Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



sweet dreams

1. Унтахынхаа өмнө хайртдаа хамгийн энгийн секстэй холбоогүй байсан ч хамаагүй ганц нэгхэн үгсийг ердийнхөөсөө арай нам өнгөөр хэлээрэй. Нөлөөллийг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг амьсгал давхцуулсан ч болно. Энэ бяцхан заль анхаарлыг нь тань руу ямар ч байсан татна гэдэгт бүрэн итгэж болно. Энэ үед телевизороор залуу аваргууд үзүүр түрүү булаалдаж байсан ч гэсэн шүү…

2. Халуун ус, шүршүүрт орсныхоо дараа унтлагын хувцас өмсөж огтхон ч болохгүй. Халаатаа хайнгадуу өмсөхдөө (биеэ арчилгүй, усан дуслууд аальгүйхэн гялалзаж байх нь чухал) бин битүү болтол нь хумилгүй, алхаан дунд тань биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүд ил гарч байхыг тооцох хэрэгтэй. Тэр хэсгүүд хичнээн “танил” байсан ч гэсэн эрчүүл нууцаар ширтэхдээ ихэд дуртай байдаг юм. өдөржингөө ажиллаад ядарсан нөхдүүд хүртэл шүү.

3. “Үдшийн” алхаагаа өөрчлөх. Алхаа тань чөлөөтэй, хөнгөн байх төдийгүй биеэ суллаад хөлөө хоер тийш нь “хаял”. Мөн загвар өмсөгчдийн хөлийнхөө тавгийг яг эгц урдаа тавьдаг алхаанаас суралцахад гэмгүй шүү. Ингэхдээ биеэ цэх байлгах нь цээжийг тань улам л өргөж өгнө гэдгийг бүү мартаарай.

4. Шинэхэн хөлсний хөнгөхөн аялгуу сексийн тоглоомд тун ч нөлөөтэй байдаг юм. Энэ нь шөнийн турш хүнд хүчир биеийн хүчний ажил хий гэсэн үг огтхон ч биш шүү. Гэхдээ өөрийнхөө эрийг хивсэн дээр жаахан нялуурахад урин дуудах бол аятайхан л хэрэг. Эсвэл цаадах чинь залхуу, “хүнд бөгс”-тэй юм уу. Тэгвэл зүгээр л орон доогуураа хаясан товчоо эрж байгаа дүр эсгэ. Хонгоо дээшлүүлэн намбалзах таны биеийг хараад мань нөхөр төрөлхийн лазангаа тас мартана.

5. Өөртөө хөөрхөн хоч бодож ол. “Хонгороо”, “муужгай”, “хөөлхөнөө” гэх мэт. Эрчүүл түүнийг чинь мэдэх албагүй. Өөртөө л ингэж өхөөрдөнгүй хандаж байвал таны секс сэтгэл санаа эрс нэмэгдэнэ. Гайхалтай байна уу? Маш үр дүнтэй гээч!

6. Дотуур хувцсандаа мөнгө үр. Зүгээр торон ч биш торгон байвал бүр сайн. Түүнийгээ эрчүүлд заавал үзүүлэх алба байхгүй, тун тансаг, гоё эд өмссөн шүү дээ гэх бодол таны сэтгэлийг өөдрөг итгэлтэй болгож байхад л хангалттай. Гэхдээ бүр илүү сахилгагүйтэе гэвэл мань нөхрийн дотуур хувцсыг онгич. Тэгээд хамгийн эршүүд, хамгийн танхайгий нь сонгоод өмсчих. Тэгээд халаатаа тайлангуут та тэрнийг нь өмсчихсөн байна гээд төсөөл дөө… Цаадах чинь таачаалаасаа болж галзуурна л гэсэн үг.

7. Эрчүүлийг өд. өөрсдөө. Санаачилгаараа. Яг л тэд нар шиг. өрөөгөөрөө юу ч бодолгүй алхаж явахад нь хонгыг нь чимхчих. Эсвэл цамцан дотуур нь санаандгүй мэтээр гараа хий. Мөн ширээн доогуур хөлийг нь хөлөөрөө илэх эртний арга бат үр дүнтэй байдаг юм. Та хоёрын эргэн тойронд олон хүн байх тусмаа л сайн.

8. Долоо хоногтоо ядаж ганц хоёр удаа гэрийн халаат, муу бэлтгэлийн хувцас, ямбий улавчнаасаа сал. Шууд нүцгэн биеэн дээрээ бариу өмд өмсөөрэй. Тэгээд цаадахдаа дотуур хувцасгүй явах ямар сайхан байдгийг саяхан л ойлгосон гэдгээ мэдрүүлэхийг хичээ. Гэхдээ торгон өмдтэйгээ ширээний ард сууж болохгүй шүү. Хоол секс хоерыг хэзээ ч хольж болохгүй.

9. Гэнэт уруу татах төлөвлөгөө боловсруул. Гутлынхаа үдээсийг тайлж байхад нь эмэгтэй хүн гэнэт хамгийн нандин газруудаар нь оролдоод байхад дургүй эр хүн ганц ч байдаггүй юм! Гэхдээ цаадахаа айлгачихав аа. Хэрэв иймэрхүү тоглоом өмнө нь байгаагүй бол зүгээр л хацар дээр нь үнсэхийн оронд тун янагаар уруулыг нь озох гэх мэт энгийн юм бодож олоорой.

10. Нимгэхэн банзал өмсөөд гэрлийн эсрэг зогс. За тэр! Та ч нэг их удаан зогсохгүй нь лав…

11. Олон товчтой ямар ч хамаагүй хувцас ав. Жижиг тусмаа сайн шүү. Энэ нь халаат юм уу гэрийн даашинз байж болно. Тэгээд тан руу харж байгаа мөчийг олж харангуутаа товчоо ганц нэгээр нь мултал. Цээж, эсвэл өвдөгний хаанаас эхлэхээ өөрөө сонгоно биз. Энэ нь чухам аль хэсгээ илүү дур булаам гэж тооцдогоос тань шалтгаалах юм.

12. Хамгийн сүүлд хэзээ нүд рүү нь эгцэлж харж байснаа сана даа. Агшин зуур ч гэсэн. Гэтэл “ичгүүрээ барсан” харц бол эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг юм шүү дээ. Эрчүүл түүнийг чинь зүгээр өнгөрүүлэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Цаадах чинь “Яасан?” гэж гарцаагүй асууна. Тэгэнгүүт нь “Чамайг яах бол гэхээс…” гээд л хаячих. Цааш нь үгээ яаж гүйцээхээ өөрөө шийднэ биз.

13. Ямар ч эмэгтэй хүнд эротик бүжиг маш сайхан зохино. Мөн эрчүүлийн хувьд ч гэсэн. Эхлээд гал тогоондоо зүгээр л санаандгүй мэтээр зөөлхөн хөдөлчихөд л хангалттай. үүний тулд том өрөөнийхөө хөгжмийг чангалах ч албагүй. Сэжиг төрүүлэхгүйн тулд гал тогоондоо радиогоо л асаачих.

14. Зарим оройдоо үсээ самнахаа боль. Уг нь ганц ч “эрүүл” эмэгтэй унтахынхаа өмнө толгойгоо угаадаггүй л дээ. Гэхдээ дандаа “эрүүл” байна гэж хаашаа харсан юм байдаг юм! Хааяа галзуурч болно шүү дээ. Шүршүүрнээсээ нойтон шахуу биетэй, бас арзайсан үстэй гараад ир дээ. Сэнс, лаак юу ч байхгүй үстэй. Танхай охин, эсвэл атар хээрийн дагина гээд аль нь болж харагдах нь танаас л шалтгаална.

15. Хөдөлгөөндөө назгайдуу төрхийг шингээж сур. Холливудын кинонд сээтгэнүүр хүүхнүүд яаж аягладгийг харсан л биз дээ. Огтхон ч яаралгүй, толгойгоо залхуутай хөдөлгөөд, өрөөн дэх А өнцгөөс Б өнцөг хүртэл дарс лазандуу шимсээр хөдөлж ядан холхи… Энэ нь тан руу анхаарлыг хандуулж, ямар нэгэн гайхамшгийг хүсэн хүлээсэн сэтгэлийг нь өднө. Юу хүлээсэн гэж?.. үүнийг та л шийднэ дээ…

16. “Төмөр хатагтай” байж үз. Ялангуяа, сүүлийн үед баахан идэвхигүй байсан бол. Санаачилгыг гартаа авахаас бүү зов. Хэрэв нөгөө нөхөр “дараа болъё” гэх мэтээр цааргалах юм бол шууд шийтгэ. Шууд утгаар нь шүү. үр дүнг л бодолгүйгээр эрчүүлийг хивс, буйдан дээр унагаад, дээр нь гарч хөнгөхөн боосон ч болно. Царай төрхөө үнэмшилтэй хувирга. Сүр хүч бол хамгийн хүчтэй янагийн зэвсэг!

17. Байнга айлгүйтэж, аягла. Гэхдээ гэнэтхэн биш шүү. Хайртай хүнийхээ мэдрэлийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Аажим аажмаар анх танилцаж байсан үе шигээ эрхэл. Ярьсан болгонд инээгээд л… гараараа байнга оролдоод л… харцаа сандрангуй буулгаад л… Ямаршуухан байснаа санах амархан шүү дээ. Шанд нь харин галзуу секс амтлах болно. Яг л анхны шөнө шиг…

18. Шөнө шүршүүрт орохдоо угаалгын өрөөнөөс бүх алчуурыг аваад далд хий. Цаадах чинь өөрийн эрхгүй цухуйж тусламж хүснэ. Мэдээж тусламжийг шууд хүргэнэ. Гэхдээ зөвхөн алчуур өгөх биш мөн өөрийнхөө нүцгэн биеийг…

19. Гэртээ оройн турш нүүр дүүрэн будагтай байх нь ямар ч утга учиргүй. Секс сексээрээ, харин арьс бол амрах естой. “Бурхны зураг”-наас салсан цоо шинэхэн нүүртэй байх нь маш дур булаам шүү дээ. Ер нь бол, хүүхнүүд ээ, бид чинь өөрсөндөө зориулж л буддаг юм шүү дээ. Эрчүүл бол байгалиараа байхад маань л ухаангүй дуртай. Аягүй номхон, эмзэгхэн байхад маань…

20. Нүцгэн унт. Ихэнхи амьдралаа бид хувцастай өнгөрүүлдэг. Ганцхан эрэгтэй хүнтэй нүцгэн унтахдаа л бид өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэж мэдэрч чадна. Юу гэнэ ээ? Тун саяхан дулаахан унтлагын хувцас түүнд аваад өгчихсөн юм уу?.. Тэгвэл энэ өгүүллийг эхнээс нь дахиад унш даа. Бүх зүйл таны гарт.


Kisses
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1664105/d86/trackback

profile

ELGEMSUU

2009.05.08 13:17:58
*.124.124.37

Ogloo bur hairtiinhaa omno dahin davtagdashgui l bai..tuunees eldev  oort  zohihgui mayag hereggui ..gehdee todorhoi hemjeend baih yostoi .er hun chin orchlongiin hamgiin uidamtgai balchirhan humuus emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366649
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
4206 ELGEMSUU gees asuuh ni [1] hvch 2009-05-08 1044
4205 odoo ahij shoklad idehgui ee [3] pudu 2009-05-08 1654
4204 eruul mendiin daatgal xiilgemeer bn cae orj ircen nactai xund [1] dunherm 2009-05-08 1213
4203 sain bna uu gulgund yu uguh be helj uguuch [4] tenger_zm 2009-05-08 1399
4202 hi helj ogooch [3] g gv i 2009-05-08 1335
4201 busguichuudee!! tsetserlegiin yarilclaga .... [2] pambak 2009-05-08 1753
4200 Hi eej naraa asuuh yum bna [3] sar_nai 2009-05-08 1301
4199 zuwulguu uguuch [1] yakima 2009-05-08 1171
4198 helj ogooj [4] magic88 2009-05-08 1002
4197 mn eec ircen xuniig bux turliin shinjilgee xiilgemer bna xaana bolomjiin be [2] dunherm 2009-05-08 1693
4196 elgemsyy egchees asyyhni [5] gowi3 2009-05-08 1115
4195 ta buhnii tuslamj heregtei bna [3] sormuusmaa 2009-05-08 907
» Секс дагина болох 20 арга [1] 사랑 ХАЙР 2009-05-08 1038
4193 jiremsen hun haaya jaahan cola uuj boloh uu? [6] pudu 2009-05-08 1467
4192 eejuudee magic88 2009-05-08 730
4191 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (1-р хэсэг) 사랑 ХАЙР 2009-05-08 736
4190 Шпагетти хийх арга Чөлөөт цаг | 2 사랑 ХАЙР 2009-05-08 5574
4189 Цахилгаан хэрэгсэлийг зөв хэрэглэвэл эдэлгээ нь уртсана 사랑 ХАЙР 2009-05-08 616
4188 Нэмэгдэл хоол гэж юу вэ? 사랑 ХАЙР 2009-05-08 745
4187 ZURXAI [1] anaraa87 2009-05-08 1020
4186 BUGDEEREE HATUU SANA........ ELGEMSUU 2009-05-07 738
4185 사랑 XAIR asuuh ym bna [3] scyon 2009-05-07 1651
4184 eejuudaa yaraltai tusalana uu??? [6] magic88 2009-05-07 1235
4183 Надад туслана уу ах эгч нараа [2] 20092009 2009-05-03 9048
4182 ajil bna uu? [1] chalchii 2009-05-07 951
4181 meddeg oyutan bval helj ugch tuslaach [3] tuul_0724 2009-05-07 1039
4180 jiremsen eejuudee^^ [9] manuka 2009-05-07 2730
4179 asuuh yum bna ooo [4] bovka 2009-05-07 1009
4178 eejuudee zowlooch [2] 미수 2009-05-07 1061
4177 Чөлөөт цаг | Халуун ногоотой үхрийн махан салат 사랑 ХАЙР 2009-05-07 1796
4176 Хүний цусны бүлэг [3] 사랑 ХАЙР 2009-05-07 1724
4175 Эрчүүд чухам юу хүсдэг вэ?(Эротик зурхай) [1] 사랑 ХАЙР 2009-05-07 3875
4174 Эмэгтэйчүүдийн секс зурхай 사랑 ХАЙР 2009-05-07 1636
4173 Эмэгтэйчүүддээ зориулан i wanna 2009-05-07 917
4172 shunuiin mend!!! tiffani 2009-05-07 620
4171 Би нууц амраг болсон (4)(5)(6) [1] 사랑 ХАЙР 2009-05-06 1691
4170 huuhed avch garah hyn bna uu hychithar 2009-05-06 597
4169 jangumd bawka 2009-05-06 590
4168 IIM BAIVAL CHIG...... ELGEMSUU 2009-05-06 726
4167 helj ogch tuslaach [6] akulax 2009-05-06 1106
4166 Busguichuudee helj uguuch? [4] tuay69 2009-05-06 1280
4165 hi helj ogooch [4] g gv i 2009-05-06 1054
4164 hi eejuudee [1] magic88 2009-05-06 909
4163 Bolor 2 [1] si45 2009-05-06 1014
4162 naiz dior_875 file [2] 양&나 2009-05-06 984
배너신청
자생병원

배너신청