Үхлийн тулаанаас ирээгүй цэрэг эрс

Эх дэлхийн хэвлийд нойрсоогүй

Үнэндээ Цагаахан тогоруу болон

 Эгнэгт хувирсан гэж надад санагдана.

 

Тэд миньТэртээгээс өнөөг хүртэл

Ганганалдан нисэн бидэнд шивнэнэ

Тиймээс Тэнгэр руу харахдаа  үе үехэн  
уйтгарлан дуугаа хураадаг бус уу?

 

 

 Зэллэх тогоруун тэр цуваа

Үдшийн манан дунд гунигтай

Яг л тэдний дундах багахан зай

Магадгүй надад зориулсан  байх

 

 

Уйтай тэр цаг нь ирхээр  би

Үдэш зэллэх энэ сүргэн дунд нисээд

Үлдсэн та бүгд эх дэлхий руугаа

Тэнгэрээс  мэндэлж ганганна

.

 

 

Үхлийн тулаанаас ирээгүй цэрэг эрс

Эх дэлхийн хэвлийд нойрсоогүй

Үнэндээ Цагаахан тогоруу болон
 Эгнэгт хувирсан гэж надад санагдана

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn