Үхэл гэж байдаг нь үнэн
Өнчрөл гэж байдаг ч үнэн

Орилуулаад орхидог нь үнэн ч
Орчлонд хайр байдаг нь үнэн

Мөнгө үрж байж л Солонгост ирэх нь үнэн ч
Монголоо санаад байдаг нь ч үнэн

Хайртай болгон хартай байдаг нь үнэн ч
Хартай болгон хайртай байдаггүй нь үнэн

Хорвоо ертөнц худлаар дүүрэн шахам нь үнэн ч
Худал нь ховор байсан бол ҮНЭН үнэд орохгүй байсан нь ҮНЭН


ҮНЭН гэдэг үнэн сонинг хэлдэггүй нэг үнэн
Үхэр тэргээр туулай гүйцдэггүй нь нэг үнэн
Үхэр Монголчууд гэдэг  үхэр биш нь нэг үнэн


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn