхэмсэгээр сууж найрлая
2. Цавчим өндөр хадан дээр
Чоно гарахыг үзэв үү та
Чухам гэгчийн ах дүүд
Жинхэнэ үг чинь дайсан шүү
3. Өндөр гэгчийн ууланд
Үнэг гарахыг үзэв үү та
Үнэн гэгчийн ах дүүд
Үнэн үг чинь дайсан шүү, гэхчлэн дуулж байжээ

Дээрх дууны өгүүлэмжүүдээс үзэхэд эзэн Чингис хааны эр хоёр загал морьд, хааны нэрт анчин харваачидтай холбоо бүхий утга агуулга байхаас гадна хаадын ахуй төр тайлга тахилга, цэрэг эрсийн амьдрал зан аальтай холбоо бүхий дуу хөгжмийн зүйл өргөн дэлгэр хөгжиж байснаас үзэхэд дундад эртний хаадын төрийн үйл хэрэгт дуу хөгжмийн зүйл өргөн дэлгэр хөгжиж байсныг харуулж буй баримт сэлт түүх сурвалжид тэмдэглэгдсэн нь өнөөг хүртэл уламжлагдсаар иржээ. Ерөөс дундад эртний сурвалжууд, тухайлбал “Монголын нууц товчоонд”:

“Монголын жаргалан нь бүжиг наадам, хурим бүлгээ.
Хотолыг хаанд өргөмжлөөд
Хорхоног Жубурын хөндийд
Хорхоногийн саглагар модны дор
Хавиргатаа хаулга үүстэл
Өвдөгтөө өлхөг үүстэл
Өглөөний нарнаас
Үдшийн бүрий хүртэл
Дэвхцэн бүжиглэж хуримлав” (МНТ–ны 64-р зүйлд) 

- хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд тэр үест хаадын төрийн ёс журам, найр хурим ихээхэн дэгтэй байснаас үзэхэд төрийн ёслолын хүндэтгэл өвөрмөц дэг жаягаар хөгжиж байжээ.

Эцэст нь дүгнэн үзэхүл дундад эртний хаадын төрийн дуу хөгжмийн хэргийг эрхэлдэг байсан хүмүүс бол Мөнх хаан, Элжигтэй ноён, жанжин Бөхболд, Судулуй, Хансэнсэн нар байхаас гадна, тэр үеийн нэрт харваач анч Аш мэргэн Андай мэргэн нарын нэр ч түүх сурвалжид мөнхрөн үлджээ. Ийнхүү эрт дээр үеэс малчин нүүдэлчин монголчуудын ахуй амьдралд төдийгүй, улс төрийн үйл хэрэгт ч дууч хуурч, шүлэгч хүн чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг түүх сурвалжууд ч гэрчилж байна.
Урлагийн шинжлэл хөгжихийн хирээр, улс төрийн хэрэг явдалч батжин бэхжих болтугай!

Др. Л.Эрдэнэчимэг
Indiana University Bloomington, USA

Ном зүй

1. History of the Chinese Minorities, 1998, 143
2. Эрдэнэчимэг. Л “Монгол хааны ордны дуулалт жүжиг буюу Дола” Ардын эрх, УБ, 1998,10,11, 187 (1966), 4-р тал.
3. Юан улсын судар, 8- 380-р тал,
4. Рашид Ад Дин “Сборник летописей”, М, 1949,т 2, 139,
5. History of the Mongolian music, Beijing, 1998, 139
6. ӨМӨЗО-ны эрдэмтэн профессор Энхээгээс 2000 онд тэмдэглэн авав.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1700834/cf3/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.04 16:57:00
*.5.101.162

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
939 Г.Болдбаатар Ази тивийн аварга [2] daruuhan01 2009-05-24 2493
938 Харүмафүжи анхны түрүүгээ авлаа vdeo [1] daruuhan01 2009-05-24 2845
937 Хөлбөмбөг, Аваргуудын лиг, 5 ХОНГИЙН ДАРАА АВАРГЫН ТУЛААНД? soragsan 2009-05-23 2057
936 Мандухай [1] MUZZ 2009-05-22 2818
935 TSENDOO. IRMEL MONGOL [2] Munkh-munkh 2009-05-22 3746
934 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 3. Munkh-munkh 2009-05-22 1916
933 Crime War (2009 Монгол хэлээр) (Jaky Chan) Itgelxvv 2009-05-22 4336
932 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 2. Munkh-munkh 2009-05-21 1983
931 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ 1. Munkh-munkh 2009-05-21 1659
930 ..mgl er hun Sainuu [3] daruuhan01 2009-05-21 1969
929 Даварсан хужаа нар [2] daruuhan01 2009-05-21 2094
928 ***LOVE*** [1] soragsan 2009-05-20 1397
927 Boy`s Boy`s Boy`s....... haha [3] Xарису* 2009-05-20 3772
926 NOBODY [1] **bluesky** 2009-05-20 1508
925 Ард тvмнийг хошгоруулж болохгvи. game [1] daruuhan01 2009-05-20 1452
924 Н.Энхбаярын шунал дуусахгүй юмаа! [4] **bluesky** 2009-05-19 1997
923 Шунахай зан бол бүх муу муухайн үндэс Н.БАГАБАНДИ [1] har baraan 2009-05-18 2356
922 Н.Энхбаярийн эхнэр О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ. har baraan 2009-05-18 2685
921 Даварсан хужаа нар [6] daruuhan01 2009-05-18 3021
920 Архидалт [2] daruuhan01 2009-05-18 3011
919 SOLONGOS HEL MEDDEG AKHAN DUU NARAASAA [1] ztsaakhyo 2009-05-17 1874
918 table tennis Cr_07 2009-05-17 1598
917 Миний ажилдаа явдаг зам. \ҮРГЭЛЖЛЭЛ\ [1] Munkh-munkh 2009-05-17 2021
916 Миний ажилдаа явдаг зам. \эхний хэсэг\ [1] Munkh-munkh 2009-05-17 1958
915 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [2] Munkh-munkh 2009-05-17 2898
» Хаадын төрийн цэрэг эрсийн дуу [1] Munkh-munkh 2009-05-17 3710
913 10.000 хятадыг 400 монгол ялж чадна… Munkh-munkh 2009-05-16 3197
912 Хулан Саран гүнж Munkh-munkh 2009-05-16 6446
911 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот [2] Munkh-munkh 2009-05-16 2258
910 Эгнэшгүй Нөхрийг Олов ( ГУУЛИН ) Munkh-munkh 2009-05-16 2487
909 Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг Munkh-munkh 2009-05-16 2453
908 yumiig yaj medehev sonirhood uzeerei zaluusaa!!!! **bluesky** 2009-05-16 2461
907 Би vхэр Монгол Munkh-munkh 2009-05-16 2534
906 “Hi Seoul "- “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид Munkh-munkh 2009-05-15 1781
905 ярилцлага хийснийхээ төлөө Солонгос даяар эрэн сурвалжлагдаж байгаа [1] Munkh-munkh 2009-05-15 2556
904 AILGAH TAKTIK^^3^^ [1] badlady 2009-05-15 2812
903 AILGAH TAKTIK^^2^^ [2] badlady 2009-05-15 2439
902 AILGAH TAKTIK^^1^^ [1] badlady 2009-05-15 2551
901 Asuuhaas zailshiivch medehiig husne! **bluesky** 2009-05-15 1496
900 МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС МӨШГӨН ТЭМҮҮЛ [1] Мичидмаа 2009-05-14 2081
899 сарлаг долоо [2] soragsan 2009-05-14 1695
898 ee ta nar tus bolooch de teh u file hvmvvn 2009-05-12 1634
897 тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй ... [2] Munkh-munkh 2009-05-12 2984
896 ДЭЛХИЙН АВАРГА ӨНӨӨДӨР ОРОЙ [2] Munkh-munkh 2009-05-10 2265
895 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 1154
배너신청
자생병원

배너신청