Хэн нэгний дотно үнэр
Харин тэр үнэр намайг үнэрлэсэн
Хайртай гэж хэлсэн тэр ойлгоогүй байх

Хөлд ортлоо хэн дуртайд нь үнсүүлэхээс аргагүй
Хэн ч гэсэн ийм л байсан байх, бурхан минь.

Азтай шүү би аав, ээжээрээ дайнд үдүүлж үнсүүлээгүй
Азгүй шүү би аавынхаа сүүлийн үнсэлтийг мэдээгүй
Аз, эзийн энэ хорвоод үнсэлт надад бүхнийг дуудсан, хөөсөн

Хүүхэд ахуйн гэнэн үнсэлтүүд цагаан сарынхтай адил бол
Хүн болсоор үнсэж амжаагүй цагаахан үнсэлтүүдийг ээ, бурхан минь
Хэрвээ би хийчихсэн бол тэр үнсэлтийг бурхан минь.

Харцыг дурлал болгосон үнсэлт
Хальт үнсээд л энэ шүү дээ
Хамаг биеэрээ тэврээд үнсэхгүй дээ.

Дурлалыг хайр болгосон үнсэлт
Далд биеийг нь үнсээд энэ шүү дээ
Дахиад дахиад гэтэл нь дотуур нь үнсэхгүй дээ.

Хайрыг гэрлэлт болгосон үнсэлт
Хэлэнд хэлээ шүргэж үнсээд энэ шүү дээ
Хэнийг ч үнсээгүйгээрээ үнсэж, үнсүүлж, үнсэлцэлээ дээ.

Амамд хоёр хэл багтдагийг,
Архинд биш шүлсэнд согтдогийг
... үргэлжлэл бий (+ 18)

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn