сурагч бэхний толбо хуруунаас минь арилаагүй насанд
сураглаж хайгаагүй байхад намайг зорин ирээд
харгүй ариухан сэтгэлийн минь хойморт
хааны сэнтий засаж
хаалга үүдээ дотроос нь түгжээд тухалчихсан
онгойх түлхүүргүй тэр өргөөнд минь
одоо ч гэсэн дураараа оршдог
бардам дээрэнгүй анхны хайр минь
баатарлагаар тулалдаж намайг сөхөрүүлсэн
сэрүүн хийгээд зүүд нойрондоо
сэтгэл зүрх минь түүнд дагалддагаа

 




profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар