jasen
Бичлэгийн тоо 4,494

Хулан Саран гүнж

Уншсан 6446 vote 0 2009.05.16 21:20:14

Монголын жанжин Хабжин, Cолонгосын жанжин Жо Чун нарын манлайлсан цэргүүд Cолонгосын нутагт дайжин, түйвээж байсан Kиданы хулгай нарыг хамтын хүчээр даран сөнөөжээ. Дайснаа дарж, дархан ялалтаа тэмдэглэсэн 1219 оны 1 дүгээр сарын 20-нд Хабжин, Жо Чун нар “Бидний хоёр улс үүрд ах дүү байж, түмэн үед үр сад маань энэ өдрийг бүү умартаг” хэмээн ерөөж, андалджээ. Хабжин жанжин дөчин нэгэн монгол цэргийг солонгос хэл сурагтун хэмээн үлдээжээ.

1295 оны хаврын тэргүүн сарын хар тахиа өдөр Их Юан улсаас монгол бичгийн багш Ли Мангодай ирэв. 1393 оны үеэс эхлэн Корёд монгол хэлний сурах бичиг, толь бичиг цөөнгүй хэвлэгдэн гарчээ.

Хубилай хааны гүнж Хутагт бэхи, Хубилай хааны хүү Чингимийн ууган хүү Гамалийн охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны тав дахь удмын Бортөмөрийн охин Нүнчиг зэрэг монгол бүсгүйчүүл ёс төртэйгээр солонгосын вангийн хатан болж байжээ.

1990 оны 3 дугаар сарын 26-нд Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, ах дүүгийн харилцаа дахин сэргэжээ. Одоо 15 мянга гаруй монголчууд БНСУ-д ажиллаж, амьдарч байна. 1993 онд БНСУ-ын Дангууг их сургуульд монгол хэлний анги байгуулагдав. Солонгосын хойгт цорын ганц тус монгол хэлний салбарт одоо жил бүр 20 гаруй оюутан элсүүлэн суралцуулж байна. Энэ мэт хоёр орны харилцааны талаар олон зүйлийг дурдаж болно.Тэр бүхнээс Чингис хааны маань хайртай хатан нь солонгосын Хулан хатан байсан гэдэг онцгой содон байдаг билээ. Тэр түүхийн тухай цухас дурдсу.
Гуулин улсыг дайлахуйя
Гуйж өгсөн Хулан
Солонгос улсыг байлдахуйя
Сундалж авчирсан Хулан
Мөхөхөөсөө айхуйдаа
Мөргөж дагасан охин
Эвдрэхээсээ айхудаа
Эрж дагасан эхнэр

“Чингис богдын дурсгалын түүврээс”

Олон зуун жилийн тэртээгээс монгол, солонгос хоёр улс түүх соёлын өргөн харилцаатай байсныг “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “ Асрагч нэрт түүх”, “ Болор толь”, “ Цагаан түүх”, “ Эрдэнийн товч”, “ Эрдэнийн эрхи”, “Юань улсын судар” зэрэг түүхэн сурвалжуудад тодорхой дурдсан байдаг. “Солонгос түүхийн сурвалжид XIII-XIV зууны монгол-солонгосын харилцааны бичиг 200 гаруй байгааг монголын эрдэмтэн Б. Сумъяабаатар(1978)тэмдэглэсэн. Түүх, соёлын нэн өргөн харилцаатай байсан хоёр улсын тухай зөвхөн дээр дурдсан түүхэн сурвалж бичигт тэмдэглээд зогсохгүй нийгэм, хүний амьдралыг хамгийн соргог тусгадаг уран зохиолд лавтай тод томруун дүрсэлсэн байх нь зайлшгүй гэж бодогддог юм. Үнэхээр монголын түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын Нууц Товчоо”-ны 274 дүгээр зүйлд “... Урьд Зүрчид, Солонгост(Солонгос гэсэн үгийн хажууд нь Гуули гэж хятадчилсан байдаг ажээ) аяласан Жалайрдай хорчийн араас Есүдэр хорчийг аялуулав. Түүнийг( тамгачаар) суутугай” хэмээн зарлиг болов”

