jasen
Бичлэгийн тоо 4,494

Тухайлбал, “1221 онд Мервь хот эзлэгдэж, эсэргүүцэл үзүүлсэн 700000 оршин суугчдыг нь цаазлав. Бүр муур нохойг ч үлдээлгүй устгаж байжээ”,  “1227 онд Чингис хаан тэнгэрт халив. Монголчууд Мин-Ша хотод цөмрөн орж, удирдагчийнхаа үхэхийн өмнөх хүслийн дагуу хотын бүх оршин суугчдыг цаазаар аваачив”, “Монголчууд нохой, чоно, үнэг, морь, хулгана, зурам, хагд өвс, бүр гүүний хойдох/эхэс/-ийг хүртэл идэж чаддаг гэнэ. Монголчууд нэгэн удаа бүслэлтэнд хоол хүнс нь дууссан үед бусдынхаа амийг аврахын тулд 10 цэргийн нэгийг цааш нь харуулж байлаа” гэх мэтийн хэтэрхий үнэнээс хол мэр сэр дүгнэлт байгаа ч эдгээр  нь номын жинхэнэ үнэ цэнэд огтхон ч нөлөөлөхгүй юм.

С.Транбул, А.Макбрайд нарын бичсэнээр эзэн Чингис хааны үед цэргийн урлагийг гарамгай эзэмших нь дээд угсаа, язгуур гарлаас илүүгээр үнэлэгддэг байжээ. Зэвсэгт хүчнийг хаан ёс төдий удирддаг, үнэн хэрэгтээ энгийн ардаас гаралтай цэргийн жанжнууд захирдаг байсан гэнэ. Хэзээ ч монголчууд аян дайнд гоомой хөдөлж байсангүй. Цэргийн зөвлөлийг хуралдуулж шийдвэр, төлөвлөгөө гаргасны дараа түүнийгээ яс мөрддөг байсан байна.

Цэргийн зөвлөл дээр хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол байлдааны ажиллагааг жилийн ямар улиралд эхлүүлэх вэ гэдэг асуулт байжээ. Тэгээд маш оновчтой хувилбарыг сонгодог байсан байна. Жишээлбэл, 1237-1238 оны өвөл монголчууд Орос руу дайралтаа эхэлж байжээ. Тэсгим хүйтэнд нэгэнт дассан тэд хатуу өвлийг сонгон тулаанд мордсон нь гол мөрөн хөлдөх үеэр хоорондоо харилцах, гатлахад амар болдгийг сайтар бодолцсон хэрэг байв. Мөн монголчууд 1258 оны хавар Ирак руу довтолсон нь зуны бүгчим халуун, хумхаа өвчний тахал дэгдэхээс өрсөх гэсэн хэрэг байжээ.

Монголчууд дайснаа хэзээ ч бүрэн бүсэлдэггүй, жаахан завсар үлдээж, түүгээрээ дайснуудыг цувуулан зугтаалгаж нэг ч цэрэг үлдээлгүй ниргэдэг аргатай байжээ. Энэ аргынхаа адилаар үсээ засуулдаг байсан явдал ч байж. Дайсны ухрагсадыг монголчууд шиг мөрддөг тийм арми хаа ч байгаагүй гэнэ. Бут цохигдож ухарсан дайснуудыг хэдэн өдөр шөнөөр мөрдөн хөөх бөгөөд үнсэн товрог болгож байж санаа нь амардаг байжээ. 1299 онд Саламиегийн дэргэд Мамлюкуудыг бут цохисны дараа тэднийг тулааны талбараас 500 километр алс орших Газ хүртэл мөрдөж байсан түүх бий аж.

Монгол цэргийн уран нарийн аргын нэгэнд ухрах явдал зүй ёсоор ордог байжээ. “Монголчууд ухарч байвал өрсөлдөгч талын цэргүүд бие биеэсээ холдож болохгүй. Яагаад гэвэл тэд дайсныхаа зохион байгуулалтыг алдагдуулахын тулд ухардаг юм” гэж П.Карпини бичиж үлдээсэн байдаг. Монголчууд шаардлагатай үед хэдэн өдрөөр ч хамаагүй ухардаг байжээ. Жишээлбэл, Зэв, Сүбээдэй нар 1222 онд есөн өдрийн ухралт хийсэн байна. Энэ үед Оросын Галицкин вангийн арми Кипчякын холбоотнуудтайгаа хамт гол хүчнээсээ тасарч тэднийг үлдэн хөөж эхэлсэн байна. Yүнийг хүлээж байсан монголчууд гэнэт эргэж дайран тэднийг бутцохиж, улмаар Оросын армийг бүслэн буулгаж авчээ.

Мөн монголчуудын бас нэг заль бол олон тооны цэргүүдтэй болж харагдах гэж хөтөлгөө мориндоо хүн дүрст мануухай бэхэлдэг байсан явдал юм. Мөн довтолгоон эхлэхийн өмнө өөрийн цэргийн тоог шороон түм гэсэн цуурхалыг маш ихээр дэгдээдэг байжээ. Тагнуул туршуулууд өрсөлдөгчийнхөө хамгаалалтанд оршиж буй сул тал, ялангуяа дайсны ар тал дахь зөрчил тэмцлийг өөрийн талд ашигтайгаар хэрэглэх боломж, зам харгуй, цаг агаарын байдал, бэлчээр тэжээлийн талаар бүхий л чухал хэрэгтэй мэдээллүүдийн талаар хаанд айлтгадаг байжээ.

