Бичлэгийн тоо 2,391
Эх орон
Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчуудэх орноо чин зүрхнээсээ санадаг. Тэд Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж, шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр "эх орон" гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж, зовж, ядарч, баярлаж явахдаа буцаад очих эх оронтой байна гэдэг ямар их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ.

...Алсад цэнхэртэн бидэртэх уулс, жимс самартай ой модод, мяралзан урсах гол ус, ногоон зүлгэн дээр алаглан ургасан цэцэгс, хөл дороос жигнэн ирвэгнүүлэх элс, хааяа хөлд шигдэн хатгах өргөс, чулууг алжааж ядарсан шөнийн эргэн хөрвөөх бодолдоо ч, амгалан нойрон дундаа ч зүүдлэн санадаг юм. Харь нутагт, үзэж сонирхох амьтдын хүрээлэн, идэж уух амттан, ээлжлэх хатуу зөөлөн улирал байдаг хэдий ч Монголын минь амьдрал шиг сэтгэл уяраах нь үгүй. Хайлган хавар цагт сакура цэцэглэхийг үзсэн ч хээр талд минь хэнзлэн ургах яргуйн үнэр шиг хамар цоргидоггүй юм. Хааяа нэг шар айраг ууж суухад, намрын чимчигнэсэн айраг шиг сэтгэл согтоодоггүй юм. Өсөх бага наснаасаа өдий болтол үзэж туулсан монгол ахуй, жаргал зовлон шиг ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлаа санах бүрдээ сэтгэлдээ жиндэж, хайлан уярдаг. Харь орнууд хөгжлөөрөө, үзэмжээрээ, боломжоороо Монголоос минь илүү байж болох хэдий ч тэгтлээ сэтгэл алдарч хоргодох нь үгүй. "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн эжий минь" гэдэгчлэн төрж өссөн монгол нутаг минь сэтгэлд илүү ойр санагдана.

Эх орондоо хайртай байх, эх оронч байх, эх орноороо бахархдаг байх уриа лоозон хашхирч, цээжээ дэлдэх нь гайхуулах зүйл биш ажээ. Эх орныхоо төлөө зүтгэх зүтгэл гэдэг заавал эрх мэдэлд хүрч, эх орондоо байгаа боломжит сайн зүйлсийг өөртөө болон өрөөл бусадтай хамтран луйвардаж, худалдаж, ашиглан баяжих биш ажээ.

Саяхан Чикагогоос нэгэн бүсгүй над руу утсаар ярилаа. Америкт ирээд долоон жил болж байгаа тэр бүсгүй "Би баян хүн биш ээ. Гэхдээ миний сэтгэл эх орныхоо төлөө байнга шаналж байдаг. Би Монголынхоо төлөө хийх ямар нэгэн сайн үйлсэд оролцож, дэмжмээр байна. Хэрэв бохирдоод байгаа Туул голоо цэвэрлэе гэвэл би мөнгө хандивлахад ч бэлэн байна. Гагцхүү хэн нэгэн луйварчинд мөнгө өгч чадахгүй ээ" гэсэн. Намайг энз талаар ямар нэгэн юм бичвэл заавал үүнийг дамжуулаарай хэмээн чин сэтгэлээсээ хүссэн. Энэ бол гадаадад байгаа монголчуудын ердийн сэтгэлийн илрэл. Ийм бодолтой олон монгол бий. Харин тэд зөв, сайн үйлсийн эхлэлийг л хүлээж байгаа.

Монголдоо очиж амьдрах хүсэл байна, гэвч...
Эх орондоо амьдарч байгаа монголчууд болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хооронд энэ сэдэв хөндөгддөг. Харь оронд байгаа Монголчууд мөнгө олох хүслээс илүүтэй, үр хүүхдийнхээ сайхан ирээдүй, айх айдас, сэтгэлийн дарамтгүй тайван амьдрал, шударгаар хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломж, хүн болж төрсний төлөөх гүн хүндэтгэл, эх орон руугаа буцах хүслийг "чөдөрлөдөг'. Харь оронд бий болж хөгжсөн, энэ зөв тогтолцоо, шударга ёс, хүнийг дээдэлсэн үйлчилгээ, Монголд минь бий болдог бол, гадаадад байгаа монголчууд бүгдээрээ Монгол руугаа буцна гэдэгт би эргэлзэхгүй байна.

...Машинаа дүрэм журмаараа жолоодож яваад, ямар ч шалтгаангүйгээр замын цагдаад шалгуулж, элдэв шалтгаар дарамтлуулж, эцэст нь өөрт нь заавал "торгууль" төлөхийг хүсэхгүй байна. Энд дүрэм зөрчөөгүй бол хэн ч зогсоож, дарамталдаггүй юм.

...Сургуульдаа явсан хүүхэд нь ангийнхаа болон аль нэгэн хүүхдэд шоолуулан бас дарамтлуулж, ангийн багшдаа элдэв шалтгаар мөнгө хураалган, сурах сонирхолгүй болж, хичээлдээ явахгүй хэмээн уйлж гуйхыг үзмээргүй байна. Энд хүүхдийн хүсэл сонирхолд нь таацуулан сургаж, тэднийг хүндлэн дээдэлдэг учраас хүүхдүүд сургуульдаа дуртайяа явдаг юм.
...Аль нэгэн эмнэлэгт өөрийгөө болон өвчтэй нэгнийгээ үзүүлэх гэж өчнөөн цагаар дугаарлан сууж, эмч нэртэй хүнд сурталтныг царайчлан, гарыг нь хүндрүүлээгүйн төлөө хагас дутуу  эмчилгээ авмааргүй байна. Энд эрүүл мэндийн болон эмнэлгийн үйлчилгээ бүрэн төгс бас найрсаг байдаг юм.

...Ажил хийсэн нэртэй цагийг дэмий өнгөрөөж, хэн нэгний амыг харж, авах цалингаа элдэв ашиггүй татвараар хасуулж, хагас дутуу, өлмөн зэлмэн амьдармааргүй байна. Энд "хөдөлбөл хөлс, зогсвол зоос" гэдэгчлэн цаг, хөдөлмөрийн бүтээмжээрээ цалинжиж, хар цагаан гэх ялгаваргүйгээр хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хөлсөө авч чаддаг юм.

...Амралт, баярын өдрүүдээр алжаалаа тайлах гэж тасартлаа архидаж, манартлаа тамхилж, адаг сүүлд нь элдэв хараал зүхэл, хэрүүл маргаанд өртмөөргүй байна. Энд амралт чөлөө цагаа архи тамхигүйгээр өнгөрөөж болох өчнөөн боломж байдаг.

...Өөрийн эрх чөлөө, итгэл үнэмшил, сонголтоо хэн нэгэнд луйвардуулж, ирээдүйдээ итгэлгүй, сэтгэлдээ бухимдалтай өрөөлийг хардаж, өөрөө шаналж амьдармааргүй байна. Энд хууль журмаа судалж мэдэн, сахиж амьдарвал, хэн ч биднийг оролдохгүй. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэгчлэн.

Өнөөдөр харь оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд үүнийг л хүсэн хүлээж байгаа. Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирээч, энэ хүсэл мөрөөдлөө өөрсдөө хийж үлгэрлээч гэж уриалцгаадаг. Хүсэл байвч, өнөөдөр Монголд тийм боломж бий билүү? Хэн тэднийг найрсгаар гар тоосон угтаж байна вэ. Ийм боломжийг олгохыгхэн хүсч, тусалж байна вэ.

Монгол оронд, хамгийн чухал зүйл болох "шударга ёс" тогтохгүй байна. Хуулийг баталж, дагаж мөрдөхөд нь ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлэх учиртай төрийн түшээд нь өөрсдөө хуулиа зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, үүнийгээ ид хав болгон, гайхуулж, сурталчилж байна. Үүнийг харсан нэг хэсэг нь даган дуурайж, барьцаж, нөгөө хэсэг нь "даанч дээ" гэж шогширч суух. Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө огцрох бүү хэл дэвшдэг, хоцрогдсоныхоо хэрээр халагдах бүү хэл хэн нэгнийг дагалдан баясч явдаг энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хэн ч азаа үзэхийг хүсэхгүй.

Өндөр боловсрол чадвартай, ажил хэрэгч, туршлага, хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажилд орох, бизнес хийх хүсэлтийг нь хүнд суртлын нудрагаар мохоож, авлигал, бүр их мөнгийг нэхэж байна. Ард түмний сонголт, хүсэл мөрөөдлийг луйвардаж, худалдан авч, төрийн эрх мэдлийг гартаа авч буй эрхмүүд, хэсэг бүлгээрээ талцан хуйвалдаж, тохиролцож, наймаалцаж улс төрийн орчинг Улаанбаатарын утаатай адил, бохирдуулж, тортогтуулж байна. Тэд энэ үйлдэлдээ гаршиж улмаар эрээ цээргүй болж буй нь илт байгаа. Ийм байдлын улмаас ард иргэд айдаст хүлэгдэж, "түрүүнд дуугарсан хөхөөний ам нь хөлдөж". Ард иргэдийг эвлэлдэн нэгдүүлэхгүйн тулд намчлан талцуулж, өөр хооронд нь архиралдуулсаар. Ийм байдлын эсрэг тэмцэж, монгол оронд шударга байдлыг тогтоох гэсэн оролдлого бүрийг элдэв аргаар нухчин дарж, шоронд хорьж, ард иргэдэд жигшүүлэх гэж муучлан сурталчилж байна.

Эцэстээ Монголдоо байгаа нь ч гадаадад байгаа ч айдас болгоомжлолд автаж, цагийг хүлээцгээж байна. Гэвч Монгол хүний тэвчээр, хүлээлтэд хязгаар бий. Их тэсрэлт болж, энэ бүхнийг өөрчлөх цаг ирнэ ээ.

Харин энэ цаг дор монголчууд бид эвлэлдэн нэгдэж, эрүүл бодол, саруул ухаанаар энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Бид Монголдоо очиж, тайван амгалан ажиллаж, амьдармаар байна. Гэхдээ яг өнөөдөр биш. Харин заавал очно.
 
Миний Монголыг удирдаж байгаа, хүнийрхүү сэтгэлтэй дарга нарт
Энэ сайхан монгол орон маань хэн нэгний болон бүлэглэлүүдийн өмч биш. Энэ оронд төрсөн хэн боловч эзэн нь байх хувь заяатай. Үүний төлөө бидний ухаант, дайчин өвөг дээдэс минь энэ газар нутгийг ухаан, цус, зүтгэл тэмцлээрээ хамгаалан авч үлдэж, өнөөгийн бидэнд өвлүүлсэн. Өнөөгийн бид ч цаашид үр удам, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй. 1990 онд жинхэнэ эрх чөлөө хөгжлийн өөдрөг боломжийг бидэнд авч ирсэн ардчилсан хувьсгал өнөө хүртэл бидний хүсэн хүлээж байсан нааштай өөрчлөлтүүд тэр дундаа хамгийн үнэ цэнэтэй зүйл болох "шударга ёс"-ыг авчраагүйгээр барахгүй, энэ ололтууд цаг өнгөрөх тусам улам бүдгэрсээр байгаа. Үүний буруутан нь хэн бэ. 1990 оноос хойш Монголын төрийг салж, нийлж барьсаар өнөөг хүрсэн МАХН, АН хоёул мөн. Энэ хугацаанд" Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ" гэдэг шиг төрийн эрх барьж үзсэн эрхмүүдийн баяжсан, ард иргэдийн ядуурсан нь яг л тэнцэж байгаа. Магадгүй та нар, их зүйл бүтээж, их ололт олсон гэж нэрлэх байх. Хариуд нь би та нар " Ийм өргөн уудам нутагтай, ийм их баялагтай, ийм цөөхөн хүн амтай монгол оронд, яагаад баян хоосны ялгаа ингэтлээ гаарч, яагаад хүмүүсийн амьдрал дээшлэхгүй, монгол орон хөгжиж чадахгүй 20 жил болов оо" гэж асууя.

Монгол оронд иргэд нь улс төржихгүйгээр, төрдөө итгэж, төр нь иргэддээ шударгаар хөдөлмөрлөж, өөрийнхөө хүсэл, боломжоор амьдрах боломжтой. Ардчилал гэж үнэний төлөөх иргэдийн дуу хоолойг хүчээр хааж, шоронд хорьж, ард иргэдийг айлган сүрдүүлж, өөрсдөө дур зоргоороо эрээ цээргүй авирлахыг хэлдэггүй юм. Монголчууд аугаа их хувь заяатай ард түмэн. Нэгэн цагт, харьд байгаа нь эх орондоо очицгоож, эвлэлдэн нэгдэж, өөрийн монгол орондоо элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдрах болно оо.


Г.Галбадрах
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1667977/64e/trackback

profile

MUZZ

2009.05.09 19:09:39
*.176.112.61

ji he

2009.05.10 10:16:57
*.32.157.35

profile

Ub^^Korea

2009.05.10 21:24:10
*.222.101.180

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24455
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27979
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115737
816 Эрчүүд найз охинийхоо... [2] seda 2009-05-09 1597
815 Purevsuren [2] MUZZ 2009-05-09 12434
» Монголдоо очмоор байна, гэхдээ... [3] daruuhan01 2009-05-09 1747
813 шоунд очиж азтан болооорой [2] 20092009 2009-05-09 1142
812 GMOBBIL [1] dream5454 2009-05-09 1147
811 НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5] Мичидмаа 2009-05-08 2090
810 Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1] finepix 2009-05-08 1566
809 Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1] Munkh-munkh 2009-05-08 1627
808 АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/ Munkh-munkh 2009-05-07 1375
807 ПАСПОРТ [8] Munkh-munkh 2009-05-07 3904
806 Дургүйд хүчгүй гэж! [2] Munkh-munkh 2009-05-06 1928
805 Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/ Munkh-munkh 2009-05-06 1247
804 “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4] i wanna 2009-05-06 1829
803 санаа [3] sarang 2009-05-06 1585
802 Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН Munkh-munkh 2009-05-06 1378
801 таны амьдралыг өгүүлсэн зурхай [4] finepix 2009-05-05 1899
800 uchil [2] azjargal789 2009-05-05 1185
799 нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд Munkh-munkh 2009-05-04 1339
798 elgemsuud [16] 1220 2009-05-04 1702
797 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2] finepix 2009-05-03 1512
796 Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2] jion 2009-05-03 1464
795 14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1] Munkh-munkh 2009-05-03 1364
794 13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1] Munkh-munkh 2009-05-03 1855
793 12. Тагнуулыг гартаа авсан нь [1] Munkh-munkh 2009-05-03 1541
792 11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1] Munkh-munkh 2009-05-03 1843
791 10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1] Munkh-munkh 2009-05-03 1550
790 9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1] Munkh-munkh 2009-05-03 1659
789 8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1] Munkh-munkh 2009-05-03 1586
788 7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1] Munkh-munkh 2009-05-03 1226
787 6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1] Munkh-munkh 2009-05-03 1333
786 5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1] Munkh-munkh 2009-05-03 1506
785 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2257
784 3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд) Munkh-munkh 2009-05-03 1748
783 2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1] Munkh-munkh 2009-05-03 1663
782 1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1] Munkh-munkh 2009-05-03 1528
781 У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3] Monte_kristo 2009-05-02 1872
780 Mongoldoo ochmoor baina gebch... [1] Ариунаа 2009-05-01 1346
779 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2143
778 zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2] hekune 2009-04-30 1547
777 Amerikchuud mongol duu duulj baina [1] jjeen 2009-04-30 1804
776 Үндэстний хувь заяа [4] jooyo 2009-04-30 2359
775 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5179
774 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1] Ногоон 2009-04-29 2009
773 Хятад ресторан (видео) [3] Levi`s 2009-04-29 2208
772 Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк Munkh-munkh 2009-04-29 2220
배너신청
자생병원

배너신청