Лу. “ Алтан товч”-д “ Хулан хатны орд нь Солонгосын Барс орд... Есөн өнгө бүлэг улс нь... Гууль улс хөх буюу... Суут богд Чингис хаан таван их улсыг эрхэндээ оруулав. Хятдын Ахудай, Алтан хаан, өрнө түвдийн шударга хаан, умар Сартуулын Султан, хан Мэлиг хоёр, дорно Солонгосын Бух цагаан хаан дөрвөн зүгийн дөрвөн харьтан тэд бөлгөө.

“Аргусан хорчийн домог”-т “ Эзэн богд Чингис хаан наран ургах зүг Солонгууд улсад аялж эчтэл Үнэгэн мөрөн үерлэж, эзний бие их цэрэг саатаж суув. Элч илгээбэй. Эзэн богд алба ац хэмээсэнд Солонгуудын Бух цагаан хаан өөрийн Хулан нэрт охиноо... барс гэртэй бух Солонгууд хоёр отог инжтэй онгоцоор авч ирбэй”... Чингис хаан мөн тэр Солонгууд улсад 3 жил түдэж суув”. “ Эрдэнийн товч”-д шар хулгана жил 1192 онд, “Шар тууж”-д Чингис 31 насандаа Солонгосын Бух цагаан хааныг гурван жил аялж оруулж авав” хэмээн дурджээ. В.Инжинаш “Хөх судар” романдаа

“...Мухуйлайг авч найман сарын шинийн нэгэнд тугийг тахиад, тэмдэг далбаа нэгэнт дармагц цэргийн буу нижигнэн дуугарч, гурван анги цэрэг хамтаар хөдөлж, Солонгос улсын зүг мордов. Туг хиур нарыг халхалж, зэр зэвсэг харжигнан, өнгөт хуяг гялалзан, тарган морь тал дүүрээд замд Солонгос улсаар дайрахад ноднингийн нэмж хийлгэсэн гурван зуун сал онгоцыг Зэлмэ, Хасар хоёр дагуулж, Үлээн голыг уруудан, Үнэгэн мөрний салбарт оруулан өөдлүүлж, цэрэг гэтлэх оломд хүлээлгэхээр явуулав. Энэ үед Солонгос улс хотлоор тогоо буцлах мэт бурхиралдан үймж...”Бух цагаан хаан биеийн сүнс биед үгүй..цагт Зэлмэ ирж гэхэлзэн зогсож: -“Солонгос улсын сүрэгт чинь уурга барьсангүй, сүүнд чинь хуруу дүрсэнгүй байтал юуны учир өшөө үгүй байтал өө дэгдээн, хорсол үгүй байтал хумаг хийсгэж, манай улсыг мөхөөе гэв” гэхэд Бух цагаан хаан буцаж булгин: - “Над огт тийм учир үгүй”гэв. “...Түүнээс Бух цагаан хаан хотдоо буцаж... голын Саран гүнжээ таван муж, иргэний гэр инжтэй, найман анги барсын хот хүрээ, орд харш, иргэний гэр инжтэй, мянган игири тариан заслагтай буулган өгөв...” хэмээн уран сайхнаар дүрслэн бичсэн байдаг.

Б.Сумъяабаатар(1978) “Хөх судар”-т гардаг Гуулин улсын холбогдолтой мэдээнүүдийг Солонгосын түүхэн сурвалж бичгийн мэдээнүүдтэй тулган үзэхэд ихэвчлэн таарч байна. Гуулин улсын нутагт зугатан орсон Хятаны үлдэгдэл цэргийг дарахаар Монгол цэрэг орох болсон нь хэзээ, яаж бэлдсэн, хэн хэн явсан, хэнтэй уулзсан, юу ярьсныг нь нэгд нэгэнгүй бичсэнийг өнгөц үзэхэд санаанаасаа найруулсан мэт харагдах боловч цаанаа нарийн учир холбогдолтой он, сар, газар, ус, хүний нэр, хэлсэн ярьсан нь Солонгосын түүхэнд бичсэнтэй авцалдаж байна” хэмээн судлан тогтоосон юм.

