Бичлэгийн тоо 5,522
Хүлээсэн би чамайг
Хүүхэд шиг эрхлэсэн хөөрхөн инээдийг чинь мартаж чадахгүй
Хүйтэн хөнжилдөө өөр хэн нэгнийг биш ганцхан чамд зориулж
Харамлаж хүлээсэн харанхуй шөнүүдэд нойр минь хулжаад
Хайрын халууныг чамаасаа амсах гэж хүсэл тачаалаа аргамжаад
Хүлээсэн би чамайг
Насны ганцхан хань минь гэж чамд бүхнээ зориулаад
Нандин хайраа зөвхөн чиний төлөө гэж тангараглаж
Нүгэл буян ээлжилдэг энэхэн замбууланд сэтгэлээ хуураад
Нүдэндээ нулмистай хамтдаа авхуулсан зурагаа ширтээд