Хэзээ ч билээ мартчихаж. Хуучин чатладаг байсан Honey гэж охины надруу явуулсан нэгэн хайрын түүх, өгүүллэг. Болсон явдал юм гэсэн. Та бүхэн уншаад үзээрэй. Жоохон алдаа мадаг байж магадгүй. Уучилна биздээ.

Цав цагаахан цасан авхай тэнгэрт бүжсэн яг л тэр ариухан гэгээхэн хайр шиг жиндүүхэн ч гэлээ зөөлхөн дулаахан өвлийн тэр л өдөр ................. Гадуур гарч элдвийг сонирхмоор ч юм шиг, эсвэл зурагныхаа өмнө суугаад дуртай чипсээ идээл элэг хөшөөм инээдтэй кино үзмээр ч юм шиг ......хэмээн Анхил гиюүрэн цонхоор бүжин будрах цасан авхайг мишээн ажсаар.....


Лалалалал эзэн минь эээ таньд мессеж ирлээээ......... ёоооох цочсон гэж яаваа....“Hi zavtai bga bizdee, hoyulaa unuudur joohon delguur hesii. Hulanka ni” гэжээ. Оюутны өвлийн амралт нь эхэлчихсэн болохоор Анхил ингээд гэртээ хийх юмаа олж ядаад сууж байгаа нь энэ байхгүй юу даа. Тэрнээс биш хичээл, номийн сан, гэр, найзууд гээд тун завгүй байдаг.<!--[endif]-->

“ok hairiig tatsan naizuushkaaa minee tegvel manaidaa hureed iree tegeed 2ul yavii” гэж хариу бичив.

Анхил маань энэ жил 1-р курсийн оюутан хирэндээ л том хүн болсон гэхдээ л өөлхөн жоохон хүүхэд шиг. Гайгүй сайн толгойныхоо ачаар МУИС-ийн өндөр босгийг торох ч үгүй даваад алхсан ухаалаг охин. Анхилийг гэрийнхэн нь гадаадад сургуульд явуулий гэсэн боловч угаасаа л багынх нь мөрөдөл болсон МУИС-ийн харилцаанд орсон болохоор нөгөө л гэм биш зан болсон эрх дураараа зангаараа ээж аавийнхаа үгнээс зөрөөд эндээ үлдсэн. (Би л лав явах байсиймдаг)

За байз гадаа ч уг нь гайгүй дулаахан байна даа юу өмсдийн билээ дээ гэж бодсоор энэ өвөл эгчийнхээ германаас явуулсан дэгжин шигтгээтэй хар ноолууран Baby doll- оо богино өмдтэйгөө хослуулаад алтлаг шар боронзон бэлт зүүгээд их л чамирхан тольноохоо өмнүүр эргэлдэн, тун дажгүй хүн ер нь өөртөө л таалагдаж байвал тэгээл nice..... Хөнгөхөөн make-up хийгээд гадуур хувцасаа өмсөн гарч иртэл яасан их уддийин тольний өмнө 80 жил эргэлдээд муу найзийгаа мартах дөхсөнийг чинь мэджийшүү!!!!!! ёоох хөлдөж үхэх гэжийна, танай 8 давхарлуу явахаас залхуураад... гэчихсэн Хуланка нь жаахан даараад хацар нь улайчихсан үглэчихсэн зогсож байлаа. Хуланка Анхилийн бүр цэцэрлэгт байхаасаа л найзалсан хамгийн эрхэм хүмүүсийн нэг нь. Тэр удахгүй америкруу сурахаар явна. Анхил хайртай найзийгаа холийн оронруу явуулна гэж бодохийг ч хүсэхгүй байгаа. Их санах болохоор.

Ёстой л нөгөө зүү орох зайгүй 2 найз элдвийг шулганасаар дэлгүүр хэсэн явж байлаа. Анхил энгийн даруухан хэрнээ нэг л оньсого шиг битүүлэг бөгөөд өндөр биш ч туранхай цэвэрхэн нүдэнд дулаахан хөөрхөн охин. Түүний урт шулуун үс нь түүнийг улам ч чимэн ёстой л донжтой зохидог. Ер нь бол ямар ч залуу түүний хажуугаар нь харц хаяхгүй байхийн аргагүй хүнийг татах нэг л увидас бүхий эрэвгэр алаг нүдтэи. Хуланка Харин тэс өөр хэлье гэснээ хэлчихдэг мөрөөдөмтгий бас ч үгүй Анхилаас дутахааргүй эвлэгхэн хөөрхөн охин. Тэднийг хөтлөлцөөд гадуур явж байхад нь харахгүй зөрөн өнгөрөх залуу байтугай охид ч байхгүй гэхэд  хилсдэхгүй .

Замын эсрэг талын дэлгүүрт шинэ жилийн уур амьсгал оруулсан тоглоом гацуурийг сонирхон дэгдэн гүйж яваа манай 2 хөөрхнөө машин ирж явааг ч анзаарсангүй. Өнөөх машин яг тэр 2-ын урд ирээд зогсов. Аз болоход бэртэж гэмтсэн хүн байсангүй. Анхил айсандаа хөшиж хамаг биеийнх нь  хүйтэн хөлс гараад айсандаа чичирч байв. Хуланкаагийн Анхилаа зүгээрүү гэж  байдгаараа сандран хашгирах нь үл мэдэг сонсогдох шиг л болоход хэн нэгэн танихгүй залуугийн Яанаа уучлаарай та 2 зүгээрүү гэх сандарсан хоолой сонсогдоход Анхил тур зуурийн саатлаас ангижирч хүн амьтан ялгаж харахтайгаа боллоо.

Хүслэн 2 охинийг машиндаа суулгаж улдээгээд тэднийг дулаацууулж тайвшруулах ямар нэг халуун уух юм авчирахаар харайлгалаа. Манай 2 хөөрхнөөг дайрч нөгөө ертөнцөд илгээх дөхсөн залууг Хүслэн гэнэ. Хүслэн КТМСийн 2-р ангийн оютан. Хэнд ч гологдохооргүй нэг л эгдүүтэй царай, ухаалаг дөлгөөхөн яриатай даруухан энэ залууг найзууд нь охидуудтай зөндөө их танилцуулж өгдөг ч тэр хайртай ээждээ ч зав гаргаж чаддаггүй юм чинь юун тэр охидууд ажил хичээл гэж л гүйдэг. Энэ нь түүнд хааяа уйтгартай мэт боловч тэр энэ бүхэндээ дуртай.

Гэтэл саяхан дайрчих дөхсөн эрэвгэр бөгөөд ихэмсэг нүдтэй хөөрхөн охин хожим түүний амьдралыг хэрхэн өөрчилөхийг төсөөлөөчгүй байв.
Халуун каппуццино уугаад арай л дээрдсэн 2 охин үг дуугарахтайгаа болж Хуланка хэзээний л сурсан зангаараа Хүслэнд сургааль айлдаж гарав. Манай 2 хөөрхнөө юун дэлгүүр хэсэх манатай бушуухан харихын түүс Хүслэн тэр 2-г гэр гэрт нь  хүргэж өгөхөр болж эхлээд Хуланкаг хургэж өгөөд Анхилийг хүргэж өгөхөөр гэрийг нь заалган явж байлаа. Тэд замдаа нэг нэгэндээ болгоомжтой явж бай хэмээн бас л сургамжилсаар.

Анхилын гэрийн гадаа ирээд Хүслэн гэнэт түүнээс утсыг нь асууж орхив. Нөгөө охидоос зайгаа барьж явдаг залуу яагаад ингэснээ өөрөө ч мэдэсэнгүй. 9929 *****.

 Анхил уг нь  10 жилд байхдаа үерхдэг хөвгүүнтэй байсан гэхдээ тэрийг зүгээр л энгийн гэнэн насны шохоорхол болгоод өнгөрсөн. Яагаад ч юм саяны залуу Анхилд нэг л дотно, ер нь дажгүй залуу шиг санагдаад явчив. Анхилыг сургуулийнх нь  залуучууд хирэндээ л өөрийн болгох санаатай эргүүлж тойруулдаг боловч Анхил тэднийг тоож хардаг ч угүй. Түүнд зугаагаа гаргах хоромхон зуурын шохоорхол хэрэггүй гэдгийг сайн мэдэх бөгөөд үүнийгээ ч өөрийнхөө дүрэм болгоод дотроо хадгалчихсан. Би одоо яагаад саяны хэн ч билээ танихгүй, Хуланка бид 2-г дайрах шахсан залууд утсаа өгчвө балай юм аа битгий яриасай гэж үглэсээр гэртээ орж ирээд Хуланкаруу яриад зүгээр харьж ирснээ хэлчихээд усанд ороод унтахаар хэвтлээ.

........Хуланка хоёулаа үргэлж сайн найзууд байх болно шүү гэж зүүдэлсээр Анхил нойрноосоо сэрлээ..... Яасан гого өдөр вэ нар дулаахан ээгээл ....... өчигдөр орсон цагаахан цас Уб хотыг нэгэнт хучжээ. Хүслэн шөнөжингөө нөгөөх нууцлаг хөөрхөн нүдийг зүүдэлж хоножээ. Энэ нь түүнд нэг бодлын таатай ч юм шиг. Тэр өдрөөс хойш өнөөх хөөрхөн охиныг ахиад нэг харах юмсан гэх нууцлаг хүсэл түүнийг хатгаад байх болжээ. Гэнэт түүний утасны дугаарыг авснаа санаад түүний сэтгэлд бүүр баяр хөөр ч болох шиг.

-Байн уу

-Байнаа байна. Сайн уу, уучлаарай би нөгөө юу,  дээр чамайг дайрах дөхсөн Хүслэн байна аа. Санаж байн уу. Чи сайн байгаа юу гээл сандарсандаа урсгаж гарлаа

-Аан. Сайн сайнуу.

-Юу хийжийна өнөөдөр завтай юу гээд гэнэт асуучихснаа гэнэт өөрийгөө гайхаж орхив.

-Аан юу завтай гээд хэлж байхдаа Анхилийн хацар үл мэдэг халуу оргин улайж байх шиг санагджээ.

Тэр 2 Irish pub-д 6 цагт уулзахаар болов. Тэд дахин бие биенээ харж байгаадаа хэн хэн нь дотроо их л баяртай байлаа Анхил хэдийгээр Хүслэнгээс арай л жоохон харагдаж байсан ч тэд бие биедээ үнэхээр их таалагдаж байлаа. Тэр мөчид дэггүй бяцхан далавчтай жаал тэдний зүрхийг хэзээ ч салгахгүйгээр хайрийн сумаар харваж орхисымдаг. Хоёулангийх нь зүрх тэр шөнө нэг л өөр цохилж байх шиг санагдаж байсан нь хайр ирснийх болов уу. Гэвч бас нэгэн хүний гэнэхэн зүрх нь догдлон ийм хайраар цохилж буйг тэд яахан мэдэх билээ.

Тэд бараг л өдөр бүр уулзаж ёстой л наалдан падаар наацан юм шиг хосууд үеийнхнийхээ нүдийг хужирлах болов. Өдөр хичээлээ тарахаар л Хүслэн Анхилруугаа яаран ирж хичээлийн зай завсраар уулзалдан хичээлээ тараад хэдэн жил уулзаагүй юм шиг удтал тэврэлдэн зогсоцгооно. Энэ бүх л аз жаргалтай мөчүүдээ Анхил ганцхан найздаа л гэж Хуланкад нэг бүрчлэн ярих тоолонд нь Хуланкагийн зүрхийг зүүгээр хатгах шиг болдог байсныг Анхил маань  даан ч мэдэхгүй нь харамсалтай гэхдээ мэдвэл бүүр ч харамсмаар юм болно. Байнга ажил, хичээл, гэр гэж гүйж явдаг завгүй залууг өөрөөсөө ялигүй дүү жоохон охиноос салж чадахаа байн өөрсдийг нь хүртэл тоохгүй байгаад нь Хүслэнгийн найзууд гомдож байсан ч цаанаа найзыгаа ийм хөөрхөн ухаалаг охинтой найзлах болсонд нь баярлаж байлаа.

 Хааяа хааяа Анхил Хуланка 2 Хүслэнгийн найзуудтай уулзан бяцхан шоудана. Хуланка энэ л үед Хүслэнд жаахан ч болов ойртдог боловч хамгаас хайртай найзыгаа гомдоочихно гэж эмээн дэмий л Хүслэнг нууцхан хайрын харцаар далдхан ширтдэг байв. Хүслэн Анхил 2-г тэврэлдэн нялуурахыг харах нь түүнд бараг ухсэнээс ч долоон дор байсныг нэг хүн бас анзаарчээ. Мэдээж үүнийг Анхил Хүслэн 2 яаж ч анзаарах вэ дээ. Тэнгис бол Хүслэнгийн ганц сайхан найз нь  бөгөөд Хуланкаг анх харснаасаа хойш бараг л анхны харцаар дурлаж орхижээ. Үүнийг Хүслэн Тэнгис 2-оос өөр хүн мэддэггүй бөгөөд тэд уулзалдах болгондоо л Хуланка Тэнгис 2-г холбох гээд байгаа нь Манай Хуланкад дэндүү хэцүү,  боож үхмээр ч юм шиг санагдана. Даанч Тэнгисийг Хуланка тоож харахгүй,  яаж ч харах вэ дээ сэтгэл нь өөр тийш яваад нүд нь хаагдчихсан байгаа юм чинь. Энэ нь бас давхар Тэнгисийг ч үхмээр байдалд оруулж байв. Өөрийнх нь хайртай охин хамгийн сайн найзад нь хайртай байдаг. Гэтэл Хуланка битүүхэн дотроо........

Яасан хэцүү юм бэ. Хэн нэгэн гэнэн алдаа хийвэл соёолж байгаа хөөрхий бяцхан хайрын цэцгийг үндэснээс нь сугалаад хаяхад үнэхээр ойрхон болоод байна, гэсэн бодол агуулна.

 

-Байн уу Хүслэн үү? Хуланка байнаа. Чи яг одоо Анхилд хэрэгтэй байна, тэдний гэрт хүрээд ир ..........дийийийид.....дийийийийийдд...

Хүслэнгийн хоолойд бөөн хар юм тээглээд хамгаас хайртай Анхилханд нь муу болж гэж бодон яарч явахад ядаж замын түгжрэл болчихож .......
Бөглөрч түгжирч явсаар арай хийн ирэхэд Анхилынх нь орцны гадаа Хуланка зогсож байв. Юу болсон, яасан бэ Хуланка дуугараачээ миний хайр хаана байнаа. Тэр яасан гэж гарнаас нь тас атгаад галзуу хүн шиг утга учиргүй асуултаар Хуланкаг булж байв. Чимээгүй ээ.  Юу ч болоогүй би харин гээд Хуланка Хүслэнгийн уруул дээр үнсээд авлаа. Үүнийг чимээгүйхэн харан зогссон Анхил тэдний араас аз жаргал хүсий гээд гүйгээд гэрлуугээ орчив. Хүслэн Хуланкаг бараг түлхэж унагаад нэг муухай хараад Анхилын араас гүйн гэрийнх нь үүдэнд очсон ч тэр хаалгаа нээсэнгүй. Харин утсаар Та 2 гого харагджийнаа
Good luck гэчээд утсаа таслаад хаачихав.

Хүслэн өөрт нь итгэхгүй байгаа хайртдаа үнэхээр их гомдож байлаа. Мэдээж Хүслэн Анхилд л хайртай. Энэ бүхнийг Хуланка хийчихжээ. Яг л тэр гэнэхэн алдааг ......

Тэр Анхилд очоод Хүслэн чамд биш надад хайртай гэж өөрөө хэлэн, одоо намайг эндээс ирж авна, итгэхгүй бол өөрөө хар гэчээд Хүслэнг Анхилын гэрийн гадаа дуудаж авчраад үнсээд авсан нь тэр байж. Харин түүнийг түлхэхийг дэндүү гомдсон Анхилхан маань  харж амжаагүй ...........

Тиймээ Хуланка алдаагаа ойлгож уучлал гуйсан. Хүслэн уучилсан. Тэгээд жинхэнэ хайраа олж авсан Тэнгисийгээээ......

 Гадаа хайрын хавар аль хэдийн ирсэн боловч Хүслэн нөгөө л хуучин хичээл ажил гэж гүйдэг завгүй хүйтэн залуу хэвээрээ болжээ. Хайртай Анхилаас нь бүтэн жил ямар ч чимээгүй. Яг л нэг жилийн өмнө хайрт нь  түүнийг орхиод ор сураггүй яваад алга болоод ирээгүй л..........................

 -Hey залуу гялс Чингис хаан онгоцны буудал дээр хүрээд ир
-Яах гэж байган бэ?
-Дуугүй хурдан хүрээд ирэээээ бушуулаа...
дийийд...дийид

 Ингэж хэлээд Тэнгис утсаа тасалчихав. Гайхаж орхисон Хүслэн нэг их яаралгүй шиг яваад очив. Гэтэл Тэнгис учиргүй түүнийг чирэн олон хүний дундуур чихэлдэн явсаар арай хүн багатай газар ирэн зогслоо. Юу вэ, энд юу хийж байгаан. Энд юу хийж байгаан надаар яах гэсийн гэтэл Сайн уу,  Хүслээн гэх хайрынх нь энхрий ялдам хоолой нь яг мөн байв. Зүүдлээгүй байгаадаа гээд эргээд хартал хайртай Анхилхан нь инээмсэглэн зогсож байлаа. Тэр улам ч хөөрхөн болчихжээ.

Тэд бие биенээ ямар их санаснаа энэ мөчид дэндүү ихээр мэдэрч байлаа бүр зүрхэндээ....
Хайр нь бүгдийг нь мэднээ Хуланка надаа хэлсээн. Харин чамдаа хайртай байж итгээгүйд минь уучлаарай. Одоо хоёулаа үүрд хамт байнаа хайртай гээд нөгөө л хөөрхөн нүднээсээ том том нулимс унаган Хүслэнгээ тэвэрсээр л..................

Анхил энэ хугацаанд Германд байдаг эгч дээрээ очоод иржээ. Хүслэн Анхилынхаа хөөрхөн жижигхэн дулаахан гарыг нь ахиад хэзээ ч алдахгүйгээр атгасаар явлаа....
Манай хэргийн эзэн хэнгэргийн дохиур Хуланка маань одоо Америкт  байгаа сайн суржаагаа гэсэн. Тэнгис тэр 2 одоо хамт сурж байгаа.

Жинхэнэ гол хайрын бурхад харин үнэхээр аз жаргалтай байгаа. Baby-тэй болсон.
Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая.

profile
             
                                                      rainbows-2.gif i love many image by impriss00