Аюуша Саагиев(Сахьяев)-ын бичсэн “Буряадай түүхэ бэшэгууд” хэмээх сударт “Солонгуудай Бүүбэй Бэйлэ нэрэтэ хаанай хун тайжа хүбүүндэ Балжан хатан хадамда гараба” хэмээн тэмдэглэсэн байна. Балжин хатныг солонгуудын хааны удамд хадамд гарахад нь 11 овгийн нь олонхи нь даган очсон тухай өвгөд үе дамжин ярьдаг тухай тэнд бас дурдсан байдаг. “Монголын уран зохиолын дээж зуун билиг”-т нийтлэгдсэн “Балжин хатны домог”-ийг уншиж эхлүүт ч “Эрт урьд Солонгууд хэмээх овгийн Бүүвэй бээл хэмээгч байсан” хэмээн эхэлнэ. Дээр дурдсан түүх шастир, үлгэр домогт ийнхүү монгол, солонгос улсын элчин харилцаа, солонгос хэмээх үгийн гарлыг мөшгин тогтооход хамаарах баримт, түүхэн тодорхой хүн(Бух цагаан хаан, Хулан хатан), тодорхой газар усны нэр(Үнэгэн мөрөн) дурдагдаж байгааг ажиглаж болно.

Тэдгээр бүтээлд Солонгос гэдэг нэрийг Солонга, Гуули улс гэх мэт янз бүрээр нэрлэсэн. Академич Ц.Дамдинсүрэн монголчууд эртнээс “Солонгосыг таван ондоогоор Гууль улс, Гуулин улс, Гаулин улс, Кори улс, Солонгос улс гэж бичдэг”, Б. Сумъяабаатар “Монголчууд Солонгосыг дээр үеэс Гаули улс, Гуулин улс, Кори, Солонгос, Солхо гэж үндсэндээ таван янз нэрлэж ирсэн байна” гэсэн бол нэрт түүхч Сайшаал(БНХАУ) “Монголчууд Өгөөдөй хааны үед Солонгос гэж нэрлэж байсан” гэжээ. “Монголын боржигэд овгийн түүх”-нд ч Тогоонтөмөр хааныг багад нь Солонгууд газарт нүүлгээд Да Чин хэмээх аралд суулгаж, ураг дор золгуулах үгүй болгов” гэсэн. Тэрхүү Солонгууд гэдэг үгийг эдүгээгийн Өвөрмонголын эрдэмтэд Солонгос хэмээн тодруулан тайлбарлажээ.

“Аргусан хуурчийн(хорчийн) домог”-т Чингис хаан Солонгуудын Хулантай, Солонго улсад гурван жил түдэж суусныг Ц.Дамдинсүрэн “Энэ домгийн дотор үнэн түүхт явдал ч буй. Хойно нь нэмж зохиосон зүйл ч буй. Үнэн түүхт домог аль вэ гэвэл Чингист Хулан нэртэй хатан байсан. Тэр хатнаа Чингис их дотночилж үздэг байсан нь үнэн түүхт явдал юм. Харин тэр Хулан хатан бол Солонгосын гүнж биш монголын Мэргэд аймгийн ноён Дайр Усуны охин байсан. Тэгэхлээр энэ Хулан хатны нутаг Солонгос бол одоогийн Солонгос улс биш Солон баргын Солонгос мөн. Үүнийг Саган Сэцэн мэдээд “Эрдэнийн товч”-доо “ Солонгос мэргэдийн Дайр Усуны Хулан гуа нэрт охин” гэж бичжээ” гэж дурдсан .