Ийнхүү монгол цэргийн гайхамшигт урлагийн талаар маш тодорхой өгүүлсэн үнэтэй чухал бүтээлийн тоонд зүй ёсоор орох С.Транбул, А.Макбрайд нарын “Монголын эзэнт гүрний арми” хэмээх бүтээлтэй эх хэлээрээ танилцах боломж монголчууд бидэнд ирлээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан энэ бүтээлийг анагаах ухааны доктор, “Элэгний “ хэмээн алдаршсан эмч М.Шагдарсүрэн өөрийн анд, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, инженер техникийн газрын дарга, хурандаа Д.Ганбаатарын хамт орчуулан уншигч олонд өргөн барьжээ.

М.Шагдарсүрэн бол англи, япон, орос хэлний өндөр боловсролтой, 20 гаруй номыг дангаар болон нөхөдтэйгөө хамтран орчуулсан нэрт соён гийгүүлэгч билээ. Тэдний номыг Батлан хамгаалахын дэд сайд, доктор Б.Эрдэнэбат ариутган шүүж урмын үгээр мялаажээ. Уншигч та монгол цэргийн гайхамшигт урлаг, байлдах нарийн тактиктай илүү дэлгэрэнгүй танилцмаар байвал энэ номыг заавал уншаарай.

А. Баасандорж 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1699542/cad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
939 Г.Болдбаатар Ази тивийн аварга [2] daruuhan01 2009-05-24 2493
938 Харүмафүжи анхны түрүүгээ авлаа vdeo [1] daruuhan01 2009-05-24 2845
937 Хөлбөмбөг, Аваргуудын лиг, 5 ХОНГИЙН ДАРАА АВАРГЫН ТУЛААНД? soragsan 2009-05-23 2057
936 Мандухай [1] MUZZ 2009-05-22 2818
935 TSENDOO. IRMEL MONGOL [2] Munkh-munkh 2009-05-22 3746
934 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 3. Munkh-munkh 2009-05-22 1916
933 Crime War (2009 Монгол хэлээр) (Jaky Chan) Itgelxvv 2009-05-22 4336
932 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ. 2. Munkh-munkh 2009-05-21 1983
931 УЛС ТӨР ҮҮНИЙ ХАЖУУД ЮУ Ч БИШ 1. Munkh-munkh 2009-05-21 1659
930 ..mgl er hun Sainuu [3] daruuhan01 2009-05-21 1969
929 Даварсан хужаа нар [2] daruuhan01 2009-05-21 2094
928 ***LOVE*** [1] soragsan 2009-05-20 1397
927 Boy`s Boy`s Boy`s....... haha [3] Xарису* 2009-05-20 3772
926 NOBODY [1] **bluesky** 2009-05-20 1508
925 Ард тvмнийг хошгоруулж болохгvи. game [1] daruuhan01 2009-05-20 1452
924 Н.Энхбаярын шунал дуусахгүй юмаа! [4] **bluesky** 2009-05-19 1997
923 Шунахай зан бол бүх муу муухайн үндэс Н.БАГАБАНДИ [1] har baraan 2009-05-18 2356
922 Н.Энхбаярийн эхнэр О.Цолмонгийн дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар-т хүрчээ. har baraan 2009-05-18 2685
921 Даварсан хужаа нар [6] daruuhan01 2009-05-18 3021
920 Архидалт [2] daruuhan01 2009-05-18 3011
919 SOLONGOS HEL MEDDEG AKHAN DUU NARAASAA [1] ztsaakhyo 2009-05-17 1874
918 table tennis Cr_07 2009-05-17 1598
917 Миний ажилдаа явдаг зам. \ҮРГЭЛЖЛЭЛ\ [1] Munkh-munkh 2009-05-17 2021
916 Миний ажилдаа явдаг зам. \эхний хэсэг\ [1] Munkh-munkh 2009-05-17 1958
915 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [2] Munkh-munkh 2009-05-17 2898
914 Хаадын төрийн цэрэг эрсийн дуу [1] Munkh-munkh 2009-05-17 3710
913 10.000 хятадыг 400 монгол ялж чадна… Munkh-munkh 2009-05-16 3197
912 Хулан Саран гүнж Munkh-munkh 2009-05-16 6446
911 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот [2] Munkh-munkh 2009-05-16 2258
910 Эгнэшгүй Нөхрийг Олов ( ГУУЛИН ) Munkh-munkh 2009-05-16 2487
» Монголчуудын цэргийн урлагийн гайхамшиг Munkh-munkh 2009-05-16 2453
908 yumiig yaj medehev sonirhood uzeerei zaluusaa!!!! **bluesky** 2009-05-16 2461
907 Би vхэр Монгол Munkh-munkh 2009-05-16 2534
906 “Hi Seoul "- “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид Munkh-munkh 2009-05-15 1781
905 ярилцлага хийснийхээ төлөө Солонгос даяар эрэн сурвалжлагдаж байгаа [1] Munkh-munkh 2009-05-15 2556
904 AILGAH TAKTIK^^3^^ [1] badlady 2009-05-15 2812
903 AILGAH TAKTIK^^2^^ [2] badlady 2009-05-15 2439
902 AILGAH TAKTIK^^1^^ [1] badlady 2009-05-15 2551
901 Asuuhaas zailshiivch medehiig husne! **bluesky** 2009-05-15 1496
900 МӨРӨӨДЛИЙНХӨӨ ХОЙНООС МӨШГӨН ТЭМҮҮЛ [1] Мичидмаа 2009-05-14 2081
899 сарлаг долоо [2] soragsan 2009-05-14 1695
898 ee ta nar tus bolooch de teh u file hvmvvn 2009-05-12 1634
897 тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй ... [2] Munkh-munkh 2009-05-12 2984
896 ДЭЛХИЙН АВАРГА ӨНӨӨДӨР ОРОЙ [2] Munkh-munkh 2009-05-10 2265
895 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2] sormuusmaa 2009-05-10 1154
배너신청
자생병원

배너신청