Нулимс бvхэн учиртай
Нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч
Сэтгэл бvхэн vvлтэй

Мєємєє эрэн уйлах мєлхєє багын нулимс
Ээжийн минь аргадаж арчсан эрх насны нулимс
Аавдаа алгадуулж уйлсан амьдрал ухаарсан нулимс
Аашных нь сvрд дарагдаж аяндаа татарсан нулимс

Yрээ хараад баярласан vнэн хайрын нулимс
Єєрийнхєє ээжийн ачийг vгvйлэн санасан нулимс
Єнчирч vлдсэн хvмvvний єр євдєм нулимс
Yхэл бvхний араас эхэр татах нулимс

Єнгє мєнгєний тєлєєх єшєє хорсолын нулимс
Євлийн цас шиг хайрсан цэв хvйтэн нулимс
Ємєлзєн ємєлзєн уйлах миний хvvгийн нулимс
Єхєєрдєл хайр тєрvvлэх гэнэн хонгор нулимс

Хань ижилдээ гомдсон хар хорын нулимс
Хайр энэрлийн илчинд хатаж арилсан нулимс
Хайртай бvхнээ дурсаж нутгаа санасан нулимс
Харь холын газраас ганцаардаж унагасан нулимс

Нулимс бvхэн учиртай нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч сэтгэл бvхэн vvлтэй
Сэтгэл гэдэг угтаа нулимсан дуслуудад хувилж
Сэрvv татуулан бємбєрєх тай
тгарал юм шvv дээ