Өвөр Монголын эрдэмтэн Чойжи “Алтан товч” номонд хийсэн судалгааныхаа тайлбарт: “Шар туужид Чингис хаан 31 насандаа Солонгосын Бух цагаан хааныг 3 жил аялж оруулж авав” гэжээ. Мөн Өвөр Монголын эрдэмтэн Булаг “Тус домогт гарах Солонгууд, Солонго.. бол одоогийн Солонгос улс биш болох нь лавтай. Харин Солон барга мөн гэсэн үзэлт таарч мэднэ. Домог үлгэрт газар орны нэр хувирч өөрчлөгдөх бол сонирхолтой явдал биш” гэжээ.

Харин японы эрдэмтэн М.Ямамото “Чингис богдын дурсгалын түүвэр”-ийн япон орчуулга зэрэгтээ Гуули, Лу-Сү Ве “Хураангуй алтан товч “-д хийсэн тайлбартаа Солонга хэмээх үгийг одоогийн Солонгос улс, Н.П Шастина(1957) “Аргусан хуурчийн домог”-ийг орос хэлнээ орчуулахдаа солонгосын Хулан саран гүнж гэжээ . Ийнхүү “Хураангуй алтан товч”, “Лу алтан товч”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” зэргээр уламжилж ирсэн “Аргусан хорчийн домог”-т дурдсан Солонгод гэдгээс гол нь үүдэн, одоогийн Солонгос улс мөн, биш хэмээн судлаачид марган, санал зөрөөтэй байгаа юм. Харин сүүлийн үед Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн багш Ч.Хишигтогтох “Аргусан хорчийн домог”-т холбогдох хэдэн асуудал(1988) гэдэг өгүүлэлдээ Хулан хатан бол солонгосын хааны охин, “Аргусан хорчийн домог”-т гарч буй Солонгууд бол яах аргагүй Солонгос улс гэдгийг олон тооны эх сурвалжийг үндэслэн баталсан байна. Ер нь Солонгос, Хулан гэсэн нэрийг тайлбарлахдаа уул зохиолын доторхи дүр, уул усны нэр, түүхэн үйл явдалтай үнэхээр холбож, нарийвчлан магадалбал зохистой билээ. “Аргусан хорчийн домог”-т гарах Үнэгэн мөрөн гэдэг нь Солонгосоор Ялун мөрөн хэмээгдэн одоо ч нэрлэгдсээр байгааг, Солонгос улсад Бух цагаан хаан гэж байсан, Бух цагаан хаан охиноо хоёр отог инжтэй онгоцоор авчирч байгааг ялимгүй зүйл гэхгүйгээр анхаарах хэрэгтэй юм. Нөгөө талаар “Монголын Нууц Товчоо”-ны 197 дугаар зүйлд дурдагдсан “Увас мэргэдийн Дайр Усуны охин Хулан, “Аргусан хорчи” домгийн Хулан хоёр нэг хүн үү, хоёр өөр хүний дүр үү гэдэгт бас эргэлзэж болох юм. Хулан нэртэй хоёр өөр түүхэн хүн байсан юм биш биз. Ер нь монголчууд гоо үзэсгэлэнт эмийн өнгө зүс, цовоо цолгиныг аргамагийн дээд ажнай Хулан тахьтай зүйрлэдэг уламжлал байсан байх. Тэгээд ч Солонгосын хааны охины өнгө үзэмжийг Увас мэргэдийн Дайр Усуны Хулан нэрт гоо охины сайхантай жишин адилтгаж, Хулан шиг сайхан юм гэснээс үүдэн Бух цагаан хааны охиныг монголчууд Хулан гэж нэрлээгүй байгаа даа.

