Бичлэгийн тоо 5,522
ээждээ зориулж би эрдэнийн алтан зүүлт урлая
энэлж өвдсөн ч үхэлгүй дуусгах эгэлгүй үнэтэй билэг урлая
сонгодог яруу үгсийг шижир болтол тунгааж
сонин уран хийцтэй энгэрийн зүүлт урлая
жирийн хар үгсийг сэтгэл гялбатал өнгөлж
жижигхэн олон талсттай алмаз болгон шигтэгэе
шижир алтаар урлаж алмаз шигтэгсэн зүүлтийг
шинжиж үзээд та нар жинхэнэ гэж баталвал
энэ гайхамшигт зүүлтээ ээждээ зүүж өгөөд
эрхэмсэг бардамаар өөрийгөө найрагч гэж зарлая
ингэж урлаж чадахгүй бол ээждээ өртөи амьдарая
эрхлүүлж өөрийгөө жаргаасан шүлэгч хэвээрээ үлдэе
