
Бичлэгийн тоо 4,494
Дэлхий хамгийн дур булаам цагаан хоолтон” шалгаруулах санал асуулгад дуучин Номинжин нэр дэвшжээ. Тэрбээр “Амьтанд энэрэнгүй хандахын төлөө хүмүүс” олон улсын нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг санал асуулгаар Азийн алдартнуудын дунд хүчтэй өрсөлдөгчөөр тодроод байгаа аж. “Амьтанд энэрэнгүй хандахын төлөө хүмүүс” нийгэмлэгийн цагаан хоол сурталчлах компанит ажилд зориулж салатны навчин байцаагаар хийсэн гоёлын даашинзтай зургаа татуулсан манай дуучны араас нэрт жүжигчин Маги Кю, Хейдн Панеттиер, Натали Портман, Мило Вентимиглия, дуучин Антони Киедис, Леона Луис нар санал асуулгаар Номинжингийн араас нэхэж яваа аж. Түүнчлэн Номинжингоос гадна Ази тивээс поп од Фэй Уонг, Хятадын телевизийн “хатан хаан” Зен Ли, Тайванийн дуучин Яаяа Менг, жүжигчин Барби Шу, Энэтхэгийн кино од Махима Чаудри, Видия Балан, Шахид Капур, Амитаб Бачан, Стефи Танг нар нэр дэвшсэн байна. Холливудын одод дур булаам байх хялбар арга бол цагаан хоол гэж үздэг бөгөөд “Цагаан хоол идэх нь амьтад, эх дэлхий хийгээд өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн шилдэг үйлс. Хүсэл татах чанар, энэрэнгүй сэтгэлийн нэгдэл хэнийг ч дур булаам харагдуулдаг” хэмээн тус нийгэмлэгийн Ази, Номхон далайн салбарын захирал Жейсон Бейкер өгүүлжээ.
“Дэлхий хамгийн дур булаам цагаан хоолтон” шалгаруулах санал асуулга www.PETAAsaiPacific.com хаягаар энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
“Дэлхий хамгийн дур булаам цагаан хоолтон” шалгаруулах санал асуулга www.PETAAsaiPacific.com хаягаар энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.