Чингис хаан Аргусан хорчийг ирсэний дараа нутгийн зүг алтан жолоо залж явахдаа зарлиг болгож, “ Бөртгөлжин хатан минь бага цагт учирсан бөлгөө. Нүүрийн нь үзэх бэрх. Гэрт орвоос гэр нь чухал болом за. Гэртэх хүнтэй эс зөвлөвөл харь хүн байтал илт уурлан хилэгнэн сууваас ичиж эмээх мэт буюу гээд үг барилдаж ирүүлэхээр Мухуйлайг явуулж байна. Энд дурдсан харь улсын хүнээс ичиж эмээх сэтгэл төрж байгаа нь Хулан хатан үнэхээр гадаад улсын Солонгосын хааны охин байх гэж бодогдуулж байна. Яавч их эзэн Чингис ёс төрийг сахин, харь орны гоо үзэгслэнт гүнжид хүндэтгэлтэй хандаж байна гэж үзэж болох юм.

“Чингис богдын дурсгалын түүвэр”-т Хулан Саран хатныг Өүлэн эх, Бөртөгөлжин сэцэн, Есүн хатанд мөргүүлэхэд Есүн хатан “Гуулин улсыг дайлахад гуйж өгсөн, мөргөж дагасан хатан” боловч “мөнх эзний хормойд хураагдсан, “дайж дагуулсан боловч дам үгүй тэнгэрээс заяатай, эрх нялх бөгөөтөл, эцэгтэй элбэрэлтэй” гэх мэтээр эвийлэн энэрч, их эзэнд тоогдож буй нь хэдийгээр уран сайхан нь хэтийдсэн авч түүхэн үнэнг тусгасан нь үнэ цэнтэй байна.

Монголын түүхийн аль үнэн чухал сурвалж бичгийг биеэр үзэж, нягтлан судалж, зохиолдоо иш баримт болгосон В.Инжинаш “Хөх судар”-таа “... Цагаан хааны ганц охин гол харшийн дээр нэгэн их саран мандав” хэмээн зүүдэлснээр түүний нэрийг гол харшид Саран мандсан мэт гэж Голын Саран хэмээн нэрийдсэн ажгуу” гэжээ. Тэгээд В.Инжинаш “Энэ нэрийг зарим судруудад Хулан хатан хэмээгч буй, Хулан саран хэмээгдсэн ч буй. “Чидагчийн эрхт цадиг”-д Солонгос улсыг харин шууд Солонга улс болгон эндүүрч. Солонга улс хэмээгч зүүн өмнөдийн Гуули улсын монгол нэр тул энэ Хулан хатныг харин шууд Хулан хатан хэмээгч ч буй амой. Эдгээр цөм нарийн нандин судрыг эс үзсэнээс болжухай гэжээ. Энэ бүхэн нь Хулан бол Солонгосын Бух Цагаан хааны охин гэдгийг баттай нотолж, хэрвээ биш гэх юм бол өнөөгийн биднийг В.Инжинаш “Нарийн нандин сударыг эс үзсэнээс болжухай” гэж хэлээд байх шиг санагдана.

Өнгө зүс нь цэцэгт үлтгэвэл цэцгээс амьдлаг, саранд адилтгавал сарнаас анхилмал, элтэл зүлгэсэн хасын толь мэт. Өнгө зүс, ухаан мэдэл нь ертөнцөд тасархай (В.Инжинаш) Хулан саран гүнж эедэх, эвлэрэхийн бэлгэдэл болон зуун зууны чанадаас мишээж байна.

Ph.D. Р.Чүлтэмсүрэн
УБИС-ийн багш, БНСУ-ын Данкууг
(Dankook) их сургуулийн урилгын профессор

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1699737/54f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
939 Г.Болдбаатар Ази тивийн аварга [2] daruuhan01 2009-05-24 2493
938 Харүмафүжи анхны түрүүгээ авлаа vdeo [1] daruuhan01 2009-05-24 2845
937 Хөлбөмбөг, Аваргуудын лиг, 5 ХОНГИЙН ДАРАА АВАРГЫН ТУЛААНД? soragsan 2009-05-23 2057
936 Мандухай [1] MUZZ 2009-05-22 2818
935 TSENDOO. IRMEL MONGOL [2] Munkh-munkh 2009-05-22 3746
934 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 3. Munkh-munkh 2009-05-22 1916
933 Crime War (2009 Монгол хэлээр) (Jaky Chan) Itgelxvv 2009-05-22 4336
932 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 2. Munkh-munkh 2009-05-21 1983
931 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ 1. Munkh-munkh 2009-05-21 1659
930 ..mgl er hun Sainuu [3] daruuhan01 2009-05-21 1969
929 Даварсан хужаа нар [2] daruuhan01 2009-05-21 2094
928 ***LOVE*** [1] soragsan 2009-05-20 1397
927 Boy`s Boy`s Boy`s....... haha [3] Xарису* 2009-05-20 3772
926 NOBODY [1] **bluesky** 2009-05-20 1508
925 Ард тvмнийг хошгоруулж болохгvи. game [1] daruuhan01 2009-05-20 1452
924 Н.Энхбаярын шунал дуусахгүй юмаа! [4] **bluesky** 2009-05-19 1997
923 Шунахай зан бол бүх муу муухайн үндэс Н.БАГАБАНДИ [1] har baraan 2009-05-18 2356
922 Н.Энхбаярийн эхнэр О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ. har baraan 2009-05-18 2685
921 Даварсан хужаа нар [6] daruuhan01 2009-05-18 3021
920 Архидалт [2] daruuhan01 2009-05-18 3011
919 SOLONGOS HEL MEDDEG AKHAN DUU NARAASAA [1] ztsaakhyo 2009-05-17 1874
918 table tennis Cr_07 2009-05-17 1598
917 Миний ажилдаа явдаг зам. \ҮРГЭЛЖЛЭЛ\ [1] Munkh-munkh 2009-05-17 2021
916 Миний ажилдаа явдаг зам. \эхний хэсэг\ [1] Munkh-munkh 2009-05-17 1958
915 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [2] Munkh-munkh 2009-05-17 2898
914 Хаадын төрийн цэрэг эрсийн дуу [1] Munkh-munkh 2009-05-17 3710
913 10.000 хятадыг 400 монгол ялж чадна… Munkh-munkh 2009-05-16 3197
» Хулан Саран гүнж Munkh-munkh 2009-05-16 6446
911 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот [2] Munkh-munkh 2009-05-16 2258
910 Эгнэшгүй Нөхрийг Олов ( ГУУЛИН ) Munkh-munkh 2009-05-16 2487
909 Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг Munkh-munkh 2009-05-16 2453
908 yumiig yaj medehev sonirhood uzeerei zaluusaa!!!! **bluesky** 2009-05-16 2461
907 Би vхэр Монгол Munkh-munkh 2009-05-16 2534
906 “Hi Seoul "- “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид Munkh-munkh 2009-05-15 1781
905 ярилцлага хийснийхээ төлөө Солонгос даяар эрэн сурвалжлагдаж байгаа [1] Munkh-munkh 2009-05-15 2556
904 AILGAH TAKTIK^^3^^ [1] badlady 2009-05-15 2812
903 AILGAH TAKTIK^^2^^ [2] badlady 2009-05-15 2439
902 AILGAH TAKTIK^^1^^ [1] badlady 2009-05-15 2551
901 Asuuhaas zailshiivch medehiig husne! **bluesky** 2009-05-15 1496
900 МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС МӨШГӨН ТЭМҮҮЛ [1] Мичидмаа 2009-05-14 2081
899 сарлаг долоо [2] soragsan 2009-05-14 1695
898 ee ta nar tus bolooch de teh u file hvmvvn 2009-05-12 1634
897 тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй ... [2] Munkh-munkh 2009-05-12 2984
896 ДЭЛХИЙН АВАРГА ӨНӨӨДӨР ОРОЙ [2] Munkh-munkh 2009-05-10 2265
895 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 1154
배너신청
자생병원

배너신청