Бичлэгийн тоо 497

Ялалтын баяр-бидний баяр

Уншсан 10648 vote 0 2009.05.09 23:12:08

Өнөөдөр Ялалтын баярын өдөр.

 Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 64 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү?

 

1941 оны 6 дугаар сарын 22

 

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолжээ. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

 

1941 оны 6 дугаар сарын 23

 

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

 

1941 оны 7 дугаар сар

 

Зөвлөлтийн Улаан армид  явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

 

1941 оны 9 дүгээр сар

 

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

 

1941 оны 11 дүгээр сар

 

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн  анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

 

1942 оны 1 дүгээр сар

 

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг  шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

 

1943 оны 3 дугаар сар

 

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

 

Дайны жилүүдэд  Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор  Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

 

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон  болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол  дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,   Ялалтын баярын мэнд хүргье!

Эх сурвалж:  http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1670737/0d8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
277 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8438
276 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 17) Levi`s 2009-06-10 8580
275 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 16) Levi`s 2009-06-10 8600
274 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 15) Levi`s 2009-06-10 8789
273 30 жилийн ємнєх тэр vерхэл маань ямартаа ч ариухан байж DANTES 2009-06-10 9754
272 Дур хvслийн эрэлчин DANTES 2009-06-09 11666
271 Бидний анхны шөнө +18 [1] DANTES 2009-06-09 12117
270 Гунигт нэгэн хайрын түүх [1] DANTES 2009-06-08 11008
269 Тачаангуй "Тамирын" багш минь [2] DANTES 2009-06-08 42243
268 zugeer l unshad uz [1] mgldevuchika 2009-06-08 10786
267 Amidral mgldevuchika 2009-06-05 9500
266 Би чамайг мартахгvй (Єгvvллэг) DANTES 2009-06-03 10798
265 Сэмэрч vл барагдана. (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9552
264 Арван долоотой зун (Єгvvллэг DANTES 2009-06-03 9083
263 Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг) DANTES 2009-06-03 9044
262 Тэр надаас жаран нэг ах (Єгvvллэг DANTES 2009-06-03 8955
261 Булгаа єдий хvртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос єєрєє хэрэглэсэн boltugai 2009-05-12 11069
» Ялалтын баяр-бидний баяр Boog_3399 2009-05-09 10648
259 Эцэг finepix 2009-05-09 11578
258 Хөрөнгө finepix 2009-05-03 9846
배너신청
자생병원

